x

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны хүрээлэнгийн газрыг төрд авч, салбарын санхүүжилтыг шударга, ил тод болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинжлэх ухааны салбарт хийгдэх шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн дараах шийдвэрийг гаргажээ. Шийдвэрийн талаар салбарын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрээр "БШУ-ны сайдаар томилогдоод Шинжлэх ухааны бүх хүрээлэнгээр орж дарга нарыг биш эрдэмтэн, судлаачдаа сонсож, тулгамдсан асуудлуудтай нь танилцсан. Өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны салбарын реформ бидний санасан хэмжээнд хүрч чадаагүй. Энэ нь санхүүжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн засаглал, хүний нөөц, залуу эрдэмтдийн дэмжлэг тодорхойгүй байсантай холбоотой.

Шинжлэх ухааны салбарын санхүүжилт ойлгомжгүй. Зарим хүрээлэн яамны харьяа, зарим нь шинжлэх ухаан технологийн сангийн, нөгөө хэсэг нь их сургуулиудын харьяа байсан. Энэ тогтолцоог ойлгомжтой болгож, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтийг ил тод, нээлттэй, шударга тогтолцоонд шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан байсан.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн сангийн 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн ч харамсалтай нь 4000 судалгааны эдийн засгийн эргэлтэд орсон хувь нь маш бага. Цөөн хэдхэн эрдэмтэн, судалгааг санхүүжүүлдэг байсан явцуу, ашиг сонирхолын зөрчилтэй байдлыг шударга болгож байна.

Жил бүр энэ сангийн 10-12 тэрбум төгрөгийг бүх судалгаанд 20 сая хүрэхгүй төсвөөр тэгш хуваарилдаг байсан. 20 сая төгрөгөөр санхүүжүүлсэн судалгаа үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой шүү дээ.

Монгол Улсад анх удаа лабораторийн тооллого хийлгэсэн. Манайд 300 гаруй лаборатори бий. Үүний 70-80 хувь нь социализмын үеийн тоног төхөөрөмжтэй байна. Улсын төсвийн 5 сая ам.долларын хөрөнгөөр тоноглосон лаборатори ажиллахгүй, тоосонд дарагдаад хэвтэж байна. Тиймээс лабораторийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлж, хөгжүүлнэ.

Хүрээлэнгүүдийн газар маш их хулгайд алдагдсан. Тиймээс хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг Улсын тусгай хэрэгцээнд авлаа. Цаашид хэн нэгэн дураараа хүрээлэн, их дээд сургуулийн газарт халдаж чадахгүй.

Шинжлэх ухааны салбарынхны “хар шийдвэр” гэж нэрлэгддэг Засгийн газрын 2015 оны шийдвэрээр олон хүрээлэн үүд хаалгаа барьсан.

Энэ үед хаагдсан хүрээлэнгүүдийг сэргээж байна.

-Дулааны техник технологийн хүрээлэн

-Тархи, сэтгэл судлалын хүрээлэн

-Ой мод, сургалт судалгааны хүрээлэн

-Технологийн инкубаторыг шинээр сэргээн байгуулах шийдвэрийг Монгол Засгийн газраас гаргалаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (24.5.181.24)
    Энэ сайн аэрэг
    2021 оны 09 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 28 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 36 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 41 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 42 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 43 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 48 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 53 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 58 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 58 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 58 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 1 цаг 5 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 1 цаг 13 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 1 цаг 15 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 2 цаг 39 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 2 цаг 41 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 2 цаг 45 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 2 цаг 46 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 2 цаг 50 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 2 цаг 52 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 2 цаг 57 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top