x

Дөрөвдүгээр сарын сүүлээр ихэнх нутгаар шороон шуурга шуурах төлөв гарчээ

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас Дөрөвдүгээр сарын төлөвийг гаргажээ. 

Дөрөвдүгээр сард агаарын температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр баруун болон төвийн нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, ялангуяа нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар зарим үед 18–24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 11–16, 24–26-ны өдрүүдэд баруун болон төвийн бүс нутгаар, 15–20-ны өдрүүдэд зүүн болон говийн бүс нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим. Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр салхи 18–20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Төвийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим. Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 15–18 м/с, зарим үед түр зуур 22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–17 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговь Говьсүмбэрийн нутаг, Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Солонгос явуулна” гэх цахим зарт итгэж 50 сая төгрөгөөр хохирчээ 1 мин Итали, Франц, Бельги улс Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд өгөхийг эсэргүүцжээ 29 мин Дэлхийн 61 орны иргэдийн байгальд хандах сэтгэлзүйг үнэлжээ 29 мин Японы компани Токио–Нью-Йоркийн хооронд сансрын нислэг үйлдэхээр төлөвлөж байна 44 мин Британийн фермерүүд хулуугаар Оззи Осборны хөрөг бүтээж, дэлхийн дээд амжилт тогтоолоо 54 мин Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсон уу? 1 цаг 25 мин Монголын Мас-Рестлингийн баг Европын аваргад өрсөлдөнө 2 цаг 2 мин Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд оролцож байна 2 цаг 5 мин Япон баавгайн дайралт нэмэгдсэнтэй холбоотойгоор цэргүүдийг дайчлав 2 цаг 6 мин “Хасын хүлэгүүд” Зүүн Азийн супер лигт дараалан гурав дахь ялалтаа авлаа 2 цаг 8 мин Хуурамч дардастай өндөг борлуулсан компанид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 2 цаг 9 мин Чингэлтэй дүүрэгт “Эрт илрүүлэг, оношилгооны төв”-ийн барилга ашиглалтад орлоо 2 цаг 10 мин Хүнийг автомашинаар мөргөж, зугтсан этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ 2 цаг 12 мин Монголын аж ахуйн нэгжүүд 162 мянган тонн мах экспортлох боломжтой байна 3 цаг 30 мин АНУ “Minuteman III” тив алгасагч баллистик пуужинг туршлаа 3 цаг 33 мин Трампын засаг захиргаа агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав 3 цаг 35 мин Угаарын хий мэдрэгч дуугарвал агаар сэлгэх нь хамгийн түрүүнд хийх алхам 3 цаг 36 мин Дубайн гэрээнд суурилсан менежментийн гэрээг зогсоохыг “Рио Тинто”-оос шаардсан 3 цаг 47 мин С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дараагийн хямрал руу л хөтөлнө 3 цаг 56 мин Улсын хэмжээнд зургаан сая орчим мал отроор өвөлжихөөр байна 4 цаг 3 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар...
Top