x

“Эрдэнэс Тавантолгой” ХК тэтгэлэгт хамрагдсан 90 оюутанд батламж гардууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос жил бүр зарлаж ирсэн. 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан 90 оюутан өнөөдөр батламжаа гардан авлаа.

Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж оюутнууд юм.

Оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Цог-Өрнөх, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Будгэрэл, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттүвшин, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв болон ШУТИС-ийн удирдлагууд, эрдэмтэд оролцов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол 2019 оны хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 436 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна.

Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, доктор Б.Ганхуяг, ШУТИС-ийн Геолги, уул уурхайн сургуулийн захирал,  доктор, профессор Л.Пүрэв нар “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Уг гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд “Чулуулгийн физик бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсон байна.

Геологи, уул уурхайн сургуульд энэхүү лабораторийг байгуулснаар хамтын ажиллагааны хүрээнд инженерүүдээ дадлагажуулах, мэргэжил ур чадварыг нь тасралтгүй дээшлүүлэх, Тавантолгойн ил уурхайд тулгамдаж буй асуудал дээр шинжлэх ухаанч судалгаатай, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 26 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 35 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 40 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 41 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 42 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 46 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 52 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 56 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 57 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 57 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 1 цаг 4 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 1 цаг 12 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 1 цаг 14 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 2 цаг 38 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 2 цаг 39 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 2 цаг 44 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 2 цаг 45 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 2 цаг 49 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 2 цаг 51 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 2 цаг 55 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top