x

“Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу?!

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг УИХ-ын дарга болон “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захиралд Бага тэнгэрийн аманд хаус бэлэглэсэн гэх баримтууд хэвлэлд дэлгэгдээд байгаа билээ. Энэ талаарх зарим баримтыг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Нью тур” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн амны тусгай хамгаалалттай газарт 62 га газрыг “аялал, жуулчлалын бааз байгуулах чиглэлээр ашиглахаар БОАЖЯ-тай 2006 оны нэгдүгээр сарын 2-нд гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсныг цахим мэдээллийн сангаас харж болно. Гэхдээ энэ нь үүнээс ч өмнө авсан байж болзошгүй бөгөөд гэрээний сунгагдсан үеэс эхэлсэн бүртгэл байж болох юм. 

Өөрөөр хэлбэл “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн энэхүү газрын суурь үнэ нэгж га нь 960 сая төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн итгэлцүүр 0.75, дуудлага худалдааны анхны үнэ 43 тэрбум 374 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд аялал жуулчлалын бааз байгуулах нэрийдлээр авсан. Өнөөдрийн байдлаар нэр бүхий хүмүүст хаус бэлэглэсэн хэмээн зарлагдаад, цахим хуудсуудаар амины орон сууц барих зар тавьчихаад анх газар авсан аялал жуулчлалын зориулалттай газартаа амины орон сууц барьж зараад байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд Засгийн газрыг залилан мэхэлж ашиг олж байгаа явдал юм.

Гэтэл тус компанийг анх авснаасаа өөр зориулалтаар ашиг олохын тулд үе үеийн Засгийн газрын хууран мэхэлж гэрээгээ сунган 43 тэрбумын үнэ бүхий газрыг гоё сайхан зориулалтаар авчихаад хэмжээг нь 10 гаруй га-гаар хэтрүүлэн хаус барьж байхад тэдгээрийг бариулах зөвшөөрөл болон Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас зураг төсөл, архитектурын төлөвлөлтийн даалгавар өгсөн албан тушаалтнууд юу хийж байв? Тэдгээр хаус барилгуудыг хүлээж авсан Улсын комисс нь хүртэл хамт гэмт хэрэг үйлдсэн хэрэг биш гэж үү. Бүр үе үеийн Засгийн газар, Байгаль орчны сайд нар, Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нар Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар онцгой анхааралдаа авч, хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж Бага тэнгэрийн амаа газрын наймааны ид өрнөл үед нь таслан зогсоох шаардлагатай байна.

Энэ талаар АТГ Богдхан уулын дархан цаазат газарт газар авсан өгсөн бүгдийг нь шалгаж эхлээд байгаа нь сайн хэрэг. Олон жил дураараа дургисан энэ нөхцөл байдалтай тэмцэнэ гэдгээ зарласан Нийслэлийн шинэ удирдлагууд, Нийслэлийн газрын албанд олон нийт итгэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Нью тур” компанийн тухайд л гэхэд зөвхөн 2020 онд газар ашигласны төлбөр 867 сая 492 мянган төгрөгийн татварыг Нийслэлийн газрын албанд төлөх өртэй. Түүнээс өмнөх жилүүдэд Засгийн газраас ямар үнээр тогтоосон хэдэн төгрөгийн өртэй байсныг олж тогтоож ёстой. Учир нь Засгийн газраас тогтоодог суурь үнэ өөрчлөгдсөн нь үүнд нөлөөлдөг. Тэгэхээр зөвхөн сүүлийн гурван жилийн байдлаар гэрээний төлбөрийн зөрүүний хэмжээ 2.5 тэрбум орчим төгрөгт хүрсэн байдаг тул эргэлзээтэй байгаа юм.

БОАЖЯ 2020 оны 12 дугаар сарын 31-ээр гэрээний хүчинтэй хугацаа нь дууссан зэргээс харахад Бага тэнгэрийн аман дахь “Нью тур” компанийн гэрээгээр ашиглаж буй энэхүү газрыг Засгийн газар хэрэв “хүсвэл” хурааж авах бүрэн эрхтэй. “Найрамдал зуслангийн газрыг хурааж авах” жагсаалт уншиж шоудсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар үүнийг хийж чадах уу? Тэгэхгүй бол аялал жуулчлалын зориулалтаар авчихаад авлигын зорилгоор бэлэглээд, эсвэл ашгаа нэмэгдүүлэх гээд зар тавьж суугаа компанийн эзэн нь УИХ дотор сууж байна гэдэг бол завхралын дээд хэмжээ яах аргагүй мөн шүү. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.108.43)
    Бага Тэнгэрийн ам Сод Монгол, Анандбазарын эзэмшил болсоон. Тэнд ТТХ нэр төдий. Хэн орж гарахыг СодМонголын Нью Тур л мэднэ. Монголын улстөрчдийг авлигадаж хэргээ бүтээдэг гол газар нь тэр болсон. Хүчин, хүн амины хэрэг, секс үдэшлэг гм бузар булай болгон тэнд гарна.
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Монгол (66.181.180.150)
    Арцтын аманд эзэнгүй газар олоод өөрөө хөөцөлдөөд баралгүй Цэрэнбатын хүргэнээр хөөцөлдүүлэх гэж өгөөд алдаж билээ ийм луварчидад хариуцлага тооцдог юм байдагуу?
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
    • Жинхэнэ Монгол
      Одоогоор байхгүй ээ. Хуулиа сайжруулж байж л шийдэгдэх байх. Та бас авлига өгсөн гээд хөтлөлцөөд явах байх аа.
      2021 оны 04 сарын 19
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 19 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 25 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 34 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 36 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 46 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 47 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 51 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 55 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 38 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 41 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 44 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 45 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 47 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 16 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 17 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 19 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 22 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 38 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 5 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 7 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top