x

Түүхийн жимээр аялуулах “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул уран бүтээлч Д.Амараагийн “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Д.Занабазарын музейд нээнэ. 

Монголын өргөн уудам нутагт өнө эртнээс эзэн нь мэт оршсоор ирсэн хүн чулуун дурсгал, чулуун өв соёл элбэг. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  Алтан овооны энгэрт  ноён, хатан, хүү, бэр хүн чулуу болон Хөргийн хөндийн  хүн чулуун дурсгалуудаараа алдартай юм.

Уран бүтээлч Д.Амараа “Хөрөг чулуу бол тал нутгийн тамга” хэмээн хэлж байсан юм. Тэрээр "Тал нутагтаа нүүдэллэн амьдардаг  монгол хүний  хувьд оюун санаа,  бие сэтгэл, амьдрал ахуйтай нь салшгүй нэг хэсэг болсон урлаг, оюун санааны цогц  бүтээл гэвэл хөрөг чулуу юм. Олон зууны нүүдэлчдийн ээдрээтэй цаг үеийн түүхийг  өөртөө тээн тэсэж үлдэн өнөө цагтай золгосон нууц нь чулуу хэмээх энгийн боловч  амьтай хэмээн үздэг байгалийн эд эсээр урласанд оршино” гэлээ.

Тэрээр сүүлийн 2 жилийн турш Монгол Улсын өргөн уудам талаар төдийгүй, ӨМӨЗО-ны Шилийн голын тал нутгаар судалгааны ажлаа явуулж хүн чулуудтай “хөөрөлдөн”,    нутгийн зон олонтой уулзан учирч эрт эдүгээгийн түүх намтрыг нь эрэн сурвалжилж  хээр талд мартагдаж хоцорсон хүн чулуудыг судалгааны эргэлтэд оруулж байгаа юм. 

Уран бүтээлч Д.Амараа Хүн чулуудын  судалгааны ажил хийх явцдаа  олон  арван  хүн чулуудыг шинээр нээн илрүүлж, баримтжуулан авчээ.

Тэрээр өмнө нь 1998 онд “Дөрвөн цагийн морьд” уран бүтээлийн үзэсгэлэн,  2018 онд “Дөрвөн зүгийн аяс” усан будгийн үзэсгэлэн, 2015 онд “Дарьганга нутгийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байв.

Энэ удаагийнх нь түүний чулуун өв соёл, дурсгалын чиглэлээр хийсэн  судалгаанд суурилсан гэрэл зураг болон гар зургийн үзэсгэлэн аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 3 цаг 15 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 3 цаг 35 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 3 цаг 41 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 4 цаг 31 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 4 цаг 33 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 4 цаг 45 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 47 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 6 цаг 56 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 8 цаг 41 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 8 цаг 44 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 8 цаг 57 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 9 цаг 49 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 11 цаг 6 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 12 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 11 цаг 18 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 11 цаг 37 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 11 цаг 44 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 11 цаг 50 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 57 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 12 цаг 5 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Г.Занданшатарын гурван засуул, бас… Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top