Олон улсын математик физикийн, компьютерын ухааны багш нарын олон улсын олимпиад Казахстан улсад цахимаар зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн физикийн багш Б.Түвдэндорж 2022 оны тус олимпиадаас алтан медаль хүртжээ.
Тэрээр өнгөрсөн жил тус олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ийнхүү ахиулжээ.
Мөн түүний хувьд улсын физикийн олимпиадад есөн удаа түрүүлж байсан туршлагатай багш юм.
Сэтгэгдэл (1)