x

АТГ: УИХ-ын гишүүн С.Батболдыг шалгаагүй, энэ нь худал мэдээлэл

УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав.

-Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулмаар байна. Та хариулт өгнө үү.

-Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгасан. Яг өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 468 хэрэг шалгагдаж байгаа. 404 нь хэрэг бүртгэлтийн, 64 нь мөрдөн байцаалтын хэрэг. Эдгээр хэргийн алинд ч УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгасан зүйл байхгүй. Худал ташаа мэдээллийг түгээж, улс төрийн өнгө аясаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна.

-УИХ-ын гишүүн Сү.Батболдын хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлж байгаа. 

-УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна.

-УИХ-ын гишүүн Д.Ганбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татаж АТГ шалгаж байгаа гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ үнэн үү?

-Одоогоор АТГ-аас шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн байхгүй.

Эх сурвалж: АТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 12 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 4 цаг 30 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 4 цаг 33 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 4 цаг 35 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 4 цаг 37 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 5 цаг 13 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 5 цаг 25 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 5 цаг 30 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 5 цаг 33 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 5 цаг 38 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 5 цаг 49 мин Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсч, Балбын Ерөнхий сайд огцорчээ 5 цаг 51 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 5 цаг 56 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 6 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 6 цаг 59 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 23 цаг 6 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 23 цаг 9 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 23 цаг 9 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 23 цаг 10 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 23 цаг 11 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top