x

“Намрын ногоон өдрүүд” Есдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан бид “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цар тахлын энэ хүнд хэцүү цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулж байна. 

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын урт хугацааны хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор олон талт болон түнш орнуудтай хамтран 2021 оны байдлаар нийт 72 төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнг танилцуулах, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлоход “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ чухал түлхэц болно гэж үзэж байна.  

Мөн салбарын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой учраас энэ удаагийн арга хэмжээнд салбарын аж ахуйн нэгж, төрийн байгууллага хооронд B2B, B2G гэрээ хэлцлийг хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгаа.  

Энэ онд орчин цагийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, хоршоо үүсч хөгжсөний 100 жил, ахуйн үйлчилгээний салбарын 90 жилийн түүхэн ой тохиож байгааг цохон тэмдэглэж, эдгээр салбарын хөгжилд залуу насаа зориулсан ахмад үе болон нийт ажилтан ажиллагсдад баярын мэнд хүргэе.

Хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр хангах, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа салбарынхаа нийт хамт олон, урт хугацаанд хамтран ажиллаж буй гадаадын төсөл хөтөлбөр, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдуудаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм. 

15 дахь жилтэйгээ золгож байгаа тус арга хэмжээнд нийт 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан бүтээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж, иргэд олон нийт ч идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. 

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, “Ажлын байрыг дэмжих” 2 их наядын зээлийг олгосон. Ингэснээр үндэснийхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг цар цахлын хүнд үед ажлын байраа хадгалахад нь том дэмжлэг болсон юм.  


Арга хэмжээнд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс 7 өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй танилцуулж, борлуулах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 


Харин хэрэглэгчдийн хувьд үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. 

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээ Есдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ. 

Нээлтийн үйл ажиллагаанд сайд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон гадны зочид төлөөлөгчид оролцож, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хадат вилла” төслийн газартай холбоотой хахуулийн хэрэгт холбогдогсдод ял оноолоо 41 мин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртлээ 43 мин Азийн Шатрын холбоо Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэв 44 мин Живж байсан 9 настай хүүг аварсан эрэгтэй өөрөө усанд амь эрсэджээ 46 мин Сонгинохайрханд анхан шатны төрийн үйлчилгээний шинэ цогцолбор ашиглалтад орлоо 48 мин Элсэлтийн шалгалт орон даяар маргааш эхэлнэ 50 мин 2025 оны эхний улиралд НДШ төлөгчдийн тоо өсөж, цалингийн дундаж 2.6 сая төгрөгт хүрэв 52 мин Disney, Universal хоёр Midjourney бүтээгчдийг шүүхэд өглөө 54 мин Израиль, Ираны хооронд эхэлсэн сөргөлдөөн дэлхий дахинд аюул учруулж мэдэхээр байна 55 мин Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно шүү, ЕРӨНХИЙ САЙД АА 59 мин Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна 1 цаг 9 мин Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 1 цаг 19 мин Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 1 цаг 24 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг, байнгын хороод 2 цаг 10 мин Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2 цаг 34 мин Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл, виз олголт эрс өсжээ 16 цаг 33 мин Тариалалтын явц 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна 16 цаг 34 мин Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулган дахин барилгажуулна 16 цаг 35 мин Нийтийн тээврийн орлого 9 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчдын тоо 7.6 саяар нэмэгджээ 16 цаг 36 мин Прокурорын байгууллага зургаадугаар сарын 9-13-нд 54 мянга гаруй эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ 16 цаг 37 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ...
Top