x

ФОТО: РЦНК орчимд зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгалаа

Даваа гаригт РЦНК орчмын талбайг ногоон байгууламжтай болгох Хотын даргын шийдвэр гарсан. Энэ үед Сингапур эзэмшигчтэй компани барилга барихаар авто зам таглан хашаа барьсан билээ.

Тодруулбал, РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татжээ.

Иймээс Хотын дарга захирамж гарган, тус хашааг өчигдөр орой албандан буулгалаа.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий  “Өмнө нь тухайн газар “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшилд байсан. Өдгөө “Эдд энд Эдд констракшн” ХХК-ийн нэр дээр байгаа. Барилга барих болон хашааны стандартын талаар НИТХ-аас баталсан журам байдаг. Тус журмын дагуу түр хашааг зөвхөн барилга барих үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган татах ёстой. Гэтэл энэ компанид барилга барих зураг төсөл батлагдаагүй гэдгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдсэн” гэлээ.

Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба "Хашаа барьсан даруйд иргэдээс маш их гомдол ирсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын хашааг албадан буулгах захирамж гарсан. Өнөөдөр захирамжийн дагуу хашааг буулгаж байна. Албадан буулгахаас өмнө компанийн удирдлагуудтай уулзан, мэдээлэл өгсөн. Мөн Газрын тухай хуулийн дагуу шаардах хуудас хүргүүллээ. Газрын анхны зөвшөөрөл нь 2004 оных. Хэд хэдэн удаа эрх шилжсэн. Газрыг нийтийн эдэлбэр болгохоор эзэмших эрхийг цуцлах тухай тус компанид мэдэгдэл хүргүүлсэн" гэсэн юм.

Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Батбаатар “Тухайн газар дээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын ажлыг эхлэхээс өмнө хашаа барих үүрэгтэй. Гэтэл тус аж ахуйн нэгж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэлгүй хашаа барьсан нь Барилгын тухай хуулийг зөрчиж байна” гэлээ.

Иргэд “РЦНК орчим өмнө нь цэцэрлэгт хүрээлэн байсан. Мод ихтэй, ам талбайтай, хүүхдүүд тоглох газартай байлаа. Одоо гэтэл барилгын талбай боллоо” хэмээж байв. Мөн барилга барих биш, ногоон байгууламж байдлаар тохижуулах хүсэлтэйгээ илэрхийлж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 4 цаг 6 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 4 цаг 12 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 6 цаг 5 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 6 цаг 11 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 6 цаг 24 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 7 цаг 17 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 7 цаг 36 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 7 цаг 44 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 23 цаг 3 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 23 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top