x

Хонконгод анх удаа хүн амын тоо буурчээ

Жил бүр тогтмол буурах хандлагатай байсан бага төрөлтөнд энэ жил ковид-19 цар тахал нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш сүүлийн хорин жилийн хугацаанд анх удаа Хонконгт хүн амын тоо буурсан үзүүлэлт тэмдэглэгджээ.

Энэ үзүүлэлтэд мөн ХонгКонгчуудын гадаадад цагаачлах нь ихэссэн нөлөөлсөн байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн ам 2020 онд 7.47 сая болж буурсан нь өмнөх оныхоос 0.6 хувиар буурсан гэж Хүн амын тооллого, статистикийн газрын жилийн тайланд мэдээлсэн байна. Энэ нь 1961 оноос хойш найдвартай тоон үзүүлэлтүүд бүртгэгдэж эхэлснээс хойшхи анхны уналт болж байна.

Үүний зэрэгцээ, Хонконгийн ажилгүйдлийн түвшин Нэгдүгээр сард өмнөх гурван сарын дунджаас 6.6 хувь байснаас гурван сарын дундаж 7 хувь болж өсжээ. 

Энэ тоо нь өмнөх амьсгалын замын цочмог хам шинжийн пандемакаас эргэж сэргэж байсан 17 жилийн түүхэнд гарсан дээд үзүүлэлт юм. Өнөөгийн цар тахлаас үүдэн Хонгконгод төрөх хүүхдийн тоо 18.5 хувиар бууран, өнгөрсөн онд 43100 болж, 49800 хүн нас барсныг засгийн газар хүн амын "байгалийн бууралт" гэж тодорхойлжээ. 

Засгийн газрын таамаглалаар 2026 он гэхэд Хонконгод дөрвөн хүн тутмын нэг нь 65-аас дээш насны хүмүүс байхаар байна. Өнгөрсөн жил тус хотод гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахаар суурьшсан эх газрын хятад иргэд хилийн хяналт, хорио цээрийн дэглэмийн улмаас 74 хувиар буурч 10100 болж, харин Хонконгын 49900 оршин суугч хотоос холдож, хүмүүсийн цэвэр гадагш урсгал үүсгэсэн байна.

Хонконгийн засгийн газар цагаачлалын цар хүрээг ийн тогтоосон байдаг.

"Хонконгийн оршин суугчдын ажил хөдөлмөр эрхлэх, сурах зэрэг тодорхой зорилгоор Хонконг руу орох эсвэл гарах нь үзэл баримтлалын хувьд цагаачлал эсвэл суурьшлаас ялгаатай" гэж засгийн газрын төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ. 

Мөн "Олон улсын хот байхын хувьд Хонконгийн хүн ам үргэлж хөдөлгөөнтэй байдаг" гэжээ. 

Орон нутгийн эрх баригчид цагаачилж буй иргэдийн талаар тоо баримт гаргадаггүй ч гэсэн "цагаачлахад шаардагдах баримт бичиг" болох "эрүүгийн ял шийтгэлгүй гэсэн гэрчилгээ" авах өргөдөл нь 2019 онд 43 хувиар өсч, 2018 онтой харьцуулахад хамгийн сүүлийн үеийн тоо болох 33,000 болж өссөн байна.

Их Британийн Дотоод хэргийн яамны тооцоолсноор ХонКонгийн Британийн үндэсний (хилийн чанад дахь) паспорт эзэмшигчдэд зориулж цагаачлалын шинэ маршрут нээснээс хойш ойрын таван жилийн хугацаанд 322,400 орчим иргэн Их Британи руу нүүнэ. Канад саяхан Хонконгчуудад зориулсан цагаачлалын арга хэмжээгээ зөөлрүүлэх чиглэлээр Их Британийг мөрөөр дагасан билээ. Энэ алхамууд 2019 онд засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Бээжин зургадугаар сард Хонконгод үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж, олон хүнийг хотоос бүрмөсөн орхиход хүргэсэн гэж үзэж байгаа.

Хуучин Британийн колони байсан ХонгКонгийн хүн амын өсөлтөд эх газрын Хятадаас ирсэн цагаачид маш их нөлөөтэй байсаар ирсэн. 1997 онд энэ хот Хятадын мэдэлд эргэн ирснээс хойш дор хаяж 1.5 сая хүн буюу нийт хүн амын тавны нэг нь эх газраас Хонгконг руу нүүсэн байна.

Бага төрөлт нь Ази тивийн засгийн газрын хувьд томоохон асуудал хэвээр байна. Тайвань, Өмнөд Солонгос хоёулаа өнгөрсөн онд нас баралт төрөлтөөс илүү байгааг мэдээлж, 2019 онтой харьцуулахад хүн амын тоо 0.18 хувь ба 0.04 хувиар буурчээ.

Б.Бүжлхамаа

www.asia.nikkei.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 16 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 24 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 30 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 30 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 32 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 36 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 41 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 46 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 46 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 47 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 54 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 1 цаг 1 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 1 цаг 3 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 2 цаг 28 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 2 цаг 29 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 2 цаг 33 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 2 цаг 35 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 2 цаг 38 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 2 цаг 40 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 2 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top