x

Уран зураг дахь нүцгэн хөргүүд

Дэлхийн уран зургийн урлаг дахь хамгийн гоё гэж үзэгчид ба шүүмжлэгчдийн үздэг хамгийн мэдрэмжтэй бөгөөд гоо зүйн хэм хэмжээтэй бүтээлүүдийг танилцуулья. Үүнд:

1. Ренуар "Усанд орж буй томчууд"

Энэ цуглуулгыг хамгийн задгай, зоригтой, завхай зураач гэж хэлэгдэхгүй Ренуар нээж байна. Францын уран бүтээлчийн энэ зураг  цуглуулгад  дээгүүр орох ёстой. Учир нь Ренаур зураг дээрээ бараг гурван жил ажилласан ба түүнийг бүтээх явцдаа маш олон тооны таталбар зургуудыг үлдээжээ. “Усанд  орж буй томчууд”-ын дараа зураач ийм их хугацаа, хүч хөдөлмөр зарсан өөр бүтээл хэн нэгэнд  байдаггүй.

Хоёрдугаарт Ренаурын энэ зургийг Эдуард Манегийн  «Олимпия» зураг (1863), Поль Сезанны «Бие угааж буй эмэгтэйчүүд» (зууны эхэн) зургуудын хооронд импрессионистуудын бүтээсэн нүцгэн хатагтай нартай цорын  ганц бүтээл гэдэг.

2. Энгр "Том одалиска"

Зуун удаа  сонссоноо нэг удаа үз гэдэг  бүтээл энэ болно. Зургийг Наполеоны охин дүү Каролина Мюратад зориулан бүтээжээ. Зургийн гоо зүйд эргэлзэх зүйлгүй. Харин бие судлалаар бол асуудал байгаа. Бүсгүйн баруун гар нь гэхэд л баймааргүй урт, зүүн хөлийг бодит биш хэлбэрээр нугалсан байх юм. Гэхдээ л зураг зохицол сайтай. Энд зураачийн мэргэжлийн өндөр чадвар харагдана. Зүүн өвдөгний нугалааны хурц өнцөг нь  зургийн гурвалжин зохиомжийг зөөллөх шаардлагаар зурагджээ.

3. Анри Руссо "Зүүд"

Фовизм гэх урсгалын их мастер нас барахаасаа хэдхэн сарын өмнө зурсан сүүлчийн зураг нь энэ юм. Зураг дахь бүсгүйн ёгтлол нь зүүд. Сонирхолтой нь Руссо, хачин сонин орнуудад насандаа очиж үзээгүй. Тэрээр зурагтаа ширэнгэн ой, сонин хачин цэцэг жимсийг онцгой идэвхтэйгээр зурдаг, сэтгэлээ өгдөг байжээ.

4. Рубенс "Вирсавия усан оргилуурын дэргэд"

Рубенс гэх Голландын их мастер бие галбир сайхантай эмэгтэйчүүдийг зурах дуртай, мөн тэднийг нүцгэлэх эрмэлзэлтэй байжээ. Заримдаа тэднийг бүрэн нүцгэлэхгүй. Түүний нэг жишээ нь энэ зураг юм. Домгоор бол Давид хаан усан оргилуурын дэргэд суугаа залуу бүсгүйг хараад анхны харцаар дурлажээ.

Гэтэл бүсгүй Давидын армид алба хаасан нөхөртэй байжээ. Вирсавия Давидтай ойртон жирэмсэн болсон байв. Хожим Давид өөрийн армийн даргадаа захидал бичин Вирсавийн нөхрийг хорлох даалгавар өгсөн байна. Нөхөр нь эхний тулалдаанаар амиа алджээ. Давид шударга хүн болж Вирсавийг эхнэрээ болгон авсан ба тэдний төрсөн хүүхэд нь хоёр хоноод нас барав. Давид үүнийг бурхны цээрлэл гэж үзжээ. Энэ түүх уран зургийн олон бүтээлд зурагдсан байдаг.

5. Кабанель Венера төрсөн нь

Урлаг судлаачид энэ зургийг  илүү дутуу зүйлээс бүрэн чөлөөлөгдсөн гэдэг. Нюдын орны хонгорхон Венера.

Зураач  Александр Кабанель академик стиль, домгийн сэдэвт дуртай, дэгжин, пааландсан гэхээр бүтээлээр олонд таалагддаг консерватив үзэлтэй нэгэн байжээ. Хуучин ёс зүйг дээдлэх авч  бүтээлдээ тэр санаа бодлоо буулгахдаа бүдүүлэг гэж хэлүүлэхгүйгээр ажиллаж иржээ. Кабанель хэлж ярихдаа зоригтой нэгэн байсан гэх. Тэр нь түүний бүтээлд бараг харагдахгүй. Жишээлбэл тэр Эдуард Манед төдийлөн сайн ханддаггүй ч түүний «Пертюизегийн хөрөг» зургийг 1881 онд өмөөрч байв. “Ноёд оо, үүн шиг толгой зурчихаар дөрвөн хүн ч бидний дунд алга” гэж тэр хэлсэн нь  урлагийн шинэ урсгалыг дэмжсэн хэрэг болж түүнийг дэлхийд нээхэд хувь нэмэр болжээ.  

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 5 цаг 4 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 5 цаг 24 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 цаг 30 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 6 цаг 20 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 6 цаг 22 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 6 цаг 34 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 36 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 8 цаг 45 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 10 цаг 30 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 10 цаг 33 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 10 цаг 46 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 11 цаг 38 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 12 цаг 55 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 1 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 13 цаг 7 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 13 цаг 26 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 13 цаг 33 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 39 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 45 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 13 цаг 54 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top