x

Сүүлчийн сонгууль

Хоёр өдрийн дараа Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт болно. Сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэл, сум, дүүрэгт аль нам эрх барих, ямар бодлого явуулах нь шийдэгдэнэ.

Сануулахад энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь ирцийн босго тавихгүй. Мөн нэр дэвшигч нарын авах саналын тоонд босго тавихгүй. Та саналаа өгөхгүй байсан ч, би саналаа өгөхгүй байсан ч сонгууль хүчин төгөлдөр болно гэсэн үг. Тиймээс санал хураалт дуусах цагийг хүртэл наашлуулж, 22.00 цагт хаадаг байсныг 20.00 цагт дуусгахаар болоод байгаа.

Эрх баригч нам хуульд оруулахдаа “Орон нутгийн сонгууль ирц багатай болдог учраас сонгууль дахиж, төсвийн хөрөнгө мөнгө үрэгдэхээс болгоомжилсон” хэмээн тайлбарлаж байсан авч үнэн хэрэгтээ тийм биш.

Өмнөх туршлагаас харахад орон нутгийн сонгуулиудиар сонгогчдын ирц ямар ч тохиолдолд 50+ хувьд хүрдэг байсан. Маш цөөхөн хэсгийн хороод дээр ирц хүрээгүйн улмаас сонгууль дахих явдал гардаг байсан ч энэ нь сонгуулийг ирцийн босгогүй болгох шалтгаан биш. Сонгуулийн ирц хүрэхгүй байх нь ихэнхдээ сонгуулийг зохион байгуулж байгаа байгууллага, эсвэл тухайн үед эрх барьж байгаа намын үйл ажиллагаанаас болж сонгогчдын идэвхи буурдаг.

Товчхондоо сонгогчид нэлэнхүйдээ өөрсдийнх нь өгсөн санал буюу хийсэн сонголт нь нийгмийн өөрчлөлт болон аж амьдралд нь ямар ч үр нөлөөгүй гэж хүлээн зөвшөөрсөн, итгэл алдарсан тохиолдолд сонгуулийн ирц огцом буурдаг. Тиймээс эрх барьж байгаа намын хувьд ийм нөхцөл байдал үүснэ гэдэг урьдчилсан тооцоолсны үндсэн дээр энэ удаагийн сонгуулийг ирцийн босгогүй болгожээ гэж ойлгож болно.

Өмнөх сонгуулиудын жишгээр бол СЕХ сонгогчдын саналын хуудсыг хэвлэхдээ нийт сонгогчдын 70-80 хувьд хүргэж хэвлэдэг, энэ тухай тоо баримтаа ил тод мэдээлдэг байсан. Харин энэ удаад тэр тухай тодорхой мэдээлэл хийсэнгүй. Тэгэхээр хаана хаанаа л сонгуулийн ирцийг бага байлгах талаар хичээл зүтгэл гаргаж байгаа бололтой. Гэвч тэр нь хэнд ашигтай вэ? Төсвийн мөнгийг хэмнэхэд үү, төрийн эрх барьж байгаа намд ашигтай юу?

УИХ-ын сонгуулийн хувьд ихэнхдээ сонгогчдын ирц 70-80 хувьтайгаар санал хураалт хаагддаг. Харин орон нутгийн сонгуулиар хүчээр шахуу 50 хувьд нь хүргээд хаадаг байсныг бид мэднэ. Гурваас дээш нам эвсэл өрсөлдөж байгаа тохиолдолд санал өгсөн сонгогчдын 30 хувийн санал авсан нэр дэвшигч ялагч болдог. 50 хувийн 30 хувь гэдэг маань санал өгөх ёстой нийт сонгогчдын ердөө 17 хувь болно гэсэн үг. Товчхондоо “олонхийн” буюу “ардчилсан” засаглал гэдэг утгаа алддаг.  

Энэ үүднээс орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоо, ирцийг нэмэгдүүлэх зорилгоор 2008-2012 онд /МАН эрх барьж байх үед/ сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулахаар хуульчилсан билээ. Үр дүнд нь УИХ-д гараагүй үр дүнг нийслэлд жишээ нь үзүүлсэн байдаг. УИХ-ын сонгуульд АН хамгийн олондоо 31 суудал авсан байхад нийслэлд 45 суудлын 26-г АН дангаараа авч эрх барьсан байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль хоёр тусдаа зүйл. Одоогийн эрх баригчдын яриад байгаа шиг “дагуулж санал өгөх”, нэг мөр сонгох гэсэн ойлголт байдаггүй. Тодруулбал, тухайн сонгуульд оролцож байгаа намын мөрийн хөтөлбөр, бодлого зорилт болон нэр дэвшигчдийн чансаа, багийн лидер хамгийн ихээр нөлөөлдөг. 

Гэтэл МАН-ын хувьд энэ удаа ийм зүйл байхгүйн улмаас нэр дэвшигчид нь “Хүчээ нэгтгэе” гэсэн өмнөх сонгуулийнхаа уриаг самбартаа наагаад, УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо гүйгээд “Манай баг шүү, дэмжээрэй” энэ тэр гээд "панаалдаад" явж байна л даа. Хөдөө аймгууд руугаа намын дарга нь нисч буугаад, нисч буугаад яваа сурагтай. Нийслэл, орон нутагт ямар бодлого, зорилт дэвшүүлээд байгаа нь огт харагдахгүй. Нэгтгэж удирдаж байгаа багийн лидер ч байхгүй. Нийслэлийн МАН-ыг Сумьяабазар гэдэг бөх авсан юм гэнэ лээ гэхээс өөрөөр мэдэх зүйл бидэнд алга.

Тэгээд ч МАН өнгөрсөн дөрвөн жил хүчээ нэгтгээд /УИХ болон орон нутагт олонхи болсон/ юу болсон бэ гэдгийг бид мэднэ. Улаанбаатарын төвд усан оргилуур л нэгийг барьсан байх.

Дээр нь нэрмээд сонгуулийг ирцгүй, нэр дэвшигчид саналын босгогүй болчихлоо. Саналын босгогүй гэдэг нь нэг хүн санал өгсөн ч, 100 хүн санал өгсөн ч сонгууль хүчин төгөлдөр болно гэсэн үг. МАН-ын гишүүд дэмжигчид нийт сонгогчийн 20-иос 30 хувь байлаа гэхэд тэд нь очоод саналаа өгчихөд л сонгууль хүчин төгөлдөр болох нь байна. Дараачийн удаа бол мөнгө төгрөг тараах ч үгүй.

Эрх баригч нам энэ удаад сонгуулийн ирцгүй явуулж байна, дараачийн удаад оролцоог нь байхгүй болгож мэднэ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар жишээ нь гадаадад амьдарч байгаа 200 гаруй сонгогчдын саналыг өгүүлээгүй. Дахиад дөрвөн жил өнгөрөхөд ер нь сонгууль явуулах эсэх ч эргэлзээтэй болох юм байна. Социализмын үеийнх шиг нэг нам, нэг нэр дэвшигчийг дугуйлдаг систем рүүгээ буцаж магадгүй.

Тиймээс иргэдэд сануулахад, эрх баригчдын хүсч байгаачлан энэ удаагийн сонгуулийг ирцгүй явуулбал сүүлчийнх нь болж мэднэ. Цөөнх нь сонгуульд оролцдог, цөөнх нь олонхийнхоо өмнөөс шийдвэр гаргадаг бол ардчиллын зарчим яавч биш. Тиймээс хэн, аль намдаа санал өгдөг, дэмждэг нь хамаагүй. Хамгийн гол нь олонхиороо асуудлаа шийддэг, олонхийн саналаар шийдвэр гаргадаг, олон урьгалч үзлийг уралдуулдаг ардчиллын зарчмаа хадгалж үлдэхийн тулд олонхиороо очиж сонгуулиа өгөх нь хамгийн зөв байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 53 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 6 цаг 13 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 6 цаг 17 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 6 цаг 20 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 7 цаг 17 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 17 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 7 цаг 20 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 9 цаг 14 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 10 цаг 10 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 10 цаг 16 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 10 цаг 21 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 38 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 45 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 48 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 53 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 58 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 11 цаг 1 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 25 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 31 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top