x

МҮОХ Аудитын газарт “Д.Загдсүрэн бол яллагдагч” хэмээн тодорхойлж хууль бус сонгуулиа хүлээн зөвшөөрчээ

Монголын Үндэсний Олимпийн хорооны бүх гишүүдийн цахим хурал 2021 оны Гуравдугаар сарын 31-нд хуралдаж МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай илтгэл тавиад өнгөрлөө. Харин энэ хурлаар МҮОХ-ны 2012-2019 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг огт хэлэлцээгүй нь дуулиан тариад байна. Энэ бол “уйдсандаа хийсэн шалгалт” биш УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоол, Төрийн аудитын тухай хуулийн 6  дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг болон 9 дүгээр зүйлд заасны дагуу МҮОХ-ны үйл ажилллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэх, МҮОХ-ны хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажилллагаанд аудит хийсэн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

МҮОХ гэдэг байгууллагаас хоёрхон насаар дүү Д.Загдсүрэн дарга сүүлийн 20 жилд тус байгууллагыг удирдлагаас огт холдоогүй. Гэхдээ энэ нь тус ТББ-ыг ганцхан өөрийнхөө нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлчихээд, цорын ганц хувьцаа эзэмшигч гэгдээд дураараа цамнах эрх өгөх үндэслэл биш. Аудитын дүгнэлтийн илрүүлсэн зөрчил ердөө эндээс эхэлж байна. Тухайлбал, МҮОХ 2016 оны бүх гишүүдийн хурлаар нийт 101 гишүүнээс 68 гишүүн оролцож, хурлын бүрэлдэхүүний олонхийг олимпийн бус төрлийн холбоод бүрдүүлж дүрмээ шинэчлэн баталсан нь Олимпийн Хартийн хоёр заалтыг зөрчсөн бөгөөд уг асуудал одоо шүүхэд маргаантай байна. Ингээд дүрэм нь буюу гол “хууль” нь хууль бус. Цааш нь!

Хамгийн гол нь Аудитын дүгнэлтэд МҮОХ-ноос Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Занданбатад 2021 оны 02 дугаар сарын 22-нд ирүүлсэн тайлбарт нэг ноцтой зүйл бий. Энэ нь МҮОХ “АТГ, ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, СБД-ийн шүүх, Нийслэлийн цагдаагийн газар, АТГ-ын Аудитын газар зэрэг байгууллагууд шалгаад Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 173 дугаар тогтоолын дагуу МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэнд доорх ялыг оноосон билээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэг, 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тогтоосоноор МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэнг хууль тогтоомж дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас ТББ-ын тухай хууль ёсны эрх, ашиг сонирхолд Онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар түүний албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн юм” хэмээн хар дээр цагаанаар бичиж тодорхойлжээ. 

Түүнчлэн МҮОХ-ны зүгээс “...одоогоор биеийн байдал нь маш хүнд, эмнэлгийн хяналтад эмчилгээтэй байгаа нөхцлийг харгалзан үзэж нэгэнт шүүхээр шийтгэгдсэн асуудлаар дахин хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн байх юм. Энэ ч МҮОХ-ны “үзэж байгаагаар” шийдэх асуудал биш л дээ. Зөвхөн 2000-2013 оны санхүү, архивт л дээрх хууль, хяналтын байгууллагууд шалгаад тогтооход ийм ял оноосон. Гэтэл 1999 оноос хойш 20 гаруй жил удирдсан шүү дээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ? 

МҮОХ-ны энэ бичигт Үндэсний аудитын газрын дарга ямар хариу өгсөн, шийтгүүлмээр эсвэл шийтгүүлмээргүй байгаа тухай нь тэр газруудын асуудал. Тэгвэл яагаад МҮОХ Д.Загдсүрэнг ийм яллагдагч гэж мэдсээр байж түүнтэй нэр дэвшиж өрсөлдөөд хамгийн олон саналыг авсан Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очирыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр батламжлахгүй шүүхдсээр энэхүү аудитын тайланд дурдсанаар 18.1 сая төгрөгийн хохирол амсав? Давхар ОУОХ-г хууран мэхэлсэн шүү дээ. Ялагдах нь тодорхой нөхцөлд яагаад шүүхдээд байснаа одоо хариуцлага тооцох болохоор “Манай Ерөнхийлөгч ял авсан юм аа” гэж тодорхойлов? Яллагдагч Д.Загдсүрэнгийн МҮОХ-нд учруулсан хохирлоор дахиад шалгуулах уу, үгүй юу гэдгийг МҮОХ юм уу?

Ийм учраас аудитаар илрүүлсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт өгсөн зөвлөмжид “МҮОХ-ны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдэрлэж Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн шинээр бүртгүүлэхийг зөвлөжээ. Мөн МҮОХ-ны гишүүнчлэлийг Олимпийн Харти болон дүрмийн дагуу бүрдүүлж ОУОХ-ны 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн зөвлөмжийг хэрэгжүүлж, нэмэлт өөрчлөлтийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн ОУОХ-оор баталгаажуулан үйл ажиллагаандаа мөрдөхийг зөвлөсөн байна. Хамгийн гол нь уг аудитын дүгнэлтэд дурдсанчлан “Төрийн бус байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүй гэм буруугийн үйлдлийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн хууль, хяналтын байгууллагад шалгаж шийдвэрлүүлэхийг зөвлөжээ.

Ийнхүү 20гаруй жил хуримтлагдсан ноцтой асуудлуудыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ёстойг гишүүд нь мэдээд хүлээж байхад ганцхан жилийн төсөв, төлөвлөгөөний илтгэл тавиад өнгөрсөнд маш олон хүн гайхаж эргэлзэж, эсэргүүцэж байна. Тэд “Дүрэм хууль бус. Холбооны ерөнхийлөгч хууль бус байхад цаашаа явах аргагүй” гэж үзэж байна. Түүнээс биш аудитын дүгнэлтээс төсөв санхүүгийн “аймшгийн зөрчил” гарна гэдэг тэдний хувьд бараг “хэвийн зүйл” болсон бололтой юм. Дараагийн удаад бид аудитын дүгнэлтэд дурьдагдсан төсөв, санхүүгийн зөрчлүүдийн талаар тодорхой өгүүлэх болно.

Үргэлжлэл бий...

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 22 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 28 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 36 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 38 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 48 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 50 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 54 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 57 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 41 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 43 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 47 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 48 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 49 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 19 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 20 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 22 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 25 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 41 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 8 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 10 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top