x

Да Винчийн дохио ба НУУЦАТ ОРОЙ

Леонардо да Винчийн алдартай "Нууцат орой" ханын зургийг Миланы Санта-Мария делле Грацие гэх доминикан сүмийн зоогийн газрын хананд 1495–1497 онуудад зуржээ. Их мастерийн сор бүтээл нь болсон энэ зураг 2003 онд Дэн Брауны “Да Винчийн тайлал” ном гарсны дараа жуулчдыг ихээр татах болжээ.

Дэн Браун уг зургийн тайлбараараа христийн уламжлалыг “дэлбэлэв”. Бестселлерийн зохиолч ханын зургаас их зураачийн зориудаар зурагтаа шингээсэн ямар нэгэн далдын утгыг олж харжээ. Да Винчи баруун талд нь номлогч Иоаннаг зурсан гэж өмнө нь тооцож ирснийг Браун үгүйсгэн тэнд Мария Магдалинаг дүрсэлсэн гэв. Гэхдээ тэр эмэгтэйг Есүсийн дагуул биш, харин эхнэр нь болгон зурсан юм байх. Есүс, Магдалина хоёрын хоорондын орон зайнаас тэрээр нууцлагдсан V (улаанаар) үсгийг олж харсан нь эмэгтэйн эхлэлийн бэлгэдэл гэнэ. Тэр хоёрын бие нь М үсгийг (ногоон цэнхэрээр) бүтээж буй нь Мария Магдалинагийн тэмдэг ажээ. Тэдний хайрын түүхийн бас нэг учир утгатай. Мария Есүсийн хүүхдийг төрүүлсэн бөгөөд түүнийг Марсельд авчирсан гэх яриа байдаг. Тэдний хүү нь VIII зуунд хаан ширээгээ алдсан Меровингийн отгийг үүсгэжээ. Тэр цагаас хойш нууцыг хадгалж ирсэн, гишүүд нь Есүсийн отгийнхныг засгийн эрхэнд гаргах эрмэлзэлтэй хаалттай холбоо байсан гэнэ.

Бага зэрэг зүүн тийш (улаан толбонд) хутгатай гар байгаа нь номлогчдынх биш бөгөөд Мервингийнхний эсрэг дайсагналын бэлгэдэл болжээ. Баруун талд нь Фомагийн өргөсөн хурууг зохиолч сонирхсон байх юм. Ёс горимд оруулсан шашны зураглалд тэр дохио нь зөвхөн Загалмайлагч Иоаннад байдаг. Хэрэв тийм бол уг зургаас нэг номлогч нь алга болсон хэрэг. Харин зөгнөгч Иоанна амилаад энэ түүхэнд оролцсон болж байна. Гэхдээ Брауны сэтгэмж нь тогтсон ёс горимыг мэдэхгүй харин ургуулсан их зөгнөл дээр тогтож байна.

Ер нь бол шашны шүтээнийн номлогч Иоаннагийн төрх нь эмэгтэйн шинжийг ямагт хадгалж ирсэн бөгөөд тийм ч маягаар Леонардо зуржээ. V ба М (хараар) үсгүүдийг бас бусад бэлгэдлүүдийг зургаас хайвал их л олдох байх.

Жишээлбэл, W (хар) үсэг гэхэд л шашны шүтээний зурагт манин хүний бэлгэдэл болдог байна. Дээш өргөсөн хуруу нь дээд тэнгэрийг гэрчээр дуудан тангарагласан нийтлэг дохио юм. Леонардо зургаа зурж байх хугацаанд түүний ажлыг өдөр бүр сүмийн тэргүүн хянан шалгаж байсан учир тэр юу гэж л Шинэ гэрээг сурталчилж байхад нь чөлөөт сэтгэлгээ оруулсан гэж. Зураач Меровингийн нууц холбоотой хамаатай гэх баталгаа бидэнд байхгүй шүү дээ. Үнэн хэрэгтээ бол номлогч нар нь байх ёстой байдалд нь баригдан царцагдаагүйгээр зурагдсан Улаан өндөгний баярын зоогийг зурсан анхны зураг нь энэ юм.

“Та нарын нэг нь надаас урвана” гэж хэлсэн багшийнхаа үгэнд шавь нарынх нь амьд сэтгэлээ гаргаж буй драмын зургийг (ханын зурагт яг тэр эгшин зурагдсан юм) их мастер бүтээжээ.

Тэрхүү сэтгэл хөдлөлийг зурагт хэрхэн буулгах вэ? Дохио зангаа уламжлалт ёс горимд дээд зэргээр орсон байдаг. Харин  Да Винчи дохионы хэлийг улам өргөтгөсөн юм.

“Нууцат орой” ёс горимын бэлгэдэлд баригдсан ч түүний баатруудын дохио зангаа нь Леонардогийн олдвор бөгөөд хожим тэр нь бусад зураачдын бүтээлд хуулбарлагдан дамжсаар иржээ.

