x

Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авдаг байдлыг болиулжээ

Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тогтлоо.

Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5.5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 6.5 саяд хүрч өссөн тухай Алтанбулаг Чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал танилцуулав.

Энд цахилгаан хангамжийн асуудал олон жилийн турш яригдаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн төвөөс 35 мВт-ын шугам татаж чөлөөт бүсийг дангаар хангах шаардлага тулгарч буйг Шадар сайд Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэхээ илэрхийллээ.

Өдгөө Сэлэнгэ аймгаас Алтанбулаг сум руу татсан 35 мВт цахилгааны шугам нь орон нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангадаг учраас чөлөөт бүсийн цахилгаан хангамж дутагдалтай явж иржээ.

"Чөлөөт бүсийн Цахилгаан хангамжийг нэмэгдүүлснээр аж ахуй эрхлэгчид олноор очиж, төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ тээвэр ложистикийн цогц үйл ажиллагаа хөгжих бүрэн боломжтой учраас Шадар сайдын хувьд энэ асуудалд онцгой анхаарна. Ази, Eвропыг холбосон стратегийн ач холбогдол бүхий чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бүх талын оролцоо чухал.

Төр засаг бодлогын хүрээнд хийх ажлаа хийгээд шийдээд явна. Аймаг орон нутаг, Чөлөөт бүсийн захиргаа ч бас өөрсдийн нөөц бололцоогоор хийх ажлуудаа хийх ёстой. Бүх зүйлийг төрөөс хараад суулгүй, шат шатны зохион байгуулалтаа сайжруулж ажиллах хэрэгтэй" хэмээн Шадар сайд онцоллоо.

Мөн Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй автомашинуудыг давхар ариутгах нэрийдлээр жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авдаг явдлыг таслан зогсоохыг Чөлөөт бүсийн удирдлагуудад даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 54 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 14 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 17 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 21 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 17 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 18 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 20 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 14 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 11 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 17 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 21 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 38 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 46 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 48 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 54 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 59 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 1 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 25 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 31 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top