x

Манай улс АНУ-аас хандивласан файзер вакцины 188 мянган тунг Ковакс хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авлаа

АНУ-аас хандивласан 188,370 тун Файзер вакцин Монгол Улсад орж ирлээ. Эдгээр тун нь КОВАКС хөтөлбөрөөр дамжин Мичиган мужийн Каламазу хот дахь Файзерийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа юм.

Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг болж байна.

Коронавируст халдварын (COVID-19) цар тахал эхэлснээс хойш Монгол Улсад АНУ-аас 4 сая гаруй ам. долларын дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА буюу USAID) өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппаратыг хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн байна. Тэдгээр амьсгалын аппаратууд нь Монгол Улсад энэ онд тохиолдсон халдварын огцом өсөлтийг даван туулахад тусламж дэмжлэг болсон байна. Мөн ОУХА нь эрсдэлийн үеийн харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцин түгээх зэрэг ажлуудад тусламж дэмжлэг үзүүлдэг.

Мөн АНУ-ын зүгээс Монголын 570 гаруй эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 12,700 эрүүл мэндийн ажилтанд тандалт судалгаа хийх, АНУ-ын Засгийн газраас хандивласан эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах, удирдах, COVID-19-өөр өвчилсөн өвчтөнүүдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэх болно.

АНУ нь КОВАКС хөтөлбөрт хамгийн их хувь нэмэр оруулдаг бие даасан хандивагч орон билээ. АНУ-ын Засгийн газраас энэ оны гуравдугаар сард КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан COVID-19 вакцины худалдан авалт, түгээлтийг хариуцан ажилладаг Гави Вакцины Холбоонд хоёр тэрбум ам. долларын хувь оруулсан. Мөн оны долдугаар сард АНУ-ын Засгийн газар Гави Вакцины Холбоонд дахин хоёр тэрбум ам. долларын нэмэлт санхүүжилт олгож, КОВАКС хөтөлбөрийн вакцины нийлүүлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна. Тус санхүүжилт нь АНУ-ын Засгийн газрын бусад санхүүжилтийн хамтаар Гави Вакцины Холбоонд нийт 500 сая гаруй Файзер вакцины тунг худалдан авахад зарцуулагдаж байгаа юм. Гави Вакцины Холбоо нь тэдгээр вакциныг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн бага болон дундажаас бага орлоготой 92 улсад, мөн Африкийн холбоонд түгээх юм.

АНУ нь дэлхий даяар нийт 90 гаруй улс оронд COVID-19-ийн эсрэг вакцины 130 сая тунг хандивласан байна. Бид цаашид эмийн нийлүүлэлт хүрэлцээтэй болох бүрийд вакцины нэмэлт тунг дэлхий даяар хандивласаар байх болно. АНУ нь энэхүү цар тахлыг даван туулахын тулд дотоодын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран олон улсад түгээх вакцины үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэх, мөн түнш улсуудтайгаа хамтран дэлхий даяарх вакцин үйлдвэрлэлийг өргөтгөх, үйлдвэрлэлийн чадавхыг нь сайжруулахаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 13 цаг 39 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 13 цаг 59 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 14 цаг 2 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 14 цаг 6 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 14 цаг 13 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 15 цаг 2 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 3 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 15 цаг 5 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 16 цаг 59 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 17 цаг 56 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 18 цаг 2 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 18 цаг 6 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 18 цаг 23 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 18 цаг 31 мин Түүх бол сургамж-багш 18 цаг 33 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 18 цаг 39 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 18 цаг 44 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 18 цаг 46 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 20 цаг 10 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 20 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top