x

С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэн нь нэр дэвшигч вэ?

УИХ-д суудалтай намууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулж, өчигдөр СЕХ-нд мөрийн хөтөлбөр болон холбогдох бусад материалаа хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу СЕХ энэ сарын 8-наас өмнө нэр дэвшигчдийг бүртгэж, нийтэд мэдээлэх ёстой. Үүнээс наана буюу нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийн материалын бүрдлийг шалгаж, дутуу материалыг шаардаж авах үүрэгтэй. Харин АН-аас нэр дэвшихээр тодроод байгаа С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэн нь нэр дэвших эрхээ авах нь өнөөдөр болох шүүх хуралдааны эцэст тодорхой болох юм байна.

Өчигдөр буюу даваа гаригт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлэгт бүртгэж авснаа мэдээлсэн билээ. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг 13 гишүүнтэй болов.

Мөн өдөр тус намын бүлгээс Аудитын ерөнхий газарт хандаж, "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Н.Алтанхуягийн мөрийн хөтөлбөрийн аудитын дүгнэлтийг яаралтай гаргуулах"-аар Ерөнхий аудитор Д.Занданбатад шаардлага хүргүүлжээ. Шаардлагын үндэслэлээ “УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг дэмжиж байгаа тул...” гэсэн байна. Харин орой нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын гишүүд “АН-ын бүлгийн 13 гишүүн бүгд О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон учир С.Эрдэнэ тэргүүтэй АН УИХ-д суудалгүй болсон, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй” гэх утгатай мэдэгдэл хийв. Товчхондоо, АН-ын хоёр толгой сонгуулийн өмнө лав нэгдэж нийлэхгүй нь бололтой.

Нийтэд ил болсон мэдээллээс үзвэл энэ удаагийн нэр дэвшүүлэлтийг хийсэн С.Эрдэнэ, Ц.Туваан нарт аль алинд нь АН-ын тамга бий. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ намын даргаас огцорсноо зарлаж, тухайн үед намын дэд даргаар ажиллаж байсан Ц.Тувааныг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо намын тамгыг түүнд хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч Ц.Туваан нь намын шинэ даргыг сонгох сонгуулийг хойшлуулж, намын дүрэмд өөрчлөлт оруулсан, мөн намын Их хурлаар хэлэлцээгүй дүрмийн өөрчлөлтийг УДШ-д бүртгүүлэхээр явуулсан шалтгаанаар хоёр тал эвдэрч, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байдаг. Гэсэн ч Ц.Туваан нь намын тамгыг буцааж өгөөгүй учир С.Эрдэнэ нь улс төрийн намын гэрчилгээгээ барьж очоод УБЕГ-аас шинэ тамга гаргуулж авсан. АН хоёр тамгатай болсон нь түүх ийм.

Үүний дараа Ц.Туваан нь “Намын тамгыг давхардуулж олгосон” хэргээр УБЕГ-ыг шүүхэд өгсөн бөгөөд өнөөдөр энэ маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ. Шүүхийн шийдвэр гарсны дараа С.Эрдэнэ, Н.Алтанхуяаг нарын хэн нь нэр дэвших эрхтэй вэ гэдэг тодорхой болох юм байна. 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн улс төрийн намын гэрчилгээн дээр тус намыг итгэмлэлгүй төлөөлөх этгээдийн нэр дээр С.Эрдэнийг бүртгэсэн байгаа.

Мөн хоёр тал хоёр тусдаа нэр дэвшигч тодруулж, СЕХ-нд материал хүргүүлсэн учраас СЕХ ч гэсэн хоёр талын аль нь хууль ёсны эрхтэй вэ гэдгийг тодруулахын тулд УДШ-ээс лавлагаа хүсч таарна. Одоогийн байдлаар намын шинэ даргаар томилогдсон М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн хэнийг нь Дээд шүүх бүртгэж аваагүй учраас 2017 оны намын даргын сонгуулийн дараа АН-ын даргаар бүртгэгдсэн С.Эрдэнийг АН-ын хууль ёсны төлөөлөгч гэж үзэх боломжтой юм. Харин УИХ-д суудалтай намын бүлэг бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах хууль ёсны эрхгүй этгээд. Үүнийг сохор хүн ч гэсэн мэднэ. Хоёрдугаарт, АН-ын тамга тэмдэг С.Эрдэнэ гэдэг хүн дээр байгаа тохиолдолд УИХ дахь намын бүлгийн гишүүд 100 хувь АН-аас гарч байж тус намыг УИХ-д суудалгүй болсон гэж үзэх боломжтой. Тэгсэн тохиолдолд Н.Алтанхуяг ч гэсэн нэр дэвших боломжгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 29 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 35 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 44 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 46 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 56 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 57 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 1 цаг 1 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 5 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 48 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 51 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 54 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 56 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 57 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 26 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 28 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 29 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 32 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 48 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 15 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top