x

Хууль ёсны архи

Хууль ёсны архи

-фельетон-

Хэдэн жилийн өмнө “Монгол тэмээнд аюул учирлаа. Хууль гаргахгүй бол болохоо байцарлаа” хэмээн УИХ дээр хэлэлцсээн. “Монгол улсын Тэмээний хууль” төрсөн түүх тэр бөлгөө. Манай эх орон хууль ёсны тэмээтэй болж ард нийтээр магнай тэнийсэн цаг.

Харин хэдэн хоногийн өмнөөс, Монгол архинд аюул учирсан тул “Монгол улсын архины хууль” хэлэлцэж эхэллээ. Монгол архиа хууль ёсны болгох сайхан цаг иржээ.

Сөнөх, мөхөхдөө тулсан амьтны бие давжааран жижгэрдэг бол архи эсрэгээрээ ажгуу. Мөхөх аюулд учирсан архи томордог онцлогтой гэнэ. Яг л хүн шиг, илүүдэл жинтэй байх нь архинд эрсдэлтэй аж. “Болор толь судар” (Зарим сурвалжид “Болор архи судар” гэж гардаг) хэмээх сурвалжид “Архи томорч барагддаг, атом жижгэрч барагддаг” гэж сануулсан нь буй гэлцдэг. 

Ингээд архины илүүдэл жинг хасах зорилготой хууль хэлэлцэж байгаа нь энэ юм. 

“Тарган мал тал бүрийн ашигтай, тарган архи тал бүрийн аюултай тухай өвөг дээдэс сургасныг мартах учиргүй” хэмээн хууль санаачлагч нь хэлжээ. Үнэхээр ч тийм сурвалж байдаг юм байна. Есүхэй баатар Татааруудын савласан, литрийн архинд хордож нас барахынхаа өмнө “Үүнээс хойш жижиг савлагаатай архи л ууж байгаарай, таминь” гээд амь тавьжээ.

Манай орон ардчилал зах зээлийн замд ороод 30 жил болсон ч архидалтыг ардчилах талаар нэг ч алхам хийгээгүй өнөөг хүрсэн нь хууль тогтоогчдыг бухимдуулж байна.

Том савлагаатай архи нь угаасаа ардчиллын эсрэг юм байна. Яагаад гэвэл, том архи үнэтэй учраас олуулаа нийлж авахаас өөр аргагүй болдог. Бас, зэрэг зэрэг агсам тавих боломжгүй, түрүүлсэн нэгийгээ өвчигнөж дуусахыг хүлээхээс өөр аргагүй. Туршлагатай танхайрагчид хамаг боломжийг булаагаад, ажил хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж буй эхлэн агсамнагч нарт өөрийгөө таниулах боломж гардаггүй зэрэг олон сул тал тэнд байдаг. Чухамдаа, том савлагаатай архинаас болоод бие даан согтох, оочер дараалал харгалзахгүй агсамнах эрх чөлөө боогдож эхэлдэг гэж хүний эрхийнхэн хэлдэг. 

Архи нь жижиг савлагаатай болохын хэрээр ардчилагдаж, ганцаараа уух, ээлж дараалал хүлээлэлгүй агсам тавих боломж нээгддэг байна. Монгол архины алтан эрин “Өвгөнт” хэмээх жижиг савлагааны үед байсан тухай УИХ дээр яригджээ. Иймээс манай хууль тогтоогчид архийг балга балгаар нь савлах хууль хэлэлцэж байгаа юм. Архийг цаашдаа лонхонд бус хундаганд савлах юм байна. Эрт дээр үеэс “Балгаар уувал балаггүй” хэмээн хэлэлцэж ирсэн нь их учиртай. Ковид-19 мэтийн цар тахлын вирус нь хундага дамжуулан уудгаас болж тархах эрсдэлтэй байжээ. 

Түүнчлэн Ковидын дарамт дор сөхөрсөн эдийн засгаа сэргээх, дотоодын бизнесийг дэмжих чухал зохицуулалт хуулинд оржээ. Архинд, заавал цэвэр ус хольж худалдах тухай заалт бол Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн томоохон алхам боллоо гэж судлаачид хэлж байна. 

Урьд өмнө нь, лангууны ард нууцаар, чанаргүй ус хольдог байсныг ил тод болгосноороо далд эдийн засгийг хянах боломжийг төрд олголоо. 

