x

"Ялсан нам манай нам" хэмээх АН-ын дотоод сонгууль

АН-ын дотоод зөрчил оргилдоо хүрч, хоёр тал аль аль нь нурж унахад ойрхон байна. Сонгуулийн ерөнхий хороо хоёр талын алиных нь нэр дэвшигчийг бүртгэж авна, тэр нь ялагч болно.

Бямба гаригт болсон нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа өмнөх удаа болсон намын даргын сунгааны жишгээр хоёр тусдаа явагдаж, хоёр нэр дэвшигчийг гаргалаа. Ц.Тувааны тал Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг, С.Эрдэнийн талаас АН-ын дарга С.Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр намын олонхи дэмжсэн байна. Хоёр талын маргааныг хагалах ёстой газар нь СЕХ болов. АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү “СЕХ бүртгэж авсан нэр дэвшигчийг нэр дэвшигч гэнэ” гэж хэлсэн. Тэгвэл СЕХ аль нэр дэвшигчийг бүртгэх бол?

Нэгдүгээрт, өмнөх удаа явуулсан АН-ын даргыг тодруулах сунгааны үр дүнг УДШ албажуулаагүй буюу намын шинэ даргыг цахим бүртгэлд оруулаагүй учир 2017 онд цахим бүртгэлд бүртгүүлсэн С.Эрдэнийн нэр хууль зүйн хувьд хүчинтэй гэж тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт, нэг намын парламенттай ийм үед парламентаас томилогддог СЕХ эрх баригч намын дарга буюу У.Хүрэлсүхийн захиалсан нэр дэвшигчийг л бүртгэж таарна. Энэ үүднээс харвал Ц.Тувааны буюу одоогийн Ерөнхийлөгчийн талаас нэр дэвшигчийг сонгуульд оруулахгүй байх нь СЕХ-ны бараг шахуу үүрэг. Ялангуяа Цэцийн шийдвэрээр Х.Баттулгын нэр дэвших эрхийг хассанаас хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын дайсагнал туйлдаа хүрч, Х.Баттулга нь МАН-ыг тараах захирамж хүртэл гаргаж үзсэн. Энэ удаагийн сонгуулиар У.Хүрэлсүх нь Х.Баттулгыгаа дарж авахыг хүснэ.

Нөгөө талаас С.Эрдэнэ ямар ч үнээр хамаагүй АН доторх Х.Баттулгын гар хөлийг тайрч хаяхыг хүсч байгаа. Ялангуяа АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч АН-ыг хувьдаа авахын тулд прокурорын эрх мэдлээр далайлган С.Эрдэнэ дээр нэг бус удаа эрүүгийн хэрэг нээж, хааж, шоронд хүртэл хийхээр сүрдүүлсний /Намын даргын сунгааны үеэр С.Эрдэнэ өөрөө баримтуудыг олон нийтэд дэлгэсэн/ дараа энэ хоёр хүний дунд ч гэсэн амархан гатлах боломжгүй ангал үүссэн билээ. Тэгэхээр энэ удаад Х.Баттулга гэдэг хүнээс ангижрахын тулд С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр нь нэг талдаа гарсан байх магадлалтай. Тиймээс хамгийн боломжит хувилбар нь СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэх. Х.Баттулга нь дахиад дундуур нь гүйчихгүй л бол.

Харин АН-ын жирийн гишүүдийн хувьд “ялсан нам манай нам” гэдэг зарчим үйлчлэх байх. СЕХ аль нэр дэвшигчийг бүртгэнэ, тэр нэр дэвшигчийг дэмжинэ. Намын олонхийн хувьд Н.Алтанхуяг байна уу, С.Эрдэнэ байх нь ялгаагүй. АН сонгуульд ялалт байгуулах нь чухал. Сая санал өгсөн байдлаас нь харсан ч тэр, аль аль нь илүү хүчтэй гэснээ л дэмжсэн байна. Ийм үед одоо хоёр тал болж тоглож байгаа намын дарга нар ч гэсэн дотоод зөрчлөө хойш тавиад, бүх нөөцөө шавхаад нэгдмэл нэг намын дүрмээр тогловол, сонгогчидтойгоо нэг тал байж чадвал эрх баригч намтай өрсөлдөх боломж бий. Эсрэгээрээ энэ хэвээрээ зодолдоод, намаа хуваагаад сонгуульд орвол АН тэр чигээрээ улс төрийн тавцангаас арчигдах аюултай. Энэ удаагийн сонгуульд АН дахиад ялагдвал эргээд улс төрийн тавцанд хүчтэй том тоглогч болж гарч ирэх хүртэл хэдэн сонгуулийн хугацаа туулахыг таамарлахад бэрх.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 29 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 35 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 43 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 45 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 55 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 57 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 1 цаг 1 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 4 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 47 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 50 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 53 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 55 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 56 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 25 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 27 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 28 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 32 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 47 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 14 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top