x

Өнгөрсөн онд оффшор бүсээс 20 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлжээ

Өнгөрөгч 2021 онд Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах чиглэлээр хийгдсэн ажлууд болон түүний үр дүнгийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн мэдээллээ. 

Тэрээр "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, үйл ажиллагаандаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж болон бусад эрх зүйн актуудыг баримтлан ажиллаж байна.

Манай хэлтэс 2021 онд авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, хохирол нөхөн төлүүлэлтийг сайжруулах, хөрөнгө буцаах чиглэлээр тодорхой үр дүн гаргах зорилт дэвшүүлэн ажилласан. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажилд багагүй хүндрэл үүссэн.

Тухайлбал, 2021 онд хатуу хөл хорио тогтоосон 40 гаруй хоногт мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ зогссон. Түүнээс хойш хэргийн оролцогч нар өвчний халдвар авах, хавьтал болох зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа.

Хэдийгээр амаргүй цаг үед ажилласан ч мөрдөн шалгах ажиллагаанд зарим тодорхой ахиц гарсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл өмнөх 2020 оноос 17.2 хувиар өссөн. Авлигын гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд дараалан 10 гаруй хувиар тогтмол өссөн нь мөрдөгч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа боловч иргэд, олон нийтийн зүгээс Авлигатай тэмцэх газарт итгэх итгэл сайжирч буйн нэг илрэл юм. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт оны эцсээр 96 хувьтай байна.

2021 онд хуульд заасан харьяаллын 1543 үйлдэлтэй, 909 холбогдогчтой, 1307 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүд өмнөх оныхтой ижил түвшинд байгаа мэт боловч авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын тоо өмнөх жилээс 30.6 хувиар өссөн байна.

Мөрдөн шалгасан хэргийн шийдвэрлэлтэд чанарын ахиц гарсан. 2021 онд нийт шалгаж шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн нь өмнөхөөс өссөн үзүүлэлт. Авлигатай тэмцэх газраас 2021 онд мөрдөн шалгасан хэргүүдээс 160 хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд байна. 2019 онд 68, 2020 онд 114 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсантай харьцуулбал 40 гаруй хувиар өссөн.

Мөрдөн шалгах хэлтсийн үндсэн зорилго бол авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажил байдаг. 2019 онд 11.3 тэрбум төгрөг, 2020 онд 35.6 тэрбум төгрөг, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн нь 2.7 дахин өссөн үзүүлэлт болж байна.

2021 онд нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар оффшор бүсээр дамжиж үйлдэгдсэн хэргүүдийн 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн.

Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Уржигдар 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Уржигдар 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Уржигдар 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Уржигдар 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Уржигдар 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Уржигдар 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2025-09-05 Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 2025-09-05 Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 2025-09-05 Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 2025-09-05 Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 2025-09-05 Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 2025-09-05 Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 2025-09-05 Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 2025-09-05 Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 2025-09-05 Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 2025-09-05 Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 2025-09-05 АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 2025-09-05
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top