x

Зураач Мариано Севальосын зураг бүр нь хөдөлгөөний ГОО ҮЗЭСГЭЛЭН

Аргентины зураач Мариано Родргес Севальосын зураг ямагт танигдана. Түүний зураг хөдөлгөөн, эрч хүч, өнгө стилиэр бусдаас онцгой.

Урлагийн ертөнц aka MARC нэрээр сайн мэддэг Мариано Родргес Севальос 1976 онд Аргентинд төржээ.

Дүрслэх урлагт сэтгэлээ өгсөн, хөдөлгөөнт дүрүүдийг дамжуулах хүслэн түүнд хүүхэд байхаас нь төрсөн ба үүнд түүний ээж нь гол багш нь байсан аж. 

Мариано Үндэсний дүрслэх урлагийн сургуульд элсэн амьдралын сонголтоо хийж байжээ. Уран зургийн арга техник, дүрслэх урлагийн үндсийг тэр нэгт нэггүй суралцсан  шилдэг оюутан байв.

Шилдэг төгсөгчийн нэг болсон Марианоо Испани руу нүүж Мадридын их сургуульд суралцжээ. Тэрээр европын урлагийг уудлан суралцаж, өөрийн арга барилаа төгсжүүлж чадсан байна. 

Мадридын их сургуулийг төгсөөд магистр цол авсны дараа Мариан эх орон, төрлөх хот Буэнос-Айрест эргэн ирээд боловсролоо "Estímulo de Bellas Artes" урланд үргэлжлүүлсэн байна. Маш өндөр боловсрол авсан тэр өөрийн орон зайг эзлэхээр урлагт орж иржээ.

Зураачийн бүтээлүүд ер бусын эрч хөдөлгөөнийг зурснаас олонд танигдсан билээ. 

Түүний зургийг хараад төрөх мэдрэмжүүд ер бусын...

  • Мариано маш чадамгайгаар гэрлийн ойлт, өнгөөр тоглон дүрийнхээ хөдөлгөөнөөр үзэгчдийг татан тэднийг бишрүүлдэг.
  • Зураг нь амьдарч, амьсгалж, хөдөлж буй сэтгэгдлүүдийг төрүүлэхээс гадна зураг бүр нь үргэлжлэлтэй кино мэт.
  • Үзэгчид нь үсрэлт, зугаалга, агаарын бүжгийн... дараа юу болох дараагийн агшинг ургуулан бодохоос өөр замгүй.
  • Мариано Родргес Севальосын зургууд нь импрессионизм, реализм, стрит-артын хольц юм.
  • Зураач зургаа зөвхөн урландаа бүтээгээд зогсохгүй гудамжинд гаран ямар нэгэн ханыг чимэглэж чаддаг.

Тэрээр 2000-аад оны эхээр тэр Аргентины нийслэлд хэд хэдэн ханын зураг бүтээв. Тэдний нэг дөрвөн метрийн өндөртэй, 80 метрийн урт зураг нь "Eva Peron" метроны станцыг чимэглэж байгаа.

Бараг зэргийн бүдүүлэг стиль нь зураачийн бүтээлүүдийг улам дэгжин болгодог.

Тийм арга барил нь Севальост хурц өнгө, хялбаршуулсан шугам ашиглах боломжийг өгнө. Гэхдээ зургууд нь түүгээр хожил авна уу гэхээс муудана гэхгүй.

Мастерын зургийнхаа арын дэвсгэр болгон сонгосон түүний зөгнөлийн сэдэв нь  урагш тэмүүлсэн дүрүүдийн хөдөлгөөнийг улам ч топруулж, хурдасгаж өгдөг.

Мариано Родргес Севальос саяханаас Аргентиныг ЮНЕСКО-д төлөөлөх бүрэн эрхтэй болсон байна. 2001 оноос хойш зураач өөрийн бүтээлийг нутагтаа мөн дэлхийд танилцуулж явна.

Хөдөлгөөнийг үзүүлэх авъяасыг нь аргентин зураачтай танил бүгд онцолж байгаа. Үнэн шүү.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 3 цаг 16 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 3 цаг 37 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 3 цаг 42 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 4 цаг 32 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 4 цаг 34 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 4 цаг 46 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 48 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 6 цаг 57 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 8 цаг 42 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 8 цаг 45 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 8 цаг 58 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 9 цаг 50 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 11 цаг 8 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 13 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 11 цаг 19 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 11 цаг 39 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 11 цаг 45 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 11 цаг 51 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 58 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 12 цаг 6 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top