x

Ажил олгогчийн НДШ буюу төлөх ёсгүй ТАТВАР

Нийгмийн даатгалын шимтгэлийн талаар өгүүлэхээс өмнө даатгал гэж юуг хэлдэг гэдгийг ойлгох нь зөв байх. Даатгал гэдэг нь гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалж, учирч болох гарз хохирлыг нөхөн төлүүлэх баталгаатай байх зорилгоор зохих ёсны төлбөр хураамжийг нь урьдчилан төлж, нөгөө талаас тухайн даатгуулагчийн ирээдүйд учирч болох эрсдэлийг бүрэн буюу хэсэгчлэн хариуцахаар үүрэг хүлээсэн даатгагч, даатгуулагчийн хоорондын харилцаа юм.

Үүний тулд хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөр сан байгуулж, удирдах үйл явц бөгөөд тухайн сангийн хөрөнгө нь даатгуулагчдад үүссэн эрсдэлийг санхүүгийн хувьд бууруулахад чиглэдэг. Тухайн санг хэн зохион байгуулснаас үл хамааран үйл ажиллагаа нь даатгуулагчийн эрсдэлд зориулагдах ёстой. Зохих хэмжээнийн санг л тодорхой заагдсан хөрөнгө оруулалтад байршуулахыг зөвшөөрдөг санхүүгийн онцгой нэг систем.

Нийгмийн даатгал сан нь өндөр настны тэтгэвэр тэтгэмжийг олгох, хөдөлмөрийн чадвараа алдсан болон ажилгүй иргэдэд тэтгэмж өгөх, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр өгөх зэргээр эрсдэлээс хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.

Даатгалын оролцогчид:

1. Даатгуулагч

2. Даатгагч

3. Хариуцлагын даатгалын хувьд гуравдагч этгээдүүд байна.

Даатгуулагчийн хувьд ААН, хувь хүн хэн ч байж болно. Даатгагч нь даатгалын компаниуд, давхар даатгалын компаниуд, төрийн даатгалын сан байна. Гуравдагч этгээд нь даатгуулагчийн үйл ажиллагаанаас, ажил мэргэжил болон бусад өөрийн зан үйл, үйл ажиллагаанаас хамаарч хохирч болзошгүй этгээд байна.

Монголд даатгалын энэхүү төрлүүд нь арилжааны даатгалын компани, нийгмийн даатгалын сангуудаар үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн даатгалын санг төр мэдэх бөгөөд бялуу хуваах зарчмаар буюу ялсан намын цүнх баригч, хандив өргөгч, даргын үгийг үг дуугүй биелүүлэгч этгээдүүд удирдана. Харин нийгмийн даатгалын санг бүрдүүлэх үйл ажиллагааг НДШ авч эхэлснээс хойш хувийн хэвшлүүд 100 хувь хариуцаж ирсэн. Эхлээд иргэдэд ажил олгоно, ажилчдаасаа нийгмийн даатгалын шимтгэлийг төрд авч өгнө, үйл ажиллагааны зардлыг ажил олгогч хариуцна, тайлан байнга гаргаж өгнө, ДЭЭРЭЭС НЬ АЖИЛ ОЛГОСОН ГЭЖ ДАХИАД Л МӨНГӨ ТӨЛНӨ. Энийг нь ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл гэж хэлнэ. Даатгуулагч өөрийнхөө өмнө учирч болзошгүй эрсдэлийг бууруулахаар /санхүүгийн хувь/ төлж буй мөнгийг даатгалын хураамж, ШИМТГЭЛ гэж нэрлэнэ. Харин хэн нэгний өмнөөс төрд төлж байгаа өөрт даатгалын нөхөн олговор болж ирэхгүй хураамж, шимтгэлийг ДААТГАЛ биш, ТАТВАР гэнэ.

Харин ажил олгогч даатгалын шимтгэл төлөөд үйлдвэрлэлийн тасалдлаа даатгуулж болох юм. Одоогийн нөхцөл байдал шиг үе үүсэж үйл ажиллагаа доголдсон үед хамтрагч бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүртэлх нөхөн олговрыг авч болдог тийм даатгалын төрөл. Эсвэл ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй болох үеийг даатгуулах, ажилчдынхаа ажилтай холбоотой элдэв эрсдэлүүдэд хариуцлагын даатгалд даатгуулах гэх мэтээр ажил олгогчдыг даатгах даатгалын төрлүүд байж болох юм.

Гэтэл манайд “даатгуулагч” гэдэг нэрээр заавал ажил олгогчоор дамжуулан НДШ-ийг шууд хурааж авна. Өгч чадахгүй бол торгоно, алданги тооцно, дансыг нь блоклоно. Ажилтан даатгалд хамрагдахыг хүсэхгүй бол шууд л ажил олгогчийг торгоно. Ийм зарчмаар буруу гажигтай явж байгаа даатгал бол НДШ юм. Эсвэл ажил олгогчоос авч байгаа мөнгийг татвар гээд нэрлээд явах нь зөв юм. Татвар буй дор төр буй. Хэрвээ тэгэх юм бол ажил олгогчид гомдоллож гонгинохгүй.

                                                                                                               С.Лхагважав

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 26 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 32 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 40 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 42 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 52 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 54 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 58 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 45 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 47 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 51 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 52 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 53 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 23 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 24 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 25 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 29 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 45 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 12 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 13 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top