x

Ерөнхийлөгчид эчнээ нэр дэвшигчдээс зугтаах нь

Цагаан сонголтын эрин үе ирж буй бололтой. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар санал хураалтын хоёр дахь шатанд гарч ирсэн "цагаан сонголт"-ын давалгаа энэ удаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг зарлахаас өмнө эхлэв. Манай тэргүүлэх сайтуудын зүгээс "Ерөнхийлөгчид нэр дэвшигч таалагдахгүй бол шинийг захиалах эрх бидэнд бий" гэдгийг учирлаж, хэрхэн яаж вэ гэдэг арга замын талаар уншигчдад тайлбарлаж эхэллээ. Энэ сонгогчдод гэхээсээ сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий улс төрийн намуудад өгч буй сануулга юм. Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий мэргэн ч хэлэхээс нааш санахгүй. Энэ давалгаа улам бүр цар хүрээгээ тэлж, нийтээрээ дэмжиж түгээгээсэй.

Энэ бол хамгийн түрүүнд улс төрийн хоёр том намаас нэр дэвшихээр горилж буй, бас нэр дэвшихээ зарлаад байгаа нөхдөд, мөн "энийг л нэр дэвшүүлбэл манай нам найдвартай ялна", эсвэл "Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд ч хамаагүй намын эрх мэдлээс зайлуулах юмсан" гэсэн бодолтой нөхдөд өгч буй мессеж. Мөн өнгөрсөн дөрвөн жил Ерөнхийлөгчөөр, Ерөнхий сайдаар ажилласан хоёр улстөрчид нийгмийн зүгээс өгч буй үнэлгээ. 

Одоогийн өнцгөөс харвал эрх баригч намын хувьд нэр дэвшигчээ ялуулж чадах хамгийн гол хүчин зүйл нь 2016 оны сонгуулиас хойш тасралтгүй, үнэмлэхүй олонхиор барьж буй эрх мэдлийн тогтолцоо, санал худалдан авах сүлжээ болон түүний санхүүжилт. Энэ бол МАН-аас нэр дэвсэн "бор халзан хонийг" ч бай гаргаад ирэх бодит хүч юм. Тийм болохоор ялалтын төлөө хэн нэгнийг, эсвэл нийгмээр нь золиослох шаардлага МАН-д лав байхгүй.

Харин АН-ын хувьд намын хувьд "Нэг намд төрийн бүх эрх мэдлийг өгч болохгүй" гэдэг ганцхан шалгуур. Бүх цаг үед сонгогчид ялагдагчид үргэлж нэг боломж олгосоор ирсэн. Энэ л сөрөг хүчний талаас Ерөнхийлөгчийг тодруулж болох цор ганц хүчин зүйл. Өөрөөр бол АН-аас сэртийх ч зүйл алга, одоохондоо. Намын даргыг, нэг хүнийг солилоо гээд тийм амар өөрчлөгдөх тогтолцоо биш. Дахиад нэг, хоёр удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусгаж байж энэ нам амь орох байх.

Тийм болохоор аль аль нам нь хэрвээ энэ удаагийн сонгуульд амжилт гаргая гэвэл нийгэмд зөв харагдах хүнийг санал болгох нь эхний шалгуур. Харин одоо яригдаж байгаа нэр дэвшигчдийн тухайд аль алинд нь энэ шинж чанар алга. Х.Баттулгын хувьд өнгөрсөн дөрвөн жилд  төрийн тэргүүнээр ажиллахдаа хуулийн байгууллагыг ашиглан хувийнхаа буюу нам доторх бүх өрсөлдөгчдөө шоронд хийсэн, намаа самарсан. У.Хүрэлсүх нь нь тэр үйл хэрэгт нь дөрвөн жил хамтарсан. Ерөнхий сайдын суудлаас бууж, Ерөнхийлөгчид нэр дэвших болохоороо гэнэт Х.Баттулга руугаа чигчий хуруу гаргалаа гээд шударгын туйл болчихгүй. Мөн улс орны хамгийн хүнд хэцүү цаг үед "галын шугамаас зугтсан” хурандаагийн төрх хусавч арилахгүй. Хэрэв чин сэтгэлээсээ хариуцлагаа ухамсарлаж, гэмшсэн бол ядаж дөрвөн жил ар талд ажиллах ёстой хүн. Тэгээд өнгөрсөн таван жилийн эрх баригчдын эз дийлсэн түрэмгийлэл, түүний төлөө намын даргын хүлээх хариуцлага ч гэж бий.

Тийм болохоор аль аль нь нийгэмд зөв үлгэр үзүүлэхээ нэгэнт өнгөрсөн хүмүүс. Гэсэн хэдий ч энэ хүмүүс тус тусын намаас нэр дэвших магадлал маш өндөр байна гэж үзсэний үндсэн дээр "цагаан сонголт" дахин давалгаалж эхэлсэн байх. Өнгөрсөн дөрвөн жил шиг хүсээгүй сонголтоо хийчихээд харамсаж суух бус, “алийг нь ч сонгохгүй байх” гурав дахь хувилбарыг сонгогчдод ухуулж байна.

Өнгөрсөн удаагийн сонгуулиар “цагаас хуудас” сонголт 10 мянган санал илүү авсан бол /90 мянгаас давсан/ бол хоёр нам нэр дэвшигчдээ татаад шинэ нэр дэвшигч гаргах боломжтой байлаа. Одоо ч гэсэн тэр боломж нь байгаа. Тиймээс улс төрийн хоёр том нам энэ удаад "хэдэн удаа сонгууль явуулах вэ?" гэдгээ бодож тооцоолсны үндсэн дээр нэр дэвшигчдээ тодруулах ёстой гэсэн үг.    

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 21 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 27 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 35 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 37 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 47 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 49 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 53 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 56 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 40 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 42 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 45 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 47 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 48 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 18 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 19 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 20 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 24 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 40 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 6 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 8 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top