x

АН сонгуульд ялагдвал Х.Баттулга хэрхэх вэ?

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр болоход тавхан хоног үлдлээ. Сонгуулийн дүн бараг гарчихсан бололтой. Эрх баригч нам ирэх жилийн сонгуулийнхаа үр дүнг яриад эхэлчихэж. У.Хүрэлсүхийг хэн залгамжлах вэ?

Харин АН-ын дотоодод юу болж байгаа талаар чөтгөр ч таамаглахад хэцүү болов. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш /2020.09.30/ арав хоног өнгөрсөн ч намын дарга нь одоо болж буй сонгууль болоод сонгуульд оролцож байгаа намын бодлого, зорилтынхоо талаар нэг ч удаа мэдэгдэл хийсэнгүй. Нийслэлийн АН-ын дарга нь нэг, хоёр удаа зурагтаар гарсныг эс тооцвол...

Ерөөсөө 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараачаас АН дотор болсон хөдөлгөөн ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн нь улс төр сонирхогчдын хувьд тодорхой байсан. Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх явдал. Энэ зорилгоор өөрийн бүлэглэлийнхэн болох Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр, Д.Пүрэвдавааг /Ерөнхийлөгчийн зөвлөх асан/ Нийслэлийн АН-ын даргаар тавьсан.

Үүнээс хойш АН доторх бусад бүлэглэл, фракциудын гар хөл хумигдаж эхэлсэн төдийгүй орон нутгийн сонгуульд оролцох оролцоо, идэвхи ч гэсэн багассан байна. Намын хуучин лидерүүдээс нэг нь ч ил гарч дуугарсангүй. Нам сонгуульд ялах нь нийт намын биш, нэг хүний эрх ашиг болоод явчихаар үр дүн нь ч гэсэн эсрэгээрээ гарч болох талтай.   

Уг нь бол орон нутгийн сонгууль гэдэг УИХ-ын сонгуулиас дутуугүй чухал. Тийм учраас төрийн эрх мэдэл, орон нутгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар зааглаж, сонгуулийг нь тусад нь явуулдаг. Орон нутаг бүр өөр өөрийн төсөвтай, түүнийг нь хуваарилдаг, захиран зарцуулдаг эрх мэдэл нь орон нутгийн удирдлагад байдаг. Тэр эрх мэдэлтэн хэн байх, ямар бодлого явуулахаас орон нутгийн хөгжил, хороо дүүргийн ажил, иргэдийн амьдрах орчин, нөхцөл шалтгаалдаг.

Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хувьд энэ талын бодлого дээр сонгуульд өрсөлдөгчдийн ялгаа, зааг огтхон ч харагдахгүй байна. Нэг үгээр сонгогчдод сонголт хийх боломж алга. Дээрээсээ доошоо чиглэсэн намын бүтэц, бэл бэнчингээрээ л хэн нь ялахаа шодож байна.

МАН-ын хувьд УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан гэдгээрээ ааглаж, энэ байр сууриа орон нутагт хадгалахын тулд төрийн бүх аппаратыг ашиглаж байгаа. Намын дарга, УИХ-ын гишүүд нь орон нутаг, тойрог руугаа ажиллаж, нэр дэвшигчдээ гаргаж ирэхийг урьтал болгож байгаагаас бус сонгуулийн фон сурталчилгаа, намын мөрийн хөтөлбөр гэх мэт зүйлст огтхон ч ач холбогдол өгөхгүй байна.

Ийм нөхцөлд АН илүү товч бөгөөд тодорхой мессэж гаргаад илүү шаргуу ажиллах ёстой байсан ч тэгсэнгүй. Яг эрх баригч нам шиг намын үндсэн бүтэц, Ерөнхийлөгчийн өөрийн бүлэг фракци болон фанатууд дээр түшиглэж сонгуульд оролцохоор тооцсон нь АН-ын алдаа болж байна. Зөвхөн энэ хэмжүүрээр явбал АН болон Х.Баттулга У.Хүрэлсүх болон МАН-ыг дийлнэ гэдэг үлгэр. Илүү нийгэмдээ чиглэсэн сурталчилгаа, товч тодорхой мессежүүд дээрээ хүч хаясан бол УИХ-ын сонгуулийн үр дүнгээс үүссэн сөрөг реакци АН-д оноо авчирч болох байлаа.

