x

Б.Болд: Оюутолгой бол "Рио Тинто" болон Монголын ард түмний хувьд чухал төсөл

"Рио Тинто"-ийн шинэ гүйцэтгэх захирал групп дээрээ бүтцийн өөрчлөлт хийснээ өчигдөр зарласан билээ.

Монгол улсын иргэн Б.Болд "Рио Тинто"-ийн группийн Зэсийн группийн Ерөнхий захирлаар томилогджээ. 

Зэсийн групп нь Хойд Америк, Өмнөд Америкийн улсууд, Австрали, Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй "Рио Тинто"-ийн төслүүдийг хэрэгжүүлдэг юм.

Б.Болд өөрийн хүлээн авч буй шинэ албан үүргийнхээ талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр “Рио Тинтогийн Зэсийн группийг удирдан ажиллахаар болж байгаадаа туйлын баяртай байна. Миний хувьд энэхүү ажил нь нэр төрийн хэрэг юм. Оюу толгойн хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд монгол хүний хувьд их бахархдаг.

Монгол Улсын иргэний хувьд Рио Тинто болон Оюу толгой төслийн талаарх ойлголтыг монголчуудад, тэр дундаа Засгийн газар, олон нийт, нутгийн иргэд, ханган нийлүүлэгчдэд сайжруулахад нэн тэргүүнд анхаарна. Цаашид бат бэх итгэлцэл дээр суурилсан тогтвортой харилцаа, түншлэлийг бий болгохыг зорьж байна. Оюутолгой бол "Рио Тинто" болон Монголын ард түмний хувьд чухал төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна.

Мөн "Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г засан сайжруулахыг хүсэж буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Ингэхдээ Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах байдлаар асуудалд хандаж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна. Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурстэй хамтран ажиллаж, Оюутолгойн дэлхийд өрсөлдөх гүний уурхайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит үнэ цэнийг бүрдүүлэхээр хичээн ажиллана. Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, итгэлцэлд суурилсан харилцаагаа бататгах хүсэлтэй байна” хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.113.82)
    ухаалаг залуу байна, монгол хүнийг эгзэгтэй амаргүй үед монголчуудын өмнөөс тавьж байна даа
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 26 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 34 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 40 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 40 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 42 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 46 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 51 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 56 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 56 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 57 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 1 цаг 4 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 1 цаг 11 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 1 цаг 13 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 2 цаг 38 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 2 цаг 39 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 2 цаг 43 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 2 цаг 45 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 2 цаг 48 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 2 цаг 50 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 2 цаг 55 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top