x

Олон улсын газар зүйн заалтад Увс аймгийн чацаргана жимсийг бүртгэжээ

Олон улсын газар зүйн заалтад манай улсаас Увс аймгийн чацаргана жимсийг бүртгэжээ.

Тодруулбал, “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгэсэн байна. Энэхүү үйл ажиллагааг анх 2016 онд манай улсын Оюуны өмчийн газар, Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэг, Франц улсын ЭСЯ-ны дэмжлэгтэй эхлүүлжээ. Улмаар 2019 оноос МҮХАҮТ, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын холбооны SEQUA төслийн баг хамт олон чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн ийнхүү үр дүнд хүрчээ.

МҮХАҮТ-ын зүгээс Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр хувийн хэвшилтэй хамтран ажилласан юм.

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх, тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих, байгаль орчин, цаг уураас шалтгаалсан онцлог амт, чанарыг хадгалах, цаашлаад аялал жуулчлалын шинэ суваг бий болох, хэрэглэгч худалдан авагчид чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг давуу талтай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Уржигдар 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Уржигдар 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Уржигдар 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Уржигдар 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Уржигдар 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Уржигдар 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2025-09-05 Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 2025-09-05 Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 2025-09-05 Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 2025-09-05 Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 2025-09-05 Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 2025-09-05 Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 2025-09-05 Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 2025-09-05 Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 2025-09-05 Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 2025-09-05 Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 2025-09-05 АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 2025-09-05
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top