x

Бурхны өмнөх хөрөг

Бурхан багшдаа залбирч суугаа намайг ач маань хачирхан харлаа. Яасан гэвэл бурхныхаа өмнө би Ерөнхийлөгчийн хөргийг сонгуулийн үеэр залсан юм. Ач маань өвөөгөө зөнөөд Ерөнхийлөгчдөө мөргөлөө гэж шоолж. 3 саяынхаа сороор тодорсон эрхэмд мөргөхөд яагаад шоолов. Х.Баттулгын зураг У.Хүрэлсүхийнхээр солигдох болтой. Тэглээ ч ижил. Тийм хуультай хойно. Би бурхандаа, Төрийн сүлдэндээ залбирсаар дуусна. Ерөнхийлөгч бол солигдож байх учиртай хүмүүний хорвоо. Х.Баттулга экс Ерөнхийлөгч нараа хуулиар хасаад ганцхан өөрөө дэвших заль зохиож мэхэндээ бүдрэв үү яав. Дэвшсэн бол бөгсөө харилцан ухалцаад овоо юм онгилогдох байв. Тоогүй. Хав дарагдаад илрэх нь одоо өнгөрсөн. Ялсан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтайгаа цаашид хяналтгүй туйлна.

Бурхны сургаалд би маруухан. Шунал, атаа, хорслоо номхрохыг зөвхөн өөрөөсөө гуй. Тэвчээр хайрла гэж өөртөө сөгд. Тэвчээр бол нүглийн цоож. Зовлон багасаж, жаргал арвижих буянд чадах чинээгээр даган баяс. Хуурмаг энэрэнгүй дүрээр худал сүжиглэж-өөрийгөө болон бурхныг бүү мэхэл гэх уншсан юм уу, сонссон юм уу үгс намайг мөргөлд хөтөлдөг.

Маш их хүссэнээ мөргөж гуйдаг. Ерөнхийлөгчдөө мөргөе гэвэл юу хүсэх вэ? Амалснаа ажил болгож хайрла гэж хөрөгт нь гэртээ мөргөх инээдэм аж. Ачаасаа мэдлээ. Жагсаж өлсөж шатахад ч цочихгүй гэнэ. Цочио нь гарчихсан юм байх. Ерөнхийлөгчийн мөс чанар, ёс зүй иргэдээ бишрүүлж, хөдөлмөрт давалгаалуулан дагуул гэж залбирвал арай бурханлаг юм уу? Ингэхэд Ерөнхийлөгчдийн ёс суртхуун мөргөхөөр бишрэм билүү? Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын тухай олны ам ямар билээ? Бишрэлээрээ мөргөдөг бурхныхаа өмнө залсан хөрөгт найдвар итгэлээрээ залбирах заяа энэ сонгууль хайрла гэж мөргөе. Гэтэл тийм хүн Монголд ерөөс байхгүй бол сонгууль яаж ч чадахгүй.

Булаалт хийдэг Ерөнхийлөгчдөө залбирах нэг л эвгүй. Булаалт бүхэн гэмт хэрэг гэдгийг бид-гурван саяул мэднэ. Хүүхний цүнх бус Засгийн эрх булаасан У.Хүрэлсүхдээ мөргөсөөр нүд аних болж байх шиг. МАН булаагчаа шийтгэх байтугай шударга ёс тогтоогч туг болгож мандуулсан. Хийрхүү хурандаа ч хийсэж гарав даа. Мананг арилгаж, хонгилыг нураах сэлэм толгой шүргэж сэнсэрсэн. Сэлмээр цус урсгахаас баялаг бүтээдэггүй, юу л болдог бол доо гэж би харин үнэнээсээ залбирч билээ.

Засгийн эрх булаасан нь нүүрэн дээр нь бичээтэй, бас 1,3 тэрбумын жидү-зээл төрсөн дүүдээ авч өгсөн Ерөнхий сайд цэнхэр дэлгэцээр иргэдээ “Шударга бай” гэж загнах нь догшин агаад бардам. Төр Засгийг МАН бүрэн эзэгнэвэл тэдний онгироо овилгогүй хэдэн жаал саагалахыг үзүүлээд өгнө. Хууртаж, өөрсдийгөө дахин сонгосон бүдүүлэг хөөрхийсөө ч тэд өрөвдөхгүй өшиглөнө, харж байгаарай. Дөрвөн жилийн өмнө 65-аар ялахад нь Гашуун сухайтын төмөр зам, нүүрс угаах, ДЦС, Эгийн УЦС зэрэг В.Путин*, В.Якунин, О.Дерипаска, Х.Баттулга, З.Энхболд нарын гацаасан мега төслүүдийг үнэмлэхүй олонх болсон МАН хөдөлгөж бэлжинэ гэж мөн ч их горьдсон доо. Нүүрс зэс хүдэр худалдан авагч хил залгаа Хятад руу бус, нүүрс зэсийн экспортоор өрсөлдөгч Оросын хөлддөг боомт өөд Зүүнбаянгийн 415 км өргөн төмөр зам байдгаа сэгсэрч эхлүүлснээр дав даруй ашгаа өгөх Гашуун сухайтын замыг дахин гацааж 6 жил алдахад МАН-ын 65-62 нүдээ аниад дэмжсэн. 415 бус 260 км замаар нүүрсээ ковидын үед асуудалгүй экспортлох байв. Ийм л Их хурал даа.

*В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчнийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). О.Дерипаска хувийн УЦС-уудынхаа эрчим хүчийг өөрийндөө борлуулдгаас буриадад 3, манайд 9 дахин өсгөдөг гэж эх сурвалж өгүүлжээ. 

Засгийн эрх булаах шударга ёс мөн үү? “Мөн” гэж нийгэм судалгаа нотолжээ. Судалгаагаар У.Хүрэлсүх шилдгийн шилдгээр бусдаасаа тасрав. Нийгэмд ингэж их бишрэгдсэн түүний өөдөөс “Засгийн эрх булаалаа” гэвэл хохь болно. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангаас 50-иад гишүүнд 950 саяар дундчлан тарааж, тэднээр дэндэгнэсэн хууль бус Засгаа огцруулалгүй авч үлдсэн У.Хүрэлсүхээ шударга ёсыг мандуулагч гээд Ерөнхийлөгчөөр өргөмжлөв. Ийм ялзралыг дэвэргэдэг ард түмэн биднээс өөр бий юү. Хүрэлсүхдээ бус гол нь Үндсэн хуулиа гишиглэж, Засгийн эрх булаахад маниус уухайлан дэмжээд зогссонгүй бүр Ерөнхийлөгчөөр залах нь. Бид ялзарчээ. Үхэж буй мах бодь тархинаасаа ялзардаг. Төрөө ариусгахгүй бол оройтлоо шүү хүүхэд минь.

Ц.Доржготов /2021.05.04/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 34 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 40 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 48 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 50 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 1 цаг 0 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 1 цаг 2 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 1 цаг 6 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 9 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 53 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 55 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 59 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 17 цаг 0 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 17 цаг 1 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 31 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 32 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 34 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 37 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 53 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 20 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 22 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top