x

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал хийнэ

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-уудаас хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Мөн өнөөдрөөс эхлэн шинийн 15-ныг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы өмнө заларч буй бурхан багшийн дүрүүдэд усан тахил өргөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тул сүсэгтэн олныг урилаа.

“Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэд: 

-"2024 оны тавдугаар сарын 23-нд бурхан багшийн их дүйчин өдөр тохионо. Энэ өдөр Монголын бурхны шашинтнууд, сүсэгтэн олон, 10:30 цагт төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал зохион байгуулна.

Лам хуврагууд жагсагчдад сэтгэл засах зан үйлийг үйлдэх, Их эзэн Чингис хаан тэргүүтэнд "Чингисийн сан" айлдах, уран бүтээлчид урлагийн үзүүлбэр толилуулна.

Жагсаал төв талбайгаас Гандантэгчэнлин хийдэд ирж, өндөрлөнө. Гандантэгчэнлин хийдийн талбай, Батцагаан дуганы өмнө бурхан багшийн их дүйчин өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилнэ.

Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-ууд эмзэг давхаргын иргэд, хорих ангиудад сэтгэл заслын сургалт, эмнэлгийн газруудыг тохижуулах, тоног төхөөрөмж хандивлах, лам хуврагууд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ жил иргэдэд байгаа номыг цуглуулж хорих ангиудад хүргэх, номоор дамжуулж тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна" гэв.

“Чухагт Эрдэнэ” соёл гэгээрлийн төвийн тэргүүн Б.Дарамбазар:

-"Хүн төрөлхтний сайн сайхан, оюун санааны гэгээрлийн төлөө онцгой үйл явдал тохиосон цаг хугацааны давтамжийг дүйчин өдөр гэж хэлдэг. Сард шинийн 8, 15, битүүн гэж гурван дүйчин өдөр байдаг.

Хүн төрөлхтний оюун санааны гэрэл гэгээ, амар амгалан, ёс зүйтэй байх, амгалан амьдрах тухайд бурхан багш гэгээрч, хамаг амьтанд номоо айлдсан үйл явдал онцгой цаг үед тохиосон тул жилийн дөрвөн их дүйчин өдөр гэж хэлдэг.

Тодруулбал зуны тэргүүн сарын шинийн 15-нд бурхан багш мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн, зуны адаг сарын шинийн 4-нд бурхан багш номоо айлдсан, намрын адаг сарын 22-нд бурхан багш тэнгэрийн орноос замба тивд заларсан, хаврын тэргүүн сарын шинийн 1-15-нд бурхан багшийн 12 зохионгуй гэж хэлдэг үйл явдлын гол зүйлүүдийг багтаасан дөрвөн их дүйчин өдөр байдаг" хэмээн тайлбарлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ирээдүй рүүгээ буцаад! 17 мин Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно 28 мин Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна 1 цаг 16 мин Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо 1 цаг 17 мин Португал, Норвегийн багууд ДАШТ-2026-д эрхээ авлаа 1 цаг 18 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 22 мин Энэ долоо хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 2 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 31 мин МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Уржигдар 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Уржигдар 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Уржигдар 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Уржигдар 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-11-14 Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 2025-11-14 Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 2025-11-14 “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 2025-11-14 Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 2025-11-14 УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 2025-11-14 Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 2025-11-14
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top