x

Тэнгиc далай, агаар мандал, хуурай газрын хамгийн ТОМ АМЬТАД юу вэ?

Дэлхийн өнгөрсөн ба одоогийн том  амьтадыг  харьцуулан үзүүлэх нь.

Танилц: Цэнхэр халим дэлхийн хамгийн том амьтанд тооцогддог.

Далай тэнгист

Хэдий чинээ том байна төдий чинээ хөдөлгөөнд нь эрчим хүч хэрэгтэй. Харин усанд бол их жингийн хөдөлгөөний асуудал буурдаг. Гэхдээ халуун цустнуудад дулаанаа хадгалах асуудал үүсдэг байна. Нэн ялангуяа хүйтэн усанд. Бие нь том л бол дулаанаа сайн барина. Гүн усанд амьдардаг амьтад даралтыг даах хэрэгтэй учраас бас л бие нь том байх ёстой бололтой. Түүнийг гүн усны аваргажилт гэж нэрлэдэг ажээ. Ямартай ч ийм л учир шалтгаанаас дэлхийн хамгийн том амьтад далайд амьдардаг бололтой. Тэдний дундаас аварга нь цэнхэр халим (Balaenoptera musculus) бөгөөд түүний урт нь нас бие нь гүйцэх цагаар 37 метр (ойролцоогоор есөн давхар байшин), жин нь 50 тонн болдог. Халим агнуур эхлэхээс өмнө 37 метрийн урттай, 170 тонн жинтэй халим баригдаж байжээ. Энэ аварга халим 100 жил хүртэл насладаг, дэлхийн хамгийн том амьтан юм!

Цэнхэр халимыг дэргэдээс нь харсан хүмүүс түүнийг буудлаас хөдөлж буй галт тэрэгтэй зүйрлэх нь элбэг.

Амьд организмын бүтээсэн хамгийн том байгууламжууд бас л далайд байдаг.  Тэр нь бол Номхон далайн Австралийн эргийн 2500 км-ын турш үргэлжилсэн "том саадат"  гэх шүрэн цохио юм. Тэр нь 3000 ширхэг тус тусдаа шүрэн арлаас бүрэлдэх бөгөөд  есөн зуун арал нь 344 мянган кв.км талбайг эзэлдэг нь сансараас харагдана.

Хуурай газарт

Америкийн Ютад байдаг Улиангарын төрлийн 6000 тоннын жинтэй, хуурай газрын амьд организмын тухай саяхан бичсэн байгаа. Дөч гаруй га талбайг эзлэх колонид Пандо гэсэн нэртэй аварга амьтан бий. Пандогийн нас нь хэдэн арван мянган жил. Хамгийн хүнд, хамгийн том хэмжээтэй, колонин биш амьд ургамал бий. Тэр нь 2,5 мянган жилийн настай Калифорнийн “Генерал Шерман” гэж нэрлэсэн секвой мод юм. Бараг 84 метрийн өндөр мод 1900 тонн жинтэй, ишийн суур хэсэг гуч гаруй метрийн диамертэй. Хэмжээ нь 1,5 мянган шоо метр. Түүнтэй харьцуулахад хуурай газрын хамгийн том амьтан одой юм. Тэр нь саванна бүсийн заан (Loxodonta africana) эрэгчин нас бие гүйцсэн байхдаа мөрөөр 4 метрийн өндөр, жин нь 10  тонн хүрдэг. Loxodonta africana африкийн саваннад амьдардаг нь нэрнээс нь харагдана. Түүнийг Африкийн ойн заантай (Loxodonta cyclotis) хольж хутгаж болохгүй. Энэ хоёр аварга амьтан 2,5 сая жилийн өмнө салан тусгаарлагдсан гэж палентлогичид үздэг боловч тэд нийлж, үр төлтэй болж чадна.

Зааны дараах хуурай газрын хамгийн том амьтан нь энд үзүүлэгдсэн цагаан хирс. Тэрээр 4 метрийн өндөр, 4,5 тонн жинтэй байв. Энүүхэндээ гэхэд цагаан гээд байх зүйлгүй. Түүний нэрийг white rhinoceros гэсэн англи үгнээс, англи хэлэнд уг үгийн white гэдэг нь “өргөн”, “том хоншоорт” гэх wijd гэх нидерланд хэлний үгийн гажуудуулсан дуудлагаас орж иржээ.

Агаар тэнгэрт

Жигүүртний тухай яригдаж байгаа болохоор шувууд том байх тутам тэдэнд агаарт хөөрөх нь хүндрэлтэй. Тиймээс л цацагт хяруулууд, оцон шувуу зэрэг нисдэггүй. Тэдний харин гүйдэг хөл нь томорч, далавч нь жижгэрсэн байдаг. Африкийн тэмээн хяруул (Struthio camelus) 2,7 метрийн өндөртэй ч гүйхдээ 70 км.цагийн хурдыг үзүүлж чадна.

Бага ч гэсэн зайд нисч чадах том шувууны нэг нь гэрийн тэжээмэл цацагт хяруул (Meleagris gallopavo) жин багатай 15 кг орчим. Хун шувууд 10-12 кг-ын жинтэй.

Нисдэг шувуудын том нь жингээс гадна далавчны хэмжээ нь чухал. Хамгийн том нь салхич шувуу альбатрос (Diomedea exulans). Биеийн урт нь 1,0–1,4 метр, жин нь 6,0–13,0 кг харин далавчны дэлгэлт нь 2,5–3,5 метр. Ийм үзүүлэлтэй шувуу жилдээ 120 мянган км замыг туулан ниснэ.

Балар эртний цагт

Энд маргах зүйлгүйгээр хамгийн том хүчирхэг нь үлэг гүрвэлүүд. Тэд ямар хэмжээний байсныг дээрх графикаас өнөөгийн амьтад болон хүнтэй харьцуулан харж болно. Үлэг гүрвэлээс хамгийн том нь өвсөн тэжээлт Зауроподын төрөл. Тэр дээр цагт 210-80 сая жилийн өмнө 130 төрлийн Зауропод амьдарч байсан гэдэг. Урт  нь 33–48 метр, жин нь 50–80 тонн байжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... 14 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 22 цаг 44 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Өчигдөр 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Өчигдөр 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Өчигдөр 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Өчигдөр 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Өчигдөр 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Өчигдөр 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Өчигдөр 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Өчигдөр 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Өчигдөр 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Өчигдөр 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Өчигдөр 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Өчигдөр 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 18 цаг 26 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ Уржигдар 17 цаг 38 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав Уржигдар 16 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал хийнэ Уржигдар 14 цаг 33 мин ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Уржигдар 14 цаг 07 мин
iИх уншсан
Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Top