x

Батлан хамгаалах яамны харъяа алба хаагчдыг хувийн унаагаар ажилдаа ирэхийг хоригложээ

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө.

Энэ ажиллагаанд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр нар байлцав.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг үгийнхээ эхэнд “Удахгүй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалт эхэлнэ. Энэхүү цугларалтын бэлтгэлийг сайтар ханган оролцох, өнгөрсөн сургуулийн жилийн нэгдсэн дүнд үнэлгээ өгч, шинэ сургуулийн жилийн зорилго, зорилтуудаа оновчтой тодорхойлохыг үүрэг болгов.

Мөн энэ үеэр доорх үүрэг, чиглэлүүдийг өгсөн юм.

Үүнд:

  1. 2021-2022 оны шинэ сургуулийн жилд сургалтын хөтөлбөрийг өөрийн нэгтгэл, ангийн гүйцэтгэх үүрэг, боломж, онцлогийг харгалзан боловсруулах нь хамгаас чухал. Цаашид бид түвшин тогтоох шалгалтыг тухайн нэгтгэл, анги, салбарын гүйцэтгэх үүрэг, түүний онцлогт нь тохируулсан хэлбэрээр явуулахад анхаарч ажиллана;

  2. Цэрэг халах, татах ажлын бэлтгэлийг маш сайн ханга. Холбогдох удирдлагын баримт бичгүүд, албан тушаалтны тушаалын дагуу олон тооны гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид хариуцсан захирагч, дарга нарынхаа удирдлага, хяналтын дор намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлж байна. Тэднийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэгтгэл, ангийн байрлалд ирүүлж, халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс нэг ч цэргийн алба хаагч коронавирусийн халдвартай байж таарахгүй. Цаашид цэрэг халах, татах ажилтай уялдуулан нэгтгэл, ангийнхаа үүрэг гүйцэтгэх боломж, аюулгүй байдлаа сайтар тооцох нь зүйтэй;

  3. Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Иймд өөрийн нэгтгэл, ангийн онцлогт тохирсон төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, цаашид цар тахлын нөхцөлд нэгдсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулж явуулах талаарх санал, дүгнэлтээ ирүүл;

  4. Цэргийн алба хаагчид, ажилтнуудынхаа эрүүл мэндийн байдалд байнгын хяналт, анхаарал халамж тавих ажил нэн шаардлагатай байна. Эрүүл мэндийн хувьд асуудал, хүндрэл багагүй бий. Та бүхэн итгэл хүлээсэн албан тушаалтнууд шүү. Иймээс бодит байдалд зөв дүгнэлт хийж, өөрсдөө биеэрээ үлгэрлэх хэрэгтэй. Цаг хугацаа, нөхцөл байдал биднийг хүлээхгүй учраас аливааг урьдчилан харах чадвартай байх ёстой;

  5. Энэ сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгүүд сургалтаа явуулж байна. Их, дээд сургуулиудын сургалт эхэллээ. Нийслэл хотын хувьд замын түгжрэл их байгаа. Иймээс замын түгжрэлийг сааруулах, саармагжуулах үүднээс Батлан хамгаалахын сайдын "Хувийн автомашины хэрэглээг хязгаарлах тухай" тушаал гарсан тул маргаашаас хэрэгжилтийг нь шуурхай зохион байгуул.

Тушаалын хэрэгжилтийг хангахын тулд бүх шатны албан тушаалтнууд албан ажилдаа ирэх, буцахад хувийн автомашины хэрэглээг хязгаарлаж байгаа. Үүнийг зөв талаас нь ухамсарлуулан ойлгуулах хэрэгтэй. Нэгд, түгжрэл үүсгэж байна. Хоёрт, шатахууны эрэлтийг ихэсгэж, хомсдолыг бий болгож байна. Нөгөө талаас хувь хүний амьдралд ч багагүй зардал гарч байгаа. Иймээс нийтийн тээврээр зорчих, алслагдсан нэгтгэл, ангийн хувьд хүний тооцоог сайн хийсний үндсэн дээр албаны автобусны хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ үед хүнгүй орчинд маскаа тогтмол солих, хүн хоорондын зайг сайн барих, гар ариутгагчийг тогтмол авч явах, байнгын хэрэглээ болгох хэрэгтэй.

Мөн бүх нэгтгэл, ангийн захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, нэн шаардлагатай ажлаас бусад илүү хөдөлгөөнийг хязгаарлах ёстой гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 51 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 11 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 15 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 18 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 26 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 15 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 15 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 18 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 12 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 8 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 14 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 19 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 36 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 43 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 46 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 51 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 56 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 16 цаг 59 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 23 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top