x

Өнөөдөр, маргааш цасан шуурга шуурч, хүйтний эрч нэмэгдэхийг анхааруулж байна

Энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.  

12 дугаар сарын 26-ны 20:00 цагаас 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар үүлших бөгөөд шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэв. 

Мөн Улаанбаатар хот орчмоор үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна. 

2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

-28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна,

-29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг,

-31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхины хүч,

-28-нд нутгийн өмнөд хэсгээр,

-29-нд Алтайн уулархаг нутгаар,

-30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 30, 31-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Итали, Франц, Бельги улс Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд өгөхийг эсэргүүцжээ 21 мин Дэлхийн 61 орны иргэдийн байгальд хандах сэтгэлзүйг үнэлжээ 21 мин Японы компани Токио–Нью-Йоркийн хооронд сансрын нислэг үйлдэхээр төлөвлөж байна 36 мин Британийн фермерүүд хулуугаар Оззи Осборны хөрөг бүтээж, дэлхийн дээд амжилт тогтоолоо 46 мин Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсон уу? 1 цаг 17 мин Монголын Мас-Рестлингийн баг Европын аваргад өрсөлдөнө 1 цаг 54 мин Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд оролцож байна 1 цаг 57 мин Япон баавгайн дайралт нэмэгдсэнтэй холбоотойгоор цэргүүдийг дайчлав 1 цаг 58 мин “Хасын хүлэгүүд” Зүүн Азийн супер лигт дараалан гурав дахь ялалтаа авлаа 2 цаг 0 мин Хуурамч дардастай өндөг борлуулсан компанид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 2 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт “Эрт илрүүлэг, оношилгооны төв”-ийн барилга ашиглалтад орлоо 2 цаг 2 мин Хүнийг автомашинаар мөргөж, зугтсан этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ 2 цаг 3 мин Монголын аж ахуйн нэгжүүд 162 мянган тонн мах экспортлох боломжтой байна 3 цаг 22 мин АНУ “Minuteman III” тив алгасагч баллистик пуужинг туршлаа 3 цаг 25 мин Трампын засаг захиргаа агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав 3 цаг 26 мин Угаарын хий мэдрэгч дуугарвал агаар сэлгэх нь хамгийн түрүүнд хийх алхам 3 цаг 28 мин Дубайн гэрээнд суурилсан менежментийн гэрээг зогсоохыг “Рио Тинто”-оос шаардсан 3 цаг 39 мин С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дараагийн хямрал руу л хөтөлнө 3 цаг 48 мин Улсын хэмжээнд зургаан сая орчим мал отроор өвөлжихөөр байна 3 цаг 55 мин Чехэд амьдарч буй монгол иргэд жолооны үнэмлэхээ солиулах шаардлагатай болжээ 3 цаг 58 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар...
Top