x

"Оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэг татлагад хамрагдах ёстой"

НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулгаас тун удахгүй эхлэх цэрэг татлагын талаар тодрууллаа.

-2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хэзээнээс эхлэх вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж, бэлтгэл 90 хувьтай байна.

2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хаасан цэрэг дайчид маань өнөөдрөөс эхлэн халагдаж байгаа.

-Энэ удаагийн цэрэг татлагын онцлог юу вэ?

-Энэ удаагийн цэрэг татлага ихээхэн онцлогтой. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, коронавирусийн халдварын улмаас 2021 оны нэгдүгээр ээлж буюу хаврын цэрэг татлага явагдаагүй. Дэлхий нийт, улс орны хэмжээнд халдвар тархсан ийм нөхцөлд цэрэг татлагыг зохион байгуулахын тулд нэлээд олон ажлыг өвөрмөц байдлаар зохион байгуулна. Есөн дүүргийн цэрэг татлагын товчооны байранд  цэргийн зарлан дуудах авсан иргэд биечлэн очих ёстой. Ингэхдээ нарийн зохион байгуулалттайгаар, халдвар хамгааллын дэглэмийг барьж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд  бүртгэх юм.

-Оюутнууд цэрэг татлагад хэрхэн хамрагдах вэ. Оюутнууд суралцаж байхдаа хугацаат цэргийн албанаас чөлөөлөгддөг гэсэн ойлголт түгээмэл байгаа нь зөв үү?

-Хуучин бол Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн албанаас түр чөлөөлдөг байсан. Одоо бол энэ заалт хүчингүй. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар оюутныг чөлөөл гэсэн заалт байхгүй. Тиймээс оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэг татлагад хамрагдах ёстой. Цэргийн татлагын байрандаа очиж, эрүүл мэндийн үзлэгээр орох юм. Харин гадаадад суралцахаар болсон, гадаад руу явах, эсвэл  өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолтын улмаас цэрэг татлагын өдөр эзгүй байх иргэдийг цэрэг татлагын байранд урьдчилсан байдлаар хүлээн авч, уулзаж байгаа.

-“Оюутан цэрэг” хөтөлбөр цаашид үргэлжлэх үү?

-“Оюутан цэрэг” хөтөлбөр цар тахлын улмаас хойшлогдсон. Цаашид үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газраас шийдвэрлэнэ. Одоогоор энэ тухай ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 25 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 28 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 32 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 39 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 1 цаг 28 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 29 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 1 цаг 31 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 3 цаг 25 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 22 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 4 цаг 28 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 4 цаг 32 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 4 цаг 49 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 4 цаг 57 мин Түүх бол сургамж-багш 4 цаг 59 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 5 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 10 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 12 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 6 цаг 36 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 6 цаг 42 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top