Харамсалтай нь тийм ялгарал АН-аас одоохондоо лав харагдахгүй байна. Хэрвээ энэ удаагийн сонгуульд АН ялагдвал Х.Баттулга ирэх 2021 оны сонгуулийн боломжоо алдаад зогсохгүй намаа ч гэсэн алдах болно. АН дахиад засаглах хүртэл нэг бус сонгуулийн жилийг ардаа үлдээх болно. Х.Баттулгаас намаа авах, дараачийн эзэнд нь хүлээлгэж өгөх зодоон хэдэн сонгуулийн хугацаа туулахыг таах аргагүй юм.

Тиймээс Х.Баттулгад намаа ялуулж, амьд үлдэх, эсвэл намтайгаа, фракцитайгаа улс төрөөс арчигдах гэсэн хоёрхон л сонголт хүлээж байна.

Улс төрийн нам гэдэг өөрөө амьд организм, байнга шинэчлэлт өөрчлөлтийн дунд явдаг учраас хэн нэгэн лидер, хэзээ нэгэн цагт энэ намыг ахин улс төрийн тавцанд гаргаж ирэх л байх л даа. Харин Х.Баттулгын хувьд өөр. АН ялагдвал түүнийг хадгалж хамгаалж байсан хана хэрэм ч гэсэн нурж унана. Өөрийнх нь хананы цаад руу илгээсэн олон хүний араас өөрөө ч явж мэдэх юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ggifvl (64.119.22.101)
    Баттулга ч АНтоглох юу ч биш Улсаар минь тоглоод эхэлчихлээ
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.48.150)
    Хаачих юу бхав Киргизүүд шиг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ шоронд хийх гэж зүтгэх биз. Шүүрт, херо, шар Уянга, бүх юмны судлаач, босоо хөхөгчид юу хийх нь үү харж бхад учир нь тодорно доо. Аа бас өөрийгөө судлаачаар цоллодог нэг хүн, судлаач Ганаа бил үү
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Буруу алхам (66.181.181.145)
    Лу.Болдыг зөвлөхөөрөө авч Шинэ нам,МАХНтай нийлсэн нь намын гишүүдийн дургуйцлийг маш их хүргэсэн
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (188.168.155.78)
    энэ орон нутгийн сонгууль АН д.их боломж авч ирэх ёстой байтал яагаад ийм арчгүй байнаа МАН ы унэн нууд царай или болчихсон энэ уед л дорвитой арга хэмжээ авч ядаж Орон ну гын сонгуульд улэмж ялалт байгуулах шаардлагатай байхад ямар сулдээ дорой байнаа .
    2020 оны 10 сарын 10 | Хариулах
  • ССТС (103.80.211.37)
    Москвад үлдсэн хугацаагаа дуусгана. Его ждёт участь прежних даргов
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • 1212 (183.177.100.4)
    Өндөрөөс унахдаа ганц худагт унах бий дээ ха ха
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Болор (183.177.100.4)
    Х.Баттулга гэдэг хүний гарт энэ нам орсон гэдгийг хүн бүр мэдэж бгаа
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Сэрээ (183.177.100.4)
    Энэ үнэн шүү энэ намынхан бодож тунгааж үзэж байгаа байлгүй дээ
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 39 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 5 цаг 59 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 6 цаг 2 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 6 цаг 6 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 13 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 7 цаг 2 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 3 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 7 цаг 5 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 8 цаг 59 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 9 цаг 56 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 10 цаг 2 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 10 цаг 7 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 23 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 31 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 33 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 39 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 44 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 10 цаг 47 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 10 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top