 

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/018.jpg

Есүс. Энд жинхэнэ цэвэр ёс горимоор дүрслэгджээ. Түүний эрхий хуруу нь ширээний бүтээлгэнд хүрэх төдий, харин бусад хуруунууд нь өргөгджээ. Энэ бол харамслын дохио. Христос өөрийн үг нь номлогч нарыг ийм байдалд оруулсанд гуниглажээ. Зүүн гарын алга нь дээш харсан байгаа нь Эцэг тэнгэрийн эрхэнд автан зөвшөөрсөн дотоод амгаланг илтгэх аж.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/019.jpg

Иоанн. Цочролд орсон түүний хуруунууд салаавчлагдсан байна. Леонардогийн дараа энэ дохиог идэвхгүй байдал, эрчимтэй хөдлөх чадваргүйг харуулсан, сэтгэлээ барьсны илэрхийлэл гэж үзэх болсон байна.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/020.jpg

Иуда. Нийтийн санг барьдаг учраас баруун гартаа хэтэвч атгажээ. Номлогч зүүн гараараа хамгаалсан байдлыг харуулан сандрахдаа давсны савыг унагасан байгаа. Тэр нь Христийн болон бусад соёлд гай ирж буйн тэмдэг аж.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/021.jpg

Петр, бага зэрэг өндийгөөд Иоаннаас Багш нь хэнийг хэлээд буйг асууж байна. Леонардо өөрөө ингэж тайлбарласан байлаа. Тэр ууртай, уйтгартай бөгөөд баруун гартаа хутга атгасан байгаа нь үйл хөдөлгөөнтэй Петр урвагчийг цээрлүүлэхэд бэлэн байгааг илтгэнэ. Тэр хутгаараа Христийг барихаар ирсэн манаа нарын нэгний чихийг огтолсон гэдэг.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/024.jpg

Андрей гараа савчин өргөсөн байгаа нь Багшийн үг түүнд гэнэтийн болсныг харуулж байна. Шүүмжлэгч нар түүний энэ дохио нь шулуун шударга занг нь илтгэнэ гэж үздэг. Номлогч урвалт гарна гэдгийг огт ойлгосонгүй гайхжээ.

Бага Иаковыг Петрийн шүүрч авсан хутга л зовоож байгааг хожим Леонардо нэгэн захидалдаа тайлбарласан байдаг. Зүүн гараараа тэр Петрийн нуруунд хүрч, тайвшуулахыг оролджээ.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/025.jpg

Варфоломей бүх биеэрээ Христийн зүг тэмүүлжээ. Тэр Христийн хэлсэнд нэг л итгэж өгөхгүй байна гэж хожим шүүмжлэгч нар тайлбарласан байдаг.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/027.jpg

Фома. Долоовор хуруугаа өргөөд Бурхан эцгээ гэрчээр дуудсан байна. Энэ дохио нь христийн шүтээний зурагт их байдаг. Тэр нь бас Бурханы эрх эргэж буцашгүйг харуулахаас гадна түүнийг Христийн хувь тавиланд анхаарал гаргасангүй гэж бурхан эцэгт гомдож байгааг харуулна.

Том Иаков айдаст автан гараа дэлгэжээ. Тэрээр Петрийн адил түргэн ууртай ч түүнийг нь зураач дотоод сэтгэлийн шаналалаар гаргасан байна.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/028.jpg

Филипп. Цээжиндээ гараа наасан ийм дүрийг Дундад зууны олон зургаас үзэж болох бөгөөд тэр нь хайртайгаа илэрхийлж байгаа хэрэг ажээ.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/029.jpg

Симон. Номлогчдоос хамгийн хэрсүүн ухаантай нь. Түүний гар “ийм зүйл байх ёсгүй” гэсэн илэрхийлэл юм. Түүний сэтгэлийн хөөрлийг Андрейтай адилтгах авч энд сэтгэлээр биш ухаанаар илэрсэн байдлаар зурагджээ.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/030.jpg

Матфей номлогчдоос хамгийн хөөрөлтэй нь. Леонардо түүний энэ зангааг зурахдаа ийм зүйл байж болохыг Симонд үзүүлж байгаагаар дүрсэлсэн гэж шүүмжлэгч нар үздэг. Дохиогоор тэр Христээс хэлснээ батлахыг гуйсан ч юм шиг.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/031.jpg

Фаддей. Хэлсэн үг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн дохиог гар нь илэрхийлж байна. Хамт хооллож буй хүмүүсээс тэр хэн нэгнийг урван тэрсэлнэ гэж сэжиглэсэн байна. Фаддейн дүрээр Да Винчи өөрийгөө зурсан гэж ярьдаг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 41 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 2 цаг 1 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 2 цаг 7 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 57 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 2 цаг 59 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 3 цаг 11 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 13 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 5 цаг 22 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 7 цаг 7 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 7 цаг 10 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 7 цаг 22 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 8 цаг 15 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 32 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 38 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 44 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 10 цаг 3 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 10 цаг 9 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 16 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 22 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 31 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Г.Занданшатарын гурван засуул, бас… Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top