x

2022 оны Нэгдүгээр сарын 1-нээс дулаан, цахилгааны хөнгөлөлтийг зогсооно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийвдэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрээр  "Есдүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын  төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцууллаа. Мөн ковид-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ. 

2021 оны сүүлийн хагас, 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөлөл дунд төсвөө хийсэн. Эдийн засгаа сэргээх бодлого буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал талд шинэчлэл хийх зэрэг бодлогын шинэчлэлийг дэвшүүлж байгаа.

Өнгөрсөн дөрвөн жил утаатайгаа тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ.

Хог, цахилгаан, дулааны мөнгийг Арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан бөгөөд үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно. 

Хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу ковидын өмнөх түвшинд буулгана гэсэн байсан ч тодотголын хүрээнд энэ оны эхний хагаст хүүхдийн мөнгийг энэ хэвээр үргэлжлүүлэх болсон. Хүүхдийн мөнгөн дээр хэд хэдэн хувилбар, нөөц боломж бий.

Жишээлбэл, ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй уялдуулах буюу хүүхдүүд мөнгөө хуримтлуулах боломжоор хангах явдал. Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ.

Мөн ирэх онд хүүхдийн мөнгийг 100 мянгаас 20 мянга руу шууд шилжүүлэх нь хэрэглээний түвшиндээ шок үүсгэнэ гэж үзэж байгаа. Тиймээс аажмаар шилжилт хийх хувилбаруудыг төсөв дээр судалж байна. Эцсийн байдлаар танилцуулах болоогүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 58 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 18 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 22 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 26 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 33 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 22 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 23 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 25 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 19 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 16 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 21 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 26 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 43 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 50 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 53 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 59 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 17 цаг 4 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 6 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 30 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 36 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top