x

​​​​​​​“Тэнгэрийн хайр ба газрын хайр” уран зургийн 10 тайлал

Хэдэн зууны турш Тицианы зургуудыг тэнгэрлэг дэврүүн бүтээл гэж үзэж ирсэн билээ. Гэтэл зураач тэр бэлгэдлүүдээ тодорхой деталтай холбон бичиж ирсэн байжээ. Түүний гол зорилго нь хийсвэр биш хамгийн гол нь Венецийн язгууртнуудын хүрээнд дуулиан мандаахгүйн төлөө байсан аж.

Тицианы уран бүтээлийн эхэн үеийн оргил зураг 1693 онд "Тэнгэрийн хайр ба Газрын хайр" нэр авчээ. Мөн хайрын бурханы ипостась буюу адилтгасан хоёр дүрслэл гэж урлаг судлаачид үзжээ. Гэхдээ Тицаны энэ сонгодог зураг 1613 онд анх удаагаа “Гоёдсон гоо үзэсгэлэн ба төрлөхийн гоо үзэсгэлэн” гэж дурьдагдсан байдаг. Зургийг бүтээгч нь эсвэл захиалагч тэгж нэрлэсэн эсэхийг хэн ч мэдэхгүй.

"Тэнгэрийн хайр ба Газрын хайр"зураг
Зотон, тос, 118 х 278 см
Бүтээгдсэн он: 1514 оны орчим
/Тус уран зураг өдгөө Ромын Боргезегийн галерейд байдаг/

1500-аад оны үед бүтээгдсэн энэ зургаас судлаачид XX зуунд л хуримын бэлгэдлүүд болон венецийн гэр бүлийн сүлдийг олж харсан байна. Судлаачид сүлдийн эзэн Аравтын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николо Аурелио 1514 онд Падуя хотын залуу бэлбэсэн эмэгтэй Лаура Багароттотай гэрлэсэн ёслолдоо зориулан Тицианд захиалсан гэж үзжээ. Тэр цагийн Венецийн он дарааллын бичиг хөтлөгч Марин Санудо, энэ хуримын талаар “бүгд л ярьж байлаа” гэжээ.

Учир нь сүйт бүсгүй энгийн бус түүхтэй. Венецийн бүгд найрамдах улс Ариун Ромын эзэнт улстай дайтаж байсан 1509 онд Лаурагийн нөхөр падуягийн язгууртан Франческо Борромео эзэн хааны талд зүтгэсэн юм. Падуя Венецийн захиргаанд байсан байна. Дараа нь Борромео баригдан хоригдож байгаа Аравтын зөвлөлийн  зарлигаар урвагч гээд цаазлуулжээ. Лаурагийн олон тооны хамаатан садан шоронд хоригдож цөлөгдсөн байв. Тэр эмэгтэйн эцэг их сургуулийн профессор Бертуччо Багароттог эхнэр хүүхдийнх нь нүдэн дээр урвагч гээд дүүжилсэн гэдэг. Венецийн өндөр тушаалтан түшмэлийн урвагчдын бэлбэсэн эхнэр ба охинтой гэрлэхийн тулд Аравтын зөвлөлөөс зөвшөөрөл авч байжээ. Сүйт хархүүгийн хүчин зүтгэлээр өмнө хураагдсан байсан Лаурагийн баян инжийг хуримнаас нэг хоногийн өмнө буцаан олгосон байна. 

Хамгийн нэр хүндтэй, үнэтэй зураачид захиалсан энэхүү зураг тус гэрлэлтийг нийтийн дунд зөөллөх зорилготой байжээ.

1. Сүйт бүсгүй

Урлаг судлаач Рона Гоффены үзэж байгаагаар, энэ нь Лаура Багароттогийн хөрөг биш гэнэ. Хэрэв нүцгэн хатагтай энд зурагдсан бол журамтай эмэгтэй яагаад ч болохооргүй байлаа. Энэ нь тэр эмэгтэйн төгсжүүлсэн дүр гэсэн байна.

2. Даашинз

Радиографикийн судалгаа нь эхлээд зураач түүнийг улаан өнгөөр бичсэн байсныг харуулсан. Гэтэл бүсгүйн инжинд хуримын цагаан атласан даашинз эхэнд нь бичигдсэн байв. Тэр даашинзыг л Тициан зурсан гэж Рона Гоффен үзжээ. Хосуудын үнэнчийн илэрхийлэл бүс, мөн бээлий нь хуримын инжийнх аж. Тухайн үед ийм эд зүйлийг сүй тавихдаа бэлгэлдэг байжээ.

3. Титэм

Мөнхийн ногоон мирт ургамал нь хайр сэтгэл үнэнчийг бэлгэдэл бөгөөд Венера бурханы ургамал гэгддэг. Ийм ургамалаар сүлжсэн титэм эртний Ромын хуримын гол гоёл байжээ.

4. Аяга

Рона Гоффен хэлж буйгаар ийм саванд хуримынхаа өдөр сүйт хархүү нь бэлэг дурсгалын зүйл хийн бүсгүйдээ өгдөг байсан гэнэ.

5. Молтогчин

Үр төлийн бэлгэдэл бөгөөд бүсгүйн хажууд зурагдснаар гэрлэгчдэд олон сайхан үр удамтай болохыг ерөөсөн болж байна.

6. Нүцгэн эмэгтэй

Сэргэн мандлын үеийн урлагийг судлаач Федерико Дзери болон Британийн судлаач Чарлз Хоуп хоёр үүнийг Венера бурхан гэж үзжээ. Хоёр эмэгтэй адилхан царайтай байгаа нь сүйт бүсгүйг эрт дээр цагаас хайрын бурхантай адилтган магтаж ирснийх аж.

7. Байгаль

Дзери хэлснээр арын дэвсгэрт нь уулын замыг зуран хосуудын амьдралын замыг  бэлгэджээ. Тал хөндийг зурсан нь биеийн жаргалын бэлгэдэл гэнэ.

8. Купидон

Венера бурхны хүү хайрын далавчит бурхан энд бурхан ба сүйт бүсгүйн хооронд зуучлагч маягаар зурагджээ.

9. Усан оргилуур

Түүн дээр Аурелиогийн гэр бүлийн сүлд зурагдснаас гадна Лаура Багароттогийн хүндхэн амьдралыг сануулан Адонис бурхныг хартай Марс бурхан шийтгэж буй баримлыг дүрсэлжээ.

10. Дэнлүү

Венарагийн гар дахь Антикийн дэнлүү нь хайр сэтгэлийн тэнгэрлэг бахдалт дөлийг бэлгэджээ.

Зураач Тициан (Тициано Вечеллио)

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 4 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 4 цаг 39 мин "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэж үзүүлнэ 4 цаг 46 мин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 5 цаг 3 мин Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна 5 цаг 55 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 7 цаг 20 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 7 цаг 27 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 9 цаг 4 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 9 цаг 43 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 9 цаг 51 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 10 цаг 19 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... ЭМГЭНЭЛ Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн... Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч бай...
Top