x

Оросод өрнөж буй тэмцэл ба Олон улсын байр суурь

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальнийг дэмжиж буй олон нийтийн жагсаалыг "Хууль бус бөгөөд аюултай" гэлээ.

Өнгөрсөн бямба гаригаас Орос орон даяар хөл ихтэй жагсаал өрнөж эхэлсэн.

Харамсалтай нь тус жагсаал хүчирхийллээр үргэлжилж байна. Москвад үймээн дэгдээсэн жагсагчдыг цагдаа нар зодож, чирж яваа нь бичлэгт тод харагдсан. Жагсаалын үеэр цагдаа нар 3500 гаруй хүнийг саатуулсан гэж ажиглагчид мэдээлэв.

Европын холбооны гадаад хэргийн сайд нар өчигдөр эсэргүүцлийн жагсаалын талаар хэлэлцсэн боловч Орост цаашид авах хориг арга хэмжээний талаар санал нэгдсэнгүй.

Эстони, Латви, Литвийн Гадаад хэргийн сайд нар "Жагсагчдад хүч хэрэглэсэн учраас Оросын албан тушаалтнуудад хориг тавихыг" шаардаж байна.

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда мөн Европын Холбоог ноён Навальнийг баривчлагдсаны дараа Орост авч буй хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг уриалав. 

Долоо хоногийн өмнө түүнийг тэнсэн суллах нөхцлийг зөрчсөн гэж 30 хоног баривчлах ял оноосон бөгөөд энэ хэргийг тэрээр зохиомол хэрэг хэмээн буруушаажээ.

Ерөнхийлөгч Путин болон Оросын эрх баригчдыг авлигатай холбоотой хэрэг болон улс төрийн үзэл санааны хувьд хамгийн хүчтэй эсрэг байр суурьтай байдаг түүнийг хордогдсны улмаас Герман эмчлүүлээд буцаж ирэхэд нь онгоцны буудлаас барьж хорьсон. Ковидын улмаас өргөөнөөсөө ч зухуйхгүй байгаа Путинтай харьцуулахад өөрийн эх орондоо шударга бус бүхэнтэй ясаа цайтал тэмцнээ хэмээн ирсний дараа ийнхүү баривчилсан юм. Ноён Навальный YouTube хуудас, интернет дэх бичлэгээрээ алдартай. Эх орондоо ирээд баривчлагдсныхаа дараахан цацсан бичлэгийг нь 86 сая гаруй удаа үзсэн байна. Яг энэхүү бичлэгийн улмаас олон нийт одоо хангалттай бид бидний төлөө дуугардаг хэлдэг хүнээ хамгаална хэмээн ОХУ-ын Алс Дорнод, Сибирээс Москва, Санкт-Петербург хүртэлх 100 орчим хот, суурин газарт бямба гаригт жагсаал зохион байгуулж эхэлжээ.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан баривчилгааг "Авторитаризм руу чиглэсэн гулсалт" гэж тодорхойлоод Оросын эсрэг цаашид хориг арга хэмжээ авахыг уриалжээ.

Ажиглагчид Орос даяар болсон жагсаалын цар хүрээ сүүлийн жилүүдэд урьд өмнө тохиолдож байгаагүй байсан бөгөөд Москвагийн жагсаал нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нийслэлд болсон хамгийн том жагсаал болжээ гэж үзэж байна.

Троллейбусны зорчигчид цугласан олон руу даллаж, олон тооны автомашины жолооч нар дуут дохио өгөх зэргээр тэд өргөн идэвхгүй дэмжлэгийг авсан бололтой.

Эсэргүүцсэн жагсаалд оролцсон залуучуудын эзлэх хувь өндөр байсан нь анхаарал татаж байв. Олонх нь Путин тэргүүтэй Оросыг урьд өмнө мэддэггүй байсан залуучуудыг гудамжинд гарахыг өдөөхөд олон нийтийн сүлжээ бас чухал үүрэг гүйцэтгэжээ. Жагсаал цуглааныг сурталчилсан бичлэгүүдийг TikTok дээр хэдэн зуун сая удаа үзсэн байна.

Олон тооны видео бичлэгүүд Оросын албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагууд болох Роскомнадзорыг "Насанд хүрээгүй хүүхдүүдийг хууль бус үйлдэл хийхэд нь уриалсан" аливаа мэдээллийг татан буулгахыг аппликешнээс шаарджээ.

Ерөнхийлөгч Путин эсэргүүцлийн жагсаалд насанд хүрээгүй хүүхэд оролцох ёсгүй гэж мэдэгдэж, "Ямар ч тохиолдолд насанд хүрээгүй хүмүүсийг урагш түлхэх ёсгүй. Эцсийн эцэст, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн урдуур машин жолоодохдоо террористууд ийм үйлдэл хийдэг.  Арай өөр боловч үндсэндээ энэ нь ижил зүйл юм" гэжээ.

Мөн тэрээр "Цагдаа нар ч хуулийн хүрээнд ажиллах ёстой" гэж хэллээ.

Ноён Навальныйд хандаж хэлсэн үгэндээ “Хэн ч эсэргүүцэл үзүүлэх замаар өөрсдийн том зорилго, зорилгоо, ялангуяа улс төрд дэвшихийг эрмэлзэх ёсгүй” гэлээ. 

Ням гаригт Ерөнхийлөгч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас ард түмнийг жагсаал цуглаанаас зайлсхийхийг анхааруулсан мэдэгдлийг шүүмжилж, уг сэрэмжлүүлгийг "Манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон" хэмээн цоллож байна.

Элчин сайдын яам ийм сэрэмжлүүлэг нь "Нийтлэг бөгөөд байнгын практик ажил" гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Их Британи дахь Оросын элчин сайдын яам мөн барууны орнуудыг элчин сайдын яамаа ашиглан эсэргүүцлийн хөдөлгөөнийг өөгшүүлж байна гэж буруутгажээ.

Б.Бүжлхамаа 

Эх сурвалж: bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 27 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 35 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 40 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 41 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 42 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 46 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 52 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 56 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 57 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 57 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 1 цаг 4 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 1 цаг 12 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 1 цаг 14 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 2 цаг 38 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 2 цаг 39 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 2 цаг 44 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 2 цаг 45 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 2 цаг 49 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 2 цаг 51 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 2 цаг 56 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top