x

Угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт болон угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.

-Улирал солигдох үед угаарын хийн хордлого нэмэгддэг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хавар, намрын улиралд гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, зуух, пийшингийн яндангийн таталт муудан, угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах шаардлагатай.

-Угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг. “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1000 гаруй хяналтын ажилтан, дүүргүүдийн ЗДТГ, хэсгийн ахлагч нар иргэдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан.

-Угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл нь юу вэ?

-Гэр хорооллын өрхүүдийн түлшний галлагаанаас үүдэлтэй пийшин, зуухныхаа битүүмжлэл, чанар стандарт хангаагүй, яндангийн хаалт, хавхлагаа хааж тагласан, яндангаа хөөлөөгүй, зуухны хүхээ болон ханан пийшингийн нийлсэн хэсэг нь завсар ихтэй, зуух, пийшин нь нүхтэй, эсвэл түлшээ хэт ихээр хийж галласан гэх мэт шалтгаанаар түлш дутуу шатаж, угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл болдог. Иймээс зөв галлагаа хийх болон стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх шаардлагатай.

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөсөн. Стандартын шаардлага хангаагүй зуухтай өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, зуухны битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж болон угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааны зааварчилгаа өгөх, урьдчилан сэргийлэх,  угаарын хийнд өртсөн тохиолдолд анхны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргэх ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын салбар нэгжийн хэмжээнд ажиллах машин механизм, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг зарлан мэдээлэх, угаарын хийн хордлогод өртөх эрсдэлтэй айл өрхөөр биечлэн очиж ажиллаж байгаа.

Түүнчлэн дүүргийн ЗДТГ-тай хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрэв өртвөл хэрхэн хамгаалах талаарх заавар, зөвлөгөөг хороо, дүүргээр дамжуулан иргэдэд өгч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 12 цаг 42 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 12 цаг 47 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 14 цаг 41 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 14 цаг 47 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 15 цаг 0 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 15 цаг 53 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 16 цаг 12 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 16 цаг 20 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top