x

Иргэдийг дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулж, үйлчилгээний байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээг чанд мөрдүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ, найр хурим хийхгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг сайд хэлэв.

Мөн халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ хангалтгүй болж байна гэлээ.

Ерөнхий сайд эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хотын дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 10 хүн нас барж, нийт тохиолдол 1114 боллоо.

Ковидын халдвартай 20702 хүн Улаанбаатар хот, 21 аймгийн эрүүл мэндийн 62 байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчтөний 62,7 хувь нь хөнгөн, 27,6 хувь нь хүндэвтэр, 8,1 хувь нь хүнд, 1,5 хувь нь буюу 315 хүн маш хүнд байна.

Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд даалгав.

Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 212 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувийг дархлаа сэргээх буюу гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцинцуулалтын цэгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байна.

Мөн төрийн байгууллагууд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, чуулган зохион байгуулахыг хязгаарлахыг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 56 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 16 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 19 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 23 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 30 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 19 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 20 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 22 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 16 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 13 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 19 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 24 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 40 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 48 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 50 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 56 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 17 цаг 1 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 4 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 27 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 33 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top