Халловин буюу Сүнсний баяр нь манай улсын нийтээр тэмдэглэх баярын тоонд албан ёсоор ордоггүй ч хүүхэд, залуусын дунд түгээмэл тэмдэглэж, арга хэмжээ зохион байгуулах хандлагатай байдаг.
БШУЯ-ны зүгээс тус баярыг ЕБС-ийн орчинд тэмдэглэхийг хориглосон тушаал, шийдвэрүүдийг 2018 оноос хойш гаргаж байгаа билээ.
Иймд бүх нийтээр тэмдэглэх баяр ёслол биш учраас энэ жил тус баяртай холбоотой аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрөхгүй хэмээн мэдээллээ.