x

Б.Баттүшиг: Миний бие Олимпын наадмын үеэр Э.Цэндбаатарыг бүх талаар дэмжин ажилласан

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг сүүлийн үед үүсээд буй нөхцөл болон мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Тэрээр "Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой сөрөг мэдээллүүд тархаж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Миний бие “Токио 2020” Олимпын наадамд багийн ахлагчийн хувиар оролцох үедээ тухайн тамирчныг бүх талаар дэмжин ажиллаж, холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэн, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулан ажилласан билээ.

МҮОХ-ны дүрмийн дагуу МҮОХ нь спортын холбоодын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй ч олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, тамирчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Үүсээд буй асуудалтай холбогдуулан МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай тамирчдын эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

Спорт холбоодын үйл ажиллагаа, шийдвэр нь ямагт тамирчдад ээлтэй байдлыг эрхэмлэн гардаг, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зөвшөөрөгдсөн хүрээнд олон тамирчин оролцож, үнэтэй туршлага хуримтлуулах үндэс болдог гэдэгт миний бие бүрэн итгэдэг.

Мөн дээрх асуудалтай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МҮОХ-ны чуулгантай холбоотой одоогийн удирдлагуудыг харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үндэслэлгүйгээр дайрч давшлах үйлдэл ихээр гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Спорт, олимпзмын төлөө ажиллаж байгаа хэн бүхэн шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг хүсэж байна" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 55 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 15 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 19 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 22 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 30 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 19 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 19 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 22 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 16 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 12 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 18 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 23 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 40 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 47 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 50 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 55 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 17 цаг 0 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 3 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 27 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 33 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top