x

Дэлхийд алдартай урлагийн бүтээлүүдийн далдалсан санаа

Зурагт хүмүүс хоёр шалтгаанаар татагддаг. Бүтээлүүд гоо зүйн талаасаа тааламжтай, тэднээс харцаа салгахад хэцүү. Мөн зурагт агуулагдсан санаа бодол, түүний түүх, зурагдах болсон шалтгаан юм.

Зургууд хэдийгээр субъектив байх нь их ч тэднийг олон янзаар тайлбарлаж болно. Тухайлбал доорхи дөрвөн зургийн далд санааг хэрхэн тайлбарласныг аваад үзье.

1. "Хөгшин загасчин" Тивадар Чонтвари Костка. Зургийн доторх илбэдэлт

Хөгшин загасчин гэх энэ зургийг Унгар зураач Тивадар Чонтвари Костка 1902 онд зуржээ.

Өнгөц харахад ердийн л нэг зураг. Та өвгөний царай хэрхэн зурагдсанаас энэ зураач чинь зурахдаа тааруу хүн байна гэж бодож болох юм. Зургийн баруун хэсэг нь толины тусгалын тэндээс бүрхэг тэнгэр, ширүүн догшин далайн өмнө суугаа хорлонт өвгөнийг харж байна. Зургийн нөгөө хэсгийн толинд тогтуун далайн өмнө гараа салаавчлан залбирч суугаа өвгөнийг буулгажээ.

Хүн бүрт хоёр тал байдгийг харуулахаар зураач санаатайгаар ингэж зуржээ. Тэрээр хүний оршин тогтнохын био туйлыг онцолбол хүний сайн, муу талыг харуулахыг хүсчээ. Зургийн баруун хэсэг нь муу талыг харин зүүн тал нь сайн талыг харуулжээ.

2. Нельсон Шенксийн урлагаар дамжуулсан илчилсэн дуулиан: Билл Клинтоны Ерөнхийлөгчийн хөрөг

Америкийн зураач Нельсон Шенксд АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны хөргийг зурах үүрэг 2001 онд ноогджээ. Хөрөгт Билл Клинтоныг ойртоход нь харагдах хачин сүүдэртэйгээр зурсан байв. Зургийг ихээхэн бахархалтайгаар Үндэсний хөрөг зургийн галерейд өлгөсөн нь олон үзэгчдийн зүгээс тэр сүүдэр ямар учиртайг асуусан асуулт асуудал дагуулсан байдаг. Хоёр жилийн дараа тэр сүүдэр нь Моника Левинскийг төлөөлсөн хэмээн зураач тайлбар өгчээ. Тэрээр энэ зургаараа Билл Клинтоныг худалч, хуурмаг гэж хүмүүст сануулахыг хүссэн гэжээ.

3. Бага Ганс Гольбейны элч нар: Хохимойн толгойн аймшгийн илбэдэлт

Энэ зургийг Ганс Гольбейн 1533 онд зуржээ. Хоёр тансаглан хувцасласан хүн харж байгаа уйтгартай зураг мэт санагдаж магадгүй. Хэрэв анхааралтай ажиглах юм бол зургийн дор хохимойн толгойг анаформын перспективээр харж болно. Зургийг тонгойлгон харахад хохимойн толгой өөрийн хэлбэрийг олж, жинхэнэ юм шиг харагдана. Тодруулбал, зургийг шатаны зайд байрлуулан бууж, өгсөж яваа хүнд үхэл ойрхон шүү, тэр толгой дээр чинь гэж сануулж буй хэрэг аж.

4. Зураач өөрөө нуугдсан Ян Ван Эйкийн "Арнольфини" хөрөг

Энэ хөргийг зураач Ян Ван Эйк 1434 онд зуржээ. Энэ зурганд Италийн наймаачин Жованни ди Николао Арнольфини ба түүний эхнэр Брюггийн хамт байгаагаар дүрслэжээ.

Тосон будгийн энэ зурагт юу нь сонирхолтой болов? Хосуудыг харсан бол та хананд нь өлгөөтэй толь ба түүний дээрх бичгийг анзаарах ёстой.

Латин бичигт нь: "Ян Ван Эйк энд 1434 онд байлаа" гэжээ. Мөнн толинд нь гурван хүний дүрс байна. Тэдний гараараа далласан хүн нь Ван Эйк өөрөө юм. Олон хүн яагаад наймаачин гараа өргөснийг тайлбарлахдаа, зураач өөрийн хамжлагат Жованни ди Николао Арнольфини түүнтэй мэндэлж байгааг үзүүлсэн гэдэг юм. Ян Ван Эйк ихээхэн шогч олон янзын нууц санааг зурагтаа оруулдаг гэдгээрээ алдартай. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 40 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 2 цаг 0 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 2 цаг 6 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 55 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 2 цаг 57 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 3 цаг 9 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 11 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 5 цаг 20 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 7 цаг 6 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 7 цаг 9 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 7 цаг 21 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 8 цаг 13 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 31 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 36 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 42 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 10 цаг 2 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 10 цаг 8 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 15 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 21 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 29 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Г.Занданшатарын гурван засуул, бас… Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top