Одоо хуулийн хүрээнд, үйлчлүүлэгчийн нүдэн дээр нь цэвэр усныхаа лац ломбыг шалгуулаад холих болж байна. Воо... архины төдийгүй, найрканы чанарыг төрийн хяналтад авч байгаа биз? Түүнчлэн зарах архинд хэмжээ тогтоохгүй боловч лонхтой архи үйлчлүүлэгчид өгөхийг хатуу хорьсон нь ус холиогүй архи зарахаас сэргийлсэн алхам ажгуу.

Баталгаатай сайн чанарын усыг архинд холих бол үйлчлүүлэгчийн сэтгэл зүйг дэмжсэн шинжлэх ухааны арга гэнэ. Байгаа мөнгөндөө захирагдаад 50-хан грамм архи захиад чичирч суугаа шартсан хүнийг төсөөл дөө. Захиалга дээр нь 50 грамм цэвэр ус нэмээд бүхэл бүтэн “100 грамм” бариад айсуй үйлчлэгчийг харсан хүний дотор онгойж, шар зангирах эрсдэл 60 орчим хувиар буурсан судалгаа ч бас байна. 

Түүнчлэн, гүүний айргийг заавал хярамтай зарах заалт ч энэ хуулинд орж байна. Булган, Дундговь гэхчлэнгийн, зөвхөн сайн чанарын айрагтай газрууд зах зээлд ноёрхож, шударга өрсөлдөөнд саад болдгийг бид мэднэ. Харин шинэ хууль хэрэгжиж эхлэхээр, “сайн хярамтай” нутгийн айраг ч бас алдаршин, ихээр борлогдоно гэдгийг УИХ тооцоолжээ.

Монгол улсын хилээр архи оруулах бол заавал задалж, гаалийн бүсэд хундагалаад нэвтрүүлэх болсныг импортлогчид анзаарууштай. 

(Дашрамд дуулгахад, сүүнд ус холих стандартыг Төв аймгийн “шанага усан дахь сүүний алтан дундаж”-ыг үндэсний баримжаа болгон мөрдөх болсон гэсэн)

Эцэст нь, архинд “Чингис хаан”, “Алтай” гэхчлэнгийн бахархалт хүн, уул усны нэрийг өгөхийг болиулж байгаа юм байна. Чингис хаанаа уугаад, Алтай хангайгаа залгилаад явж таарахгүйгээс гадна, сархад нь шээс болон биеэс гардаг. Тэгэхээр “хаанаараа шээж, хангайгаараа сарьж болж байгаа юм уу” гэсэн асуулт бол дөнгөж эхнийх нь. Цаашдаа тийм ариун “ус”-ыг жорлонд асгаад байж таарах уу гэсэн эргэлзээ дагалдана. Шар Чингис уугаад гарсан шээсээр тахил “өргөх үү, эс өргөх үү” гэдэг бол Гамлетийн зүүдэнд ч ороогүй эргэлзээ.

Иймээс, хүн төрөлхтний болон үндэсний дайсан болсон этгээдүүдийн нэрийг архинд онооно гэнэ. Удахгүй Гитлер хэмээх сархад, Сю Шүжан гэдэг хатуу умдаа худалдаалагдах нь байна.

Архи гэдэг үг ядаж цагаан толгойн эхний үсгээр эхэлж байгаа нь зохисгүй тул нэрийг ч бас цээрлэх бололтой. Шууд “шээс баас” гэчихээр архины борлуултад нөлөөлөөд, үндэсний холигч гэнээ, үйлдвэрлэгч нарыг хохироож магадгүй. Иймээс гадаад ч гэмээр гоё нэр бодсон нь шингэн архийг “Шэ сү”, арай өтгөн пивог “чи ца га” гэнэ.

Цаашдаа хурим найр, хүлээн авалт дээр

-Та бүхний эрүүл мэндийн төлөө нэгэн лонх Сю Шүжаны Шэ сү-г өргөж байна

-Хэдэн найзтайгаа чицага уулаа гэх нь байна.

Жич. ХХI зуунд архины лонх жижгэрэн балга хэмжээтэй болох тул хундага алга болно. Иймээс хүмүүс архийг лонхоор нь ууж, найран дээр лонх өргөх болно. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 32 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 37 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 46 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 48 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 58 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 1 цаг 0 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 1 цаг 4 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 7 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 50 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 53 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 56 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 58 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 59 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 28 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 30 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 31 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 34 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 50 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 17 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top