x

Аугаа Екатеринагийн хөрөгт далдлагдсан 12 бэлгэдэл

Шударга шүүхийн тэнгэрийн дагинын сүмд зогсож буй хууль тогтоогчийн дүрээр II Екатеринагийн хөргийг Дмитрий Левицкий зуржээ. Зураач түүний хөргийг натураас нь зураагүй аж. Тэрээр Федор Рокотовын 1779 оны зургийг ашиглаж өөрийн бүтээлээ туурьважээ. Харин хатан хаанд энэ зургийн дүр хамгаас илүүтэйгээр таалагдсан гэх. Зурагт тэр хамгаас залуу харагдаж байсан юм.

Аугаа Екатеринагийн хөргийг олон удаа зурсан байдаг. Түүнийг соён гэгээрүүлэгч гүн ухаантан болгон Федор Рокотов зурсан бол, гоолиг гоо бүсгүй болгон Стефано Торелли бүтээсэн байдаг. Владимир Боровиковскийн зурагт хатан хааныг нас бие тогтсон хатагтай болгосон байдаг. Харин Дмитрий Левицкий 1783 онд хатан хааны хөргийг улс төрийн тунхаг болгон зуржээ. Далд бэлгэдэл нь хатан хааныг хуулийн захиргааны хөтөлбөр болгосон байна.

Энэ зураг зурагдаж байхад Екатерина 21 дэх жилдээ улсаа захирч байлаа. Ард нь төрийн захиргаа, боловсролын шинэчлэл, Пугачевын самуун, Эрмитажийг үндэслэсэн, Смольныйн институтыг нээсэн, Вольтертай захидлаар харилцсан, Крымыг байлдан эзэлсэн... зэрэг үлдсэн байв.

Гэсэн хэдий ч уран зураач захирагч юу хийх ёстойг улс орныхоо сайн сайхны төлөө ядралгүй зүтгэх өнгөрсөн үеийн гарамгай зүтгэлтнүүдийн жишээгээр сануулсан байгаа.

Зургийн санааг зураач, орчуулагч, яруу найрагч Николай Львов гаргажээ.

Хатан хаан Шударга шүүхийн бурханы сүмд бүх нийтийн сайн сайхны төлөөх хуулийн хэрэгжүүлэлтийн хянан товхинуулж буй захирагч маягаар зурагджээ. Францын гүн ухаантнуудын санааг даган Екатерингийн хуулийн өнө бүгд тэгш эрхтэй, чөлөөт худалдаа байх ёстойг заасан “Захиас”-тай зургийн агуулга нь таарч байгаа нэг талаасаа таарч байгаа юм.

Антикийн үе гэх эртний Грек, Ромын эллиний галавын бэлгэдлүүд нь зурагт Оросын эзэнт улсын бодит дээд шагналуудтай холилдон таарсан байдаг. II Екатеринагийн 1783 оны хөрөг нь Владимирийн одонгийн эздийн цуврал хөргийн нээлт нь болсон байдаг аж. Хөргүүд Думын байрны интерьерт гол байр эзлэх ёстой байв. Хөргүүдийн захиалгыг Левицкий авсан байв. Думын ордон ч босгогдоогүй байсан ба Владимирийн одонгийн эздийн олон хөргүүд он цагийн явцад алга болжээ.

Харин Екатеринагийн хөрөг өнөөдөр Оросын музейн цуглуулгад байдаг байна. Хатан хааны хөрөг ихээхэн алдартай болсон учир Левицкий түүнийг хэд хэдэн удаа хуулан зурсны нэг нь Третьяковын галерейд байгаа аж.

1. Тахилын ширээ нь "Бүх нийтийн сайн сайхны төлөө" гэсэн бичигтэйгээр II Екатерина хатан хааны төрийн албаны бэлгэдэл болж байна. Иймэрхүү индэр дээр эллиний главын сүмүүдэд бурхаддаа тахил өргөдөг байжээ.

2. Маки буюу Нил цэцэг нь эллиний үеийн домогт нойрны бурхан Морфейн тодотгол юм. Цэцгийг хатан хаан шатааж байгаа нь тэр хамжлагтнуудынхаа төлөө нойр хоолгүй зүтгэнэгэсэн үг болж байна.

3. Фемида дагинын баримал. Энэ шударга үнэний бурханы гол тодотгол нь жинлүүр. Түүгээр сайн мууг жигнэн үздэг. Зурагт Фемида нүдээ боогоогүй байна. Фемида бурхныг эртний грек барималчид тэгж л сийлдэг байжээ.

4. Цагаан даашинз нь эллиний үеийн удган нарын хитон гэх хувцасыг санагдуулна. Цагаан өнгө эртнээс цэвэр ариуны илэрхийлэл болж ирэв.

5. Мантия-нөмрөг нь  төрийн  сүлдэн хатгамалтай байгаа нь бидний өмнө Оросын  эзэнт улсын их хатан буйг харуулж байна.

6. Лаврын титэм нь эртний Ромын ялгууслалын тэмдэг бөгөөд цэргийн ялалтуудыг илэрхийлнэ. Екатерина хатан хааныг хойд зүгийн Семирамида гэж нэрлэх нь их байсан ч тэр өөрийгөө Александр Македонскийтай зүйрлэн нэрлүүлэх дуртай байв.

7. Адил тэгш номлогч Владимир вангийн одонгийн регали буюу зөвхөн хаадын тэмдэг нь Екатерина бол Владимирийн одонтнуудын тэргүүн гэж хэлж буй. Уг одонг 1782 онд бий болгосон ба түүний уриа үг нь “Ашиг тус, нэр төр, алдар хүнд” гэсэн үг болдог.

8. Андрей Первозванныйн одонгийн гинж. Одон нь Оросын эзэнт улсын гол шагнал байв. Апостол буюу номлогч Андрей нь Оросын газар нутгийн соён гийгүүлэгч болдог.

9. Номон дээр суусан Бүргэд нь төрийн  удирдлагын хуулийн суурь баазыг хэлж буй.

10. Чидун жимсний модны  мөчир нь энх тайван ба бүх нийтийн амар тайвны ямар нэгэн дүрээр дамжуулсан гэдэг аллегорийн тэмдэг болж байна.

11. Баганууд нь ба дээш хөөрөгдсөн хөшиг нь хатан хааны байгаа Хууль зүйн дацангийн орон зайг үзүүлж байна.

12. Хөлөг онгоцнууд нь II ухаалаг удирдлага, цэрэг дайны ялалтаар бий болсон хамгаалалттай, цэцэглэж буй худалдааны бэлгэдэл нь юм.

Дмитрий Григорьевич Левицкийгийн хөрөг. 1783

1735: Полтавын орчимд ламын гэр бүлд төржээ. Түүний эцэг Григорий Кириллович Германд сурч байсан авъаяслаг барлагч байсан гэх таамаг байдаг.

1758: Уран сайхны академид элсэн Алексей Антроповын шавь болон тэднийд амьдарч байлаа.

1771 - 1788: Уран сайхны академийн хөргийн ангийг удирдаж, өөрийн сургалтын системийг бий болгожээ. Энэ үедээ Дени Дидрогийн домогт хөргийг зураж, смольян бүсгүйчүүдийн цуврал хөргийг бүтээжээ.

1790 - ээд онууд: Масон Новиковтай нөхөрлөсөн мөн өөрөө масоны одонгийн нийгэмлэгийн гишүүн гээд ордны ивээлээс шахагдлаа.

1822: Зураач гэж бараг мартагдсан тэр Санкт-Петербургт нас барав. Үхэхийн өмнө бүрэн хараагүй болсон байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 40 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 2 цаг 0 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 2 цаг 5 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 55 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 2 цаг 57 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 3 цаг 9 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 11 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 5 цаг 20 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 7 цаг 6 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 7 цаг 9 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 7 цаг 21 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 8 цаг 13 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 31 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 36 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 42 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 10 цаг 2 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 10 цаг 8 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 15 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 21 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 29 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Г.Занданшатарын гурван засуул, бас… Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top