x

УИХ-ын дарга шүүхдээ, У.Хүрэлсүх засагтаа ЭЗЭН болох нь юуны дохио вэ?

Юуны өмнө ойрын өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудын эргэн тойрныг нүдээ аниад мэдэрцгээе. Тагнуулын дарга зөвшөөрөл өгч Л.Оюун-Эрдэнийг тагнуулсан гэнэ. Тагнуулын даргад хэн үүрэг өгөв? Яагаад Эрдэнэт үйлдвэрт тогтоосон “Онц дэглэм”-ийг “хаах” үед таарав. Гэтэл “Онц дэглэмийн дарга”-ын ажлыг шалгах, хяналт тогтоох хүнийг гэнэт томиллоо. Тэр нь У.Хүрэлсүхийн итгэлт хүмүүс болох Я.Содбаатар, Ж.Энхбаяр! Ямар ч муу нэрээс айхгүй зорьсондоо хүрдэг энэ хоёр ахынхаа өөдөөс Л.Оюун-Эрдэнэ хүү чарлахаас өөрийг хийж чадахгүй тэгэх үү. Энэ талаас нь харахаар Л.Оюун-Эрдэнэ хүүгийн эмзэг цэг нь “Эрдэнэт үйлдвэр” юм шиг байгаа юм. Шархыг нь хөндөхөөр эргэж тойрсон бэлтрэг яадаг билээ?

Түүнд хуйнаас нь сугалах хутга, сэлэм байх биш, Ж.Батзанданг гаргаж ирэв. Сонгуулиас хойш нуувчинд байсан Ж.Батзандан энэ сарын 7-нд “Эрдэнэтийн 49 хувийг Л.Оюун-Эрдэнийг зайлуулж байгаад авах гэж байна” гээд “гараад ирлээ”. Тэрбээр “сахал Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Энхбаяртай өдөр бүр уулзаж Эрдэнэтийн 49 хувийг хулгайлах тохироо хийгээд явж байна” Шадар сайд Я.Содбаатар, Ж.Энхбаяр хоёрыг мундаг шударга хүмүүс гэж боддоггүй. Шударга бусыг нь ч мэдэхгүй. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг зайлуулж байгаад Эрдэнэтийн 49 хувийг хулгайлах үйл ажиллагааг зохион байгуулж байгааг хараад ШИНЭ нам зүгээр сууж чадахгүй гэв.

Яасан байх нь вэ. Ж.Батзандан Л.Оюун-Эрдэнийн захиалгаар Ерөнхий сайдын зөвлөхүүдийг өдөр бүр хэнтэй уулзаж байгааг тагнаж чагнав уу? Төр хүчээр авсан 49 хувиа энэ хэдэд алдчихаар сульдаатай болчихсон юм уу? ШИНЭ нам зүгээр сууж чадахгүй гэхээр яг яах вэ? За, Зандангийн л үг шүү дээ гээд орхиё! 

Цааш нь. Ерөнхий сайд яагаад Төрийн өмчит компаниудыг Шадар сайд зангидаж ажиллана гэсэн ам чиглэл өгөв? Яагаад Шадар сайд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам руу “гүйчихэв”? Дараа нь хаашаа “гүйх” вэ? 

Яагаад “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлыг солив. Яахав, Д.Хаянхярвааг духнаас нь үнэрлэж, нэгэнтээ өгсөн амлалтдаа хүрч ажил өгөө л биз. Яагаад “Эрдэнэс Монгол”-ыг гэж? Энэ бол “Өнөөдөртөө Би Ерөнхий сайд” гэсэн мессеж бус уу?

Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар олон түмний нүднээс далд хоёр удаа гар зөрүүлчихээд байгаа. Нийслэлд болон нутагтаа болсон тийнхүү гар зөрүүлсний цаана албан тушаал, эрх мэдлийн төлөө сэтгэл зөрүүлсэн шарх үлдсэн байдаг. Одоо болтол Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь Ерөнхий сайд болох ээлж ирсэн гэж бодож явдаг бололтой юм. Гэвч яаж? У.Хүрэлсүхийн туулсан зам Н.Энхбаярыг эхнэртэй нь доромжлох хүртэл хат туулсан бол Л.Оюун-Эрдэнийнх “М.Энхболд ахаа, уучлаарай” хавьцаа л эргэлддэг юм шүү дээ.

У.Хүрэлсүх зүгээр л хүсээгүй болохоос Л.Оюун-Эрдэнэ шиг Харвардын хавтас, христийн мөнгө түүнд “арван зуун мянгаараа” олдох л байсан байхгүй юу. 

Нэг ийм “зодоон” үргэлжилж байна аа. У.Хүрэлсүх “хонь, хурга”-аа ялгаад эхэлчихэж. Л.Оюун-Эрдэнэ дүүгийнхээ “мартсан бүхнийг сануулах” баялаг архив түүнд бий.У.Хүрэлсүх бол өөрийгөө дараагийн Ерөнхийлөгчөөр төсөөлөөд, арайхийн олж авсан карьераа тавиад туух тэнэг наймаа хэзээ ч хийхгүй. Тэгж хараад тээглэж унаад байгаа дүү нараа, “залуу банди нар”-ын шунал тачаалыг шоолоод л сууж байгаа. Гэхдээ л өнөөдөр эрх мэдэл түүнд байна. Намаа 100 жилийн босгон дээр нь алж ч, аварч ч чадах тийм боломжийг гартаа атгасан У.Хүрэлсүх эрсдэл гарвал эрүүл мэндийн шалтгаанаар нисээд ч явчихдаг барьцгүй хүн. Гэхдээ л “Манай талын хулгайч”. Хамтрагч дүү нарынхаа шуналаас ичиж ядан ганцаардаж яваа, маш буруу сонголтоор танхимаа бүрдүүлсэн ч Төрийн ордны гуравдугаар давхарт зүгээр нэг зурагаа өлгүүлчихгүй шөрмөстэй улстөрч. Цаашид юу болохыг харцгаая! Гэхдээ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хэн нь “хулгайч” вэ гэдгийг харъя! 

Нэмж хэлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахын сацуу шударга шүүх, шүүгчтэй болох баталгаа болсон Шүүхийн тухай багц хуулиудыг батална. Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор шүүхийн хяналт сайжрах учир ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болж, уг хууль нь хүчингүй болно” гэсэн. Үүнийг “орчуулбал”: Шүүгчид ээ, ҮАБЗ-өөөс битгий ай. УИХ холбогдох хуулийг нь үйлдвэрлэж өгөөд Шүүгчдийг хамгаална” гэж ойлгож болно. 

Ингээд УИХ-ын дарга шүүхдээ, У.Хүрэлсүх Засагтаа ЭЗЭН болох нь. Энэ юуны дохио вэ? 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.65)
    Oyunerdene chi hiihiin hiisen harin hurelsuh chamaig ashiglasan chi hurelsuhees iluu zuil bga ter yu we gewel bolowsrol hawigui iluu harin erunhiilugchiin songuuld chich ner dewshihed buruudah zuil bhgui
    2020 оны 10 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 51 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 6 цаг 11 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 6 цаг 15 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 6 цаг 18 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 26 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 7 цаг 15 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 15 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 7 цаг 18 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 9 цаг 12 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 10 цаг 8 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 10 цаг 14 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 10 цаг 19 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 36 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 43 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 46 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 51 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 56 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 10 цаг 59 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 23 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top