x

Европ Оросоос эрчим хүчний хамааралтайг хүйтэн өвөл харуулж байна

Европын Холбоонд нүүрс, хийн үнэ нэмэгдсэнийг хэд хэдэн нөхцлөөр Оросын үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Александр Фролов тайлбарлав.

Европт Орос нүүрсний экспортоо сэргээсэн тухай ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдээлэв. Цаг агаарын хүйтрэл нь нүүрсний станцуудын ачааллыг нэмж байна. Өмнө нь ашиг авчрахгүй байсан нийлүүлэлтийн үнийг нэгдүгээр сарын хүйтрэл боломжийн хэмжээнд авчирчээ.

Испани гэхэд л шөнөдөө 34 градус хүртэл хүйтэрчээ. Дулаан оронд шүү.

Хий, нүүрсний үнэ Европын холбоонд нэмэгдэв

Нүүрсний нэг тонны үнэ нь 70 доллар хүртэл нэмэгдсэний улмаас орос нүүрсний экспорт 20 хувиар нэмэгджээ. Одоо орос нүүрсний гол худалдан авагчид нь ХБНГУ, Өмнөд Солонгос, Япон, Нидерланд, Польш болжээ.

Японы Фүкүшимагийн атомын станцад гарсан осол Германыг атомын эрчим хүчнээс татгалзахад хүргэн нүүрсний хэрэглээг нэмэгдүүлсэн байна. Сэргээгдэх эрчим хүч нэгт хэтэрхий үнэтэй хоёрт цаг агаараас хамааран найдваргүй байгаа юм. Тиймээс гол ачааг хий, нүүрс үүрчээ. Нүүрсийг дагаад байгалийн хийн үнэ нэмэгдлээ. Лхагва гариг гэхэд  Нидерландын TTF хабад гүйлгээ үнэ 18 хувиар нэмэгдэн мянган шоо метр хий 335 доллар хүрэн 2018 оны Есдүгээр сарын 24-ны хэмжээнд хүрсэн байлаа.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак

“Зарим орон нутгийн бирж дээр мянган шоо метрийн хий 1000 доллар хүрсэн нь Испанийн хүйтрэлтэй холбоотой байв. Тэр бүсэд өмнө үзэгдээгүй хэмжээгээр хүйтэрсэн байлаа” гэдгийг онцолж байв.

Өнөөдөр бага хэмжээний санал эрэлттэй байгаа. Тэр нь коронавирусийн цар тахлын үр дагавартай холбоотой. Вирус вирусаар, гэхдээ гэр орноо халаах хэрэгтэй. Энэ бүгд нь Европын үнийн дундаж үзүүлэлтийг нэмэгдүүлжээ.

Европын халаалтын мэдэгдэхүйц хэсэг нь хийтэй холбоотой. 2020 оны байдлаар бол энэ түүхийн эдийн эрэлт хэлбэлзэлтэй байсан. Цахилгаан үйлдвэрлэхэд хийн хэрэглээ нэмэгдсэн нь түүний сайн ирээдүйг харуулж байлаа. “Нүүрсний хэрэглээ буурч янз бүрийн шалтгаанаар сэргээгдэх эрчим хүчний хувь нэмэгдсэн юм. Гэсэн ч вирусний халдвар, эдийн засгийн уналт, тивийн цар хүрээтэй асуудлууд гарч байсан ч хийн эрэлт нэмэгдсэн байв" хэмээн Фролов онцолжээ.

Сэргээдэх эрчим хүч Европт онцын нөлөөг үзүүлсэнгүй

Санал, эрэлтийн төвшин Орост ашигтайгаар эргэж байна

2019 онд Европын эдийн засаг шахмал хийн илүүдлийн улмаас байгалийн хийн эрэлт султай байлаа. Тэр цагт шахмал хийн үйлдвэрлэл оргилдоо хүрэн байгалийн хийн үнийг Европ төдийгүй Азид бууруулсан байлаа.

“Европын хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгд дулаан өвөл, хоёрт Украинаар дамжин өнгөрөх хийн асуудлын улмаас газар доорхи хийн хадгаламжууд дүүрэн нөөцлөгдсөн байлаа” хэмээн Фролов онцолжээ. Европын компаниуд Орос-Украин хоёр хийн тээвэрлэлтээр тохиролцож чадаагүй нь Европыг түгшээсэн байлаа. Мөн “Газпромын” хийн хоолойнуудын угсралт хугацаанаасаа хоцорч байсан юм. Хятад Америкийн шахмал хийнд зах зээлээ нээснээс Азид эрэлт буурсан юм.

Александр Фролов

Тэр үед  ер нь бүх зах зээлт эрэлт муутай байсан бол 2020 онд Зүүн өмнөд Азийн зах зээлд эрэлт нэмэгдсэн байв. Тэнд үнэ нэмэгдсээр байснаар Европын зах зээлд үнэ өсөөд эхэлсэн юм. Европт үнэ удаанаар нэмэгдэж байсан бол Азид хурдтай өссөн байв. Өнөөдөр Азид хийн үнэ Европынхаас хоёр дахин их байна.

Европын холбоонд халаалтын бүх улиралд нөлөөлөх нөхцөл одоо үүссэн ба өнөөдөр үнийн нэмэгдэл нь өмнөх хоёр жилийнхээс эрчим хүчний тэнцвэр алдагдсанаас үүдэлтэйгээр илүү их байгааг Фролов хэлэв.

«Газпром» 

“ЕХ-ны хийн газар доорх агуулахууд бараг 100 хувиар дүүрсэн учир “Газпром” хоолойнуудаараа  хийг хүчтэй  шахахгүй Европын илүүдлийг барагдуулах нөхцлийг бүрдүүлж байна” гэж мэргэжилтэн хэлжээ. Санал, эрэлтийн төвшний байдал ерөнхийдөө Оросын эрчим хүчний эх үүсвэрийн экспортод ашигтайгаар эргэж эхэллээ гэж болно хэмээн Фролов тайлбараа төгсгөжээ.

М.ЦОГТ

www.rueconomics.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 9 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 17 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 22 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 23 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 25 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 29 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 34 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 39 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 39 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 39 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 47 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 54 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 56 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 2 цаг 21 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 2 цаг 22 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 2 цаг 26 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 2 цаг 27 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 2 цаг 31 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 2 цаг 33 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 2 цаг 38 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top