x

У.Хүрэлсүх: Эрдэм чадвартай монгол хүн монголын баялаг, хөгжлийн тулгуур байх болно

Олон улсын олимпиадад авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит мөнгөн шагналаар урамшуулж, батламж хадгалуулах ёслол өнөөдөр боллоо. 

Олон улсын олимпиадын алтан медальтан 10 сая төгрөг, мөнгөн медальтан таван сая төгрөг, хүрэл медальтан гурван сая төгрөг, шагналт байр эзэлсэн сурагч нэг сая төгрөгийн шагнал, батламж гардаж авав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг 

  1. А.Нямдаваа Математик- алт, Мэдээлэл зүй- мөнгө /Сант сургууль/

  2. М.Өнөболд Математик- алт  /СБД-ийн 1 дүгээр сургууль/

  3. Ц.Сайханбилэг Математик-  мөнгө  /Сант сургууль/

  4. О.Мишээл Математик- мөнгө  /Шинэ Монгол сургууль/

  5. Э.Тэргэл Биологи- мөнгө /Орчлон сургууль/

  6. О.Тэмүжин Хими- мөнгө /Орчлон сургууль/

  7. Б.Гэрэл Хими- мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/

  8. Б.Батсамбуу Математик- хүрэл /Олонлог төв сургууль/

  9. Д.Энэрэлт Математик- хүрэл /Сант сургууль/

  10. Б.Пүрэвбадрал Биологи- хүрэл /СБД-ийн 1 дүгээр сургууль/

  11. Б.Бодьхүү Биологи- хүрэл /Шинэ үе сургууль/

  12. А.Ирмүүн Хими-хүрэл /Хобби сургууль/

  13. Б.Билгүүн Физик- хүрэл /Сант сургууль/

  14. О.Анирчулуу Физик- хүрэл /Сант сургууль/

  15. Д.Бумчин Хими- Шагналт байр /Сант сургууль/

  16. Б.Тэмүүлэн Физик- шагналт байр /Сант сургууль/

  17. Э.Барсболд Физик- шагналт байр тус тус эзэлж /Сант сургууль/ шагнал хүртлээ.

Эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан явдалд талархаж ийнхүү шагнал гардуулж байна.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхэд залуус, удирдан бэлтгэсэн багш, эцэг эхчүүд та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхнийг медаль гардан авсан агшинд Ерөнхийлөгч миний бие хүлээн авч уулзахдаа "Монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж олон улсын шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зарлиг гаргана" гэж хэлсэн. Энэ зарлиг гараад хэрэгжиж байна.

Тодруулбал, 

  • Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох

  • Хүүхэд бүр олимпиадын бэлтгэл, сорилд орох боломжийг бүрдүүлэх

  • Цахим дэд бүтцийг үүсгэх

  • Бэлтгэж буй багш нар болон олимпиадыг зохион байгуулах хороог санхүүжилт, зохион байгуулалтын тогтвортой байдлыг хангахаар зарлигт туссан билээ.

Мөн та бүхэн дэлхийн тэргүүлэх 100 их дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцан эх орондоо ирж, ажиллах, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байна.

Та бүхнийг үе тэнгийнхэн, дүү нараа амжилтын өөд чиглүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.

Монгол Улсын сум, хороо бүрээс сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж, амжилт гаргах тэгш боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг Эрдэмтэн багш та бүхнээсээ хүсье. Эрдэм чадвартай монгол хүн Монголын баялаг, хөгжлийн тулгуур байх болно” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 8 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 28 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 32 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 35 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 43 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 1 цаг 32 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 32 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 1 цаг 35 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 3 цаг 29 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 26 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 4 цаг 31 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 4 цаг 36 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 4 цаг 53 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 0 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 3 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 8 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 13 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 16 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 6 цаг 40 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 6 цаг 46 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top