x

Хятад улстай боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Ковид-19 цар тахлын тархалтаас шалтгаалан манай улс сургалтын үйл ажиллагааг танхим болон цахим хослуулан зохион байгуулж байгаа. Сурагчдын 2 жилийн хоцрогдлыг арилгах хариуцлагатай үүрэг хүлээсэн багш нараа компьютержуулах хэрэгцээг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд илэрхийллээ.

Манай улсаас БНХАУ-д нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд танхимаар хичээллэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа тул хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 

Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ЕБС-д интернетийн утасгүй /wi-fi / дотоод сүлжээний орчин бүрдүүлэх төслийн TЭЗҮ-г Гадаад харилцаанд яаманд хүргүүлсэн. Одоо Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Дорноговь аймагт барих ЕБС-ийн ТЭЗҮ-г боловсруулан ойрын хугацаанд Сангийн яамаар уламжлан хүргүүлэх тул дээрх хоёр асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарлаа хандуулахыг элчин сайдаас хүслээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын цөлжилт, экологийн доройтлыг бууруулах ач холбогдолтой. Тиймээс бүс нутгийн гео-экологи, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр хоёр орны хамтарсан лаборатори байгуулж,  шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хэрэгцээ шаардлага үүсч байна. Иймд лаборатори байгуулах боломжийг судлах, өөрийн орны холбогдох байгууллагуудад саналыг уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Чай Вэньруй 2025 он хүртэлх хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн зүгээс чармайлт гарган ажиллахаа мэдэгдээд, ажлын өндөр амжилт хүсэн БНХАУ-ын ЭСЯ, БШУЯ-тай ойр дотно ажиллахаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 28 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 41 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 42 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 44 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 2 цаг 15 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 2 цаг 15 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 2 цаг 16 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 2 цаг 17 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 2 цаг 18 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 2 цаг 19 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 21 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 22 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 29 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 32 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 34 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 35 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 36 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 38 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 41 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top