x

"Монгол улсад жилд хамгийн багадаа 100 сая тарьц, суулгац бэлтгэх шаардлагатай"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсын Ой судлалын хүрээлэнгийн Экеба дахь туршилт, судалгааны төв, Шведэд төвтэй Нордикийн Генетик нөөцийн төв, төрийн өмчийн ойн аж ахуйн “Sveaskog” компанийн Халлсберг дахь мод үржүүлгийн газарт тус тус ажиллалаа.

Швед улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг бөгөөд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх замаар ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулсан арвин туршлагатай.

Тус улсын Ой судлалын хүрээлэн нь ойн менежмент, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалт, ойн генетик, экосистем дэх үйлчлэл зэргийг хамарсан суурь судалгааг хийж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг талаараа танилцууллаа. 

Харин Шведэд төвтэй Нордикийн генетик нөөцийн төв нь дэлхийн өнцөг булан бүрд ургадаг нэг сая гаруй ширхэг ургамлын үрийг хадгалдаг бөгөөд сургалт, судалгаа болон тарьц үржүүлгийн зориулалтаар үрээ нийлүүлдэг байна.

Нордикийн генетик нөөцийн төвийн Гүйцэтгэх захирал Лиз Люкке Стеффенсен хэлэхдээ “Ойн экосистемд биологийн олон янз байдал онцгой чухал бөгөөд олон төрлийн мод, ургамал бүхий ой илүү эрүүл, тэсвэртэй байдаг. Ийм учраас улс орон бүр генетик нөөцөө хамгаалахад анхаарал хандуулах ёстой” хэмээн онцолж байв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад үрийн аж ахуй байгуулах, ургамлын генетик нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх болон энэ чиглэлээр мэргэжилтнүүдээ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжил дээшлүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Швед улс нь жилд 400 сая орчим модны тарьц, суулгац бэлтгэдэг бөгөөд үүний 140 саяыг төрийн өмчийн “Sveaskog” компани дангаараа бэлтгэн хувийн болон улсын хэрэгцээнд нийлүүлж байна. Тус компани нь Швед улсын ойн сангийн 14 хувийг эзэмшиж, 2021 онд 1.3 тэрбум крон ногдол ашгийг төвлөрүүлжээ.

“Sveaskog” компани нь тайрсан нэг мод тутамд гурван тарьц суулгах зарчмыг баримталдаг. Халлсберг дахь мод үржүүлгийн газар нь тарьц үржүүлгийн бүрэн автоматажсан технологиор жилд 20 гаруй сая тарьц, суулгац бэлтгэж байна. Энд ургуулсан тарьц, суулгацыг нэг жилийн дараа тарихад бэлэн болдог хэмээн танилцууллаа.

Монгол Улсад одоогоор 200 гаруй мод үржүүлгийн газар ажиллаж байгаа бөгөөд жилд 10 сая орчим тарьц, суулгац нийлүүлэх боломжтой. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг биелүүлэхийн тулд жилд хамгийн багадаа 100 сая тарьц, суулгац бэлтгэх үндэсний чадавхыг бүрдүүлэх шаардлагатай юм.

Иймд дотоодын мод үржүүлгийн газруудын чадавхыг сайжруулах, орчин үеийн автоматажсан технологийн шийдэл, инновацыг нэвтрүүлэх, цаашлаад ойн аж ахуйн салбарт төр, хувийн хэвшлийн хамтарсан зөв менежментийг сонгон авч төлөвшүүлэх нь чухал байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ Уржигдар 18 цаг 02 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ Уржигдар 18 цаг 00 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ Уржигдар 17 цаг 59 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв Уржигдар 17 цаг 59 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ Уржигдар 17 цаг 58 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо Уржигдар 17 цаг 57 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ Уржигдар 17 цаг 56 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Уржигдар 17 цаг 55 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа Уржигдар 17 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо Уржигдар 17 цаг 54 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна Уржигдар 17 цаг 53 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ Уржигдар 17 цаг 52 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ Уржигдар 14 цаг 06 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 05 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон Уржигдар 14 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо Уржигдар 14 цаг 00 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа Уржигдар 14 цаг 00 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө Уржигдар 13 цаг 59 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ Уржигдар 13 цаг 57 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ Уржигдар 13 цаг 56 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай...
Top