x

ДХБ-ын ерөнхий захирлаар Африк гаралтай эмэгтэй томилогдлоо

Нгози Оконжо-Ивеала Даваа гариг буюу өчигдөр Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирлаар батлагдаж, дэлхийн худалдааны байгууллагыг удирдсан анхны эмэгтэй, анхны Африк хүн болов.

Хамгийн сүүлд үлдсэн өрсөлдөгч нэр дэвшигч Өмнөд Солонгосын худалдааны сайд Ю Мён Хи өрсөлдөөнөөс гарсны дараа Оконжо-Ивеалаг Дэлхийн худалдааны байгууллагаас томилжээ. Тэрээр 3-р сарын 1-нд ажлаа эхлүүлж, эхний ээлжинд 2025 оны Наймдугаар сард сар хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэх юм.

Эдийн засагч, Нигерийн Сангийн сайд асан Оконжо-Ивеала Европын Холбоо, Хятад, Япон, Австрали зэрэг ДХБ-ын гишүүн орнуудын өргөн дэмжлэгийг авчээ.

"Гүн шинэчлэл"

ДХБ нь 1995 онд бүх нийтийн ашиг тусын тулд нээлттэй худалдааг дэмжих зорилгоор байгуулагдсан. Олон улсын худалдааны дүрмийг хэлэлцэж, удирдаж, 164 гишүүнийхээ дунд үүссэн маргааныг шийдвэрлэхийг хичээдэг байгууллага. Гэхдээ тус байгууллага нь гишүүн орнууд, ялангуяа АНУ, Хятад хоёрын хоорондох худалдааны маргаан гарахаас урьдчилан сэргийлэхийн төлөө тэмцэж ирсэн. Женевт төвтэй тус байгууллага Роберто Азеведо наймдугаар сард төлөвлөснөөс нэг жилийн өмнө огцорсноос хойш байнгын ерөнхий захиралгүй байжээ. 

Оконжо-Ивеала шинэчлэл хийх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.

Энэ талаар CNN-д өгсөн ярилцлагадаа "Сэтгэл их хөдлөхийн зэрэгцээ их сүрдэж байна. Би энэ сорилтыг тэсэн ядан хүлээж байна. Байгууллагын нэрийг өөрчлөх, байр сууриа өөрчлөхөд гүнзгий шинэчлэл хийх шаардлагатай байна" гэж хэллээ.

Мөн Оконжо-Ивеала хэлэхдээ "Ковид-19"-той тэмцэх дэлхийн хүчин чармайлтыг эрчимжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэв.

Тэрээр "Надад нэн тэргүүнд тавигдах зорилтуудын нэг бол худалдаа, ДХБ нь Ковид-19 цар тахлын эсрэг шийдлүүдийг эрүүл мэндийн хувьд төдийгүй эдийн засгийн хувьд авчрахад хэрхэн илүү хүчтэй үүрэг гүйцэтгэх вэ гэдэгт түрүүлж анхаарал тавьж ажиллана. Эдийн засгийн сэргэлт наймаанаас хамаарах хэдий ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд "сайн худалдаа" шаардагдана" " гэсэн юм.

Оконжо-Ивеала Дэлхийн банкинд 25 жилийн турш хөгжлийн эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү удирдах захирлын албан тушаалд очжээ. Тэрээр коронавирусийн эсрэг вакциныг дэлхий даяар түгээхэд хувь нэмрээ оруулж буй Gavi компанийн удирдах зөвлөлийг ахалж, Арванхоёр дугаар сард бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Баян орнууд вакцинаа хуваалцах тал дээр хангалтгүй ажиллаж байна гэсэн мэдээллийн хариуд Оконжо-Ивеала "Дэлхийн худалдааны байгууллагад вакцины хүртээмж, тэгш байдал, эмчилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг олгох дүрэм журам хэрэгтэй" гэсэн юм.

Руандагийн ерөнхийлөгч Пол Кагаме хөгжиж буй орнууд иргэддээ шаардлагатай вакцины хангамжийг авч чадахгүй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр "Баян, хүчирхэг улс орнууд олон вакцины хангамжийг түгжихээр яаравчилж байна. Муухай нь гэвэл зарим нь вакцинаа хуримтлуулдаг. Хэрэгцээтэй хэмжээнээсээ хэд дахин их тунг худалдаж авдаг. Энэ нь Африк болон бусад хөгжиж буй орнуудыг вакцины дараалалд хамаагүй хоцроох, эсвэл огт оруулахгүй байх халтай" гэв.

Оконжо-Ивеалагийн томилгоог түүний төрөлх Нигери улсын хүмүүс хийсэн томоохон амжилт хэмээн үнэлж, Африкийн өвөрмөц хэв маягийн #АнкараАрмийг аль хэдийнэ онлайнаар давалгаалаад эхэлжээ.

Нэг хэрэглэгч твиттертээ "Хиллари [Клинтон] өмд, хослолын армитай байсан. Бид NOI-д зориулж # АнкараАрмийг бүтээх гэж байна! Бэлэн байгаарай, Хоёрдугаар сарын 15" гэж жиргэжээ. 

Б.Бүжлхамаа

www.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 11 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 19 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 24 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 25 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 26 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 31 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 36 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 41 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 41 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 41 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 48 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 56 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 58 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 2 цаг 22 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 2 цаг 24 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 2 цаг 28 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 2 цаг 29 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 2 цаг 33 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 2 цаг 35 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 2 цаг 40 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top