x

"Хаан чинь байна" гээд л хаан болдог газар

Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө билүү, “Чингис хааны нутгаас Хаан төрлөө” гэсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр яваад байсан. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэгчлэн үнэхээрийн Хэнтийн нутгаас хаан төрчихөв бололтой. Хааны төрөхийг угтаж улсын төсвөөс чамгүй их хөрөнгө цацаж байгаа ч юм байна. Ямар дүрэм журам, хараа хяналт байхгүй. 

Өнгөрөгч баасан гаригт /2021.04.09/ Хэнтийн аймгийн Дадал суманд “Дэлүүн болдог” нэртэй олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлжээ. Газар шорооны ажлыг эхлүүлж буй ганц нэг техник, шинэ нисэх буудлыг макет зурагтай хамт мэдээгээр нийтлэгдсэнийг уншигчид харсан болов уу. Нийслэлээс дарга нар очиж тууз энэ тэр хайчлаагүй харваас төдийлөн ач холбогдол өгөөгүй нь илт. Гэхдээ энэ бол Засгийн газрын ирэх дөрвөн жилийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажил огт биш.

2020 оны сонгуулийн дараа ЗТХ-ийн сайд Л.Халтар 2020-2024 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахдаа "Дорнод, Ховд, Хөвсгөлийн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон өргөтгөнө” гэжээ. Монгол Улс агаарын 16 хаалгатай. Түүний хоёр гол зам нь Ховд, Чойбалсангийн дээгүүр өнгөрдөг. Агаарын хөдөлгөөний эрчим өндөртэй шугам дээрээ Монголын нутагт агаарын хөлгийн ямар нэг эрсдэл үүсэхэд буух нөөц талбайтай байх ёстой. Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрөх онгоцны тоогоор бид "навигацын орлого" гэж авдаг. Тэр мөнгийг нөөц буудлыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, навигацын технологийг шинжлэхэд зарцуулах учиртай. Тиймээс ирэх дөрвөн жилд дээрх гурван аймгийн нисэх буудлыг олон улсын хэмжээний том онгоц буух нисэх зурвастай болгоно хэмээн тайлбарласан байна.

Харин өнгөрсөн хугацаанд эдгээр нисэх буудлуудыг шинэчлэх, өртгөтгөх ажилд ямар ч хөрөнгө мөнгө төсөвлөөгүй. 2018 онд Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан Өндөрхаан /Хэнтийн аймгийн төв/ нисэх буудлын өргөтгөлийн ажил ч гэсэн одоо болтол эхлээгүй байгаа. Шалтгаан нь барилгын ажлын тендерийн шалгаруулалтыг 4 удаа зарласан ч шаардлагад нийцсэн оролцогч гарч ирээгүй, тендерт оролцогчоос гомдол гарсан шалтгаанаар Сангийн, тендерийн нарын хооронд шүүхийн маргаан үүсээд явж байгаа тухай хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сард Зам тээврийн яамны албан ёсны сайтаар мэдээлэгдсэн.

Гэтэл Засгийн газар өнгөрөгч баасан гаригт Хэнтий аймгийн Дадал суманд урьд өмнө төсөв төлөвлөгөөнд огт тусгагдаагүй цоо шинэ онгоцны буудлыг Хэнтий аймагт эхлүүлжээ. Шалтгаан нь зүгээр л Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сонгуулийн өмнө тахимынхаа зарим сайд, аймаг, орон нутгийн удирдлагуудтай Хэнтий аймагт ажиллахдаа Дадал сумын иргэдэд “Дэлүүн болдогт олон улсын онгоцны буудал барина. Энэ жил таван тэрбум төгрөгийг санхүүжилт хийнэ" гээд хэлчихсэн тухай МОНЦАМЭ нийтэлсэн.

Ингээд нэг аймагт хоёр тусдаа онгоцны буудал, өргөтгөл барихаар болов. Өндөрхаан нисэх буудлыг өртгөтгөхөд шаардлагатай 3,6 сая ам долларыг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барихаар болсон ч гүйцэтгэгч компани шалгараагүй шалтгаанаар ажлын хугацааг сунгуулахаар Сангийн яам Кувейтийн санд хүсэлт хүргүүлээд байгаа гэнэ. Харин “Дэлүүн болдог” онгоцны буудлын ажил өнгөрөгч баасан гаригт эхэлсэн тухай өмнө хэлсэн. Тендер, төсөл шалгаруулалт энэ тэр гэж сонсогдоогүйг тооцвол сонгууль өнгөртөл хэсэг шороо манаргаад л дуусах бололтой. Ядаж орон нутгийнхан хэдэн цаастай болох юм даа.

Хэнтийн Дадал бол Улаанбаатараас 600 км, аймгийн төвөөсөө 270 км зайтай хилийн сум. Тэнд олон улсын нисэх буудал барьж ямар үлийгээ хийх гэж байгаа юм бэ, У.Хүрэлсүх ээ? Хэрэв энд аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл хил орчмын аялал жуулчлал хамгийн тохиромжтой. Ядаж эхний удаадаа. Тэгээд өмнө төлөвлөсөн Ховд, Хөвсгөл, Дорнод аймгийн нисэх буудлуудыг өртгөтгөх, олон улсын чанартай нисэх зурвастай болгох нь улс орны эдийн засаг, чадавхитай  холбоотой эхний асуудал байв. Харамсалтай нь сүүлийн дөрөв, таван жил төсвийн хөрөнгө оруулалт, татвар төлөгчдийн мөнгө хаашаа урссан бэ? Хаадын нутаг руу... Эхлээд Баянхонгор, одоо Хэнтий рүү. 2020, 2021 оны төсвийн задаргаар аваад үзсэн чинь Хэнтий аймаг дангаараа 10 аймагтай тэнцэх хөрөнгө оруулалт татсан байжухуй.

Батноровт "Андлалын өргөө", Баян-Адаргад "Хатдын өргөө" гэхчлэн сум суманд нэг шавар босгож /нийт 9 суманд цогцолбор хэлбэрээр байгуулах юм гэсэн/ явсаар одоо "Дэлүүн болдог" дээр ирж байна. Андлалын өргөөг "2 тэрбумаар ийм шавар барьж гэнэ, пөөх, паах. Ингэж байгаар жуулчдынхаа явдаг зам дагуу жорлон ч болтугай барьчихгүй дээ" гэж хэмээн гасалж дуусаагүй байтал араас нь "Хоёр тэрбум чинь зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт юм байна, хандиваар дахиад гурван тэрбумыг босгожээ" гэх сонсогдсон. Ингэхэд "Хүүхдийн төлөө фонд"-оор босгосон хандивын мөнгө хаачсан бэ, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа?  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Болормаа (23.250.93.46)
    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Ганзориг (45.57.200.118)
    Монгол минь яанадаа
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Энхжаргал (45.72.90.173)
    Луйварчид
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Мөнхжаргал (45.72.91.33)
    Юу л болох гээд байна даа
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Оюунцэцэг (45.57.200.118)
    Монгол ялна
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Энхбаяр (192.241.91.46)
    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.25.207)
    Дадалын буряадууд онгоцны будалтай болохн
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 21 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 27 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 35 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 37 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 47 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 49 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 53 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 56 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 40 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 42 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 45 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 47 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 48 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 18 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 19 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 20 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 24 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 40 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 6 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 8 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top