x

“Шувуучлахуй” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг болон Монголын Шувуулахуй холбоо хамтран “Шувуучлахуй” хамтарсан үзэсгэлэнг өнөөдөр нээхээр болжээ.

Үзэсгэлэнд 20-иод уран бүтээлчийн 50 гаруй арьсан хөөмөл ханын зураг, арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал, шувуудыг чихмэл аргаар бүтээсэн баримал мөн олон төрлийн материал ашиглаж махчин шувуудын өвөрмөц донжийг гарган хийгдсэн барималууд байх ба Монголын шувуулахуй холбооны үзүүлбэрийг ч харах боломжтой юм байна.

Тус үзэсгэлэнгийн зорилго нь соёлын биет бус өвийг урлагаар дамжуулан сурталчлан, уран бүтээлийн инноваци хийж таниулах, Монголын арьсан урлагийн уламжлалт арга биет бус өвийг хослуулан дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж. 

Манай улс 2003 онд Дэлхийн биет бус өвийн конвенцид нэгдсэн бөгөөд махчин шувуугаар ан хийдэг түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, хамгаалах, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчилах зорилгоор 2010 оны арваннэгдүгээр сарын 16-нд бусад 11 орны хамт “Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл” Дэлхийн биет бус өвд бүртгүүлж, түүнийхээ үүргийн дагуу энэ соёлыг хамгаалах, түмэн олонд дэлгэрүүлж, дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн байдаг.

Иймд Олон улсын шувуулахуйн холбооноос жил бүрийн энэ өдрийг “Олон улсын шувуулахуйн өдөр” хэмээн зарлаж, дэлхий даяар тэмдэглэх болсон. Дээрх конвенцид “Биет бус соёлын өв болон түүнийг хамгаалахын чухлыг ялангуяа залуу үеийнхэнд гүнзгий ойлгуулан ухамсарлуулахын зайлшгүй чухлыг харгалзах ёстой гэж” тусгайлан заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газраас 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар хуралдаанаар идлэг шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу болгох тухай 101 дүгээр тогтоолыг баталсан байдаг.

Монголын эзэнт гүрний үед энэ арга ихээхэн дэлгэрсэн байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байна. Уран бүтээлчид Монголын шувуулахуй холбоотой хамтран бүтээлийн агуулга, судалгааны явцад хамтын үйл ажиллагаа хийж, харилцан туршлага солилцон зөвлөгөө авсны үр дүнд бүтээлүүд төрсөн ажээ.

Монголчууд түүхийн бүхий л үе шатандаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг уламжлалт технологиор боловсруулан өөрийн хэрэгцээг хангаж эд ахуйн зүйлээ урлан бүтээж ирсэн.

Үзэсгэлэн Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Монгол арт галерейд нээгдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 42 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 2 цаг 2 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 2 цаг 7 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 57 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 2 цаг 59 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 3 цаг 11 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 13 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 5 цаг 22 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 7 цаг 8 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 7 цаг 11 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 7 цаг 23 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 8 цаг 15 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 33 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 38 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 44 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 10 цаг 4 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 10 цаг 10 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 16 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 23 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 31 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Г.Занданшатарын гурван засуул, бас… Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top