x

Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд 7 ажлын хэсэг ажиллаж, 14 цуврал хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллажээ.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 3 удаа хуралдаж, 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн байнгын хорооны тогтоолоор хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулсан байна.  

Боловсролын багц хуулийн ажлын хэсгүүд 5, ажлын дэд хэсэг 18 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга хоёрыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар 5 Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэн баталсан.

  • Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол - 2

  • Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай - 2

  • Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол - 1

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Үүнд:

Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн талаар:

  1. Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий 2021 оны 07 дугаар сарын 27-ны 58 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг

  2. Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

  3. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.

  4. Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

  5. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

  6. Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

  7. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд тус тус ажиллаж байна.

Хяналт, шалгалтын ажил

2021.04.27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдав. Тус ажлын хэсгийн хүрээнд салбарын хүрээний судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэв.

Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлж, Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харьяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Байнгын хорооны тогтоолын төсөл ажлын хэсгээс боловсруулсныг тус Байнгын хорооны 2021.10.19-ний хуралдаанаар хэлэлцэн батлав.

2021.05.25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дэх дэд заалтад “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд  шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсний дагуу Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021.01.13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан.

Ажлын хэсэг 6 удаа хуралдаж, Дундговь, Завхан аймгууд, зарим дүүргийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажилтай танилцав. Ажлын хэсгийн хүрээнд ШУТИС дээр үзэсгэлэн худалдаа үйлдвэрлэгчдийн хүрээнд зохион байгуулав. Үүнтэй холбоотойгоор Байнгын хорооны хуралдаанаар 2022.01.17-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн явцын тайланг хэлэлцэж, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлэв.

Харьяа байгууллагын тайлан, хяналт, шалгалт

2021.10.19-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол, шинжлэх ухааны салбарт Монгол Улсын 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын явц, дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын үед тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

2022.01.17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайлан хэлэлцэж, ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.

Бусад Байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.

Цуврал хэлэлцүүлгүүд

Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийн хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийн зохион байгуулав.

Үүнд:

  1. ”Япон лугаа адил хөгжье” сэдэвт хэлэлцүүлэг. Төрийн ордон. 2021.09.30. 

  2. "Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн төсөл" Clubhouse /цахим/ хэлэлцүүлэг. 2021.11.10. 

  3. "Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Багшийн хөгжлийн ордон. 2021.11.12.

  4. "Боловсролын ерөнхий хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Монгол Улсын их сургуулийн номын сан. 2021.11.15.

  5. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Дорнод аймаг. 2021.11.20.

  6. "Дээд боловсрол болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдал" сэдвээр JCI Монгол байгууллагатай хамтран Clubhouse /цахим/ хэлэлцүүлэг. 2021.11.29.

  7. "Боловсролын ерөнхий хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Завхан аймаг. 2021.12.01.

  8. "Ерөнхий боловсролын хуулийн төсөл" Clubhouse /цахим/ хэлэлцүүлэг. 2021.12.07.

  9. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Дархан-Уул аймаг (Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын 400 гаруй төлөөлөл оролцов). 2021.12.11.

  10. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Хэнтий аймаг. 2021.12.11.

  11. "Дээд боловсрол болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл" хэлэлцүүлгийг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн багш, ажиллагсад, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав. 2021.12.15.

  12. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Дорноговь аймаг. 2021.12.18. 

  13. "Боловсролын ерөнхий хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Шинжлэх ухаан, технологийн их сургууль. 2021.12.21.

  14. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Төв аймаг. 2021.12.28.

Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийн хүрээнд  УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням хувийн хэвшлийн бага, дунд сургуулиуд болон дээд сургуулиудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Мөн ажил олгогч, бизнес эрхлэгчдийн хүний нөөцийн байр суурь, хэрэгцээг анхаарч, дуу хоолойг нь сонсох, тусгах талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж, санал бодлоо солилцлоо. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 29 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 37 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 43 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 43 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 45 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 49 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 54 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 59 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 59 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 1 цаг 0 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 1 цаг 7 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 1 цаг 14 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 1 цаг 16 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 2 цаг 41 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 2 цаг 42 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 2 цаг 46 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 2 цаг 48 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 2 цаг 51 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 2 цаг 54 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 2 цаг 58